Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-ын "Спутник 5" вакциныг тариулсан анхны венесуэл хүн болж, ард иргэддээ үлгэр жишээ үзүүлнэ хэмээн ам гарчээ.
Тэрбээр “ОХУ анхны вакциныг бүтээж, ард иргэдээ дархлаажуулах гэж байгаад би таатай байна. Удахгүй бид бүгдэд ч гэсэн вакцин тариулах өдөр ирэх болно. Тэр үед нь би хамгийн түрүүлж вакцин тариулж, өөрөө үлгэр жишээ болох болно” хэмээн телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
ОХУ дэлхийд шинэ төрлийн коронавирусийн эсрэг хамгийн анхны вакциныг бэлэн болгосноо зарлаж, олноор үйлдвэрлэж эхэлсэн билээ. Мөн шинэ вакциныг 20 улс сонирхож, захиалга өгснийг мэдэгдсэн юм. Гэхдээ чухам хэзээ Венесуэлд зориулж вакцин үйлдвэрлэн, түүнийгээ экспортлох нь одоохондоо тодорхойгүй байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Венесуэлд халдварын 33750 гаруй тохиолдол бүртгэгдэж, 281 хүн нас баржээ.
Эх сурвалж: RT.COM