Хүүхдэд ээлтэй сурагчийн дүрэмт хувцас | News.MN

Хүүхдэд ээлтэй сурагчийн дүрэмт хувцас

Хүүхдэд ээлтэй сурагчийн дүрэмт хувцас

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр тогтоосон. Энэ нь үйлдвэрлэлийг хөгжүүлсэн төдийгүй сурагчдын нийгмийн ялгаварлыг арилгаж, тэгш хүртээмжтэй боловсрол олгоход ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Бид дотоод зах зээлээ хамгаалах, хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Сурагчийн дүрэм хувцас. Техникийн шаардлага стандартыг боловсруулан батлуулсан.

Хувцасны хүүхдийн биед таарах таарамж, суулт тохироог сайжруулахад биеийн хэмжээ чухал тул ХХААХҮЯ-ны захиалга, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”-ийн төслийн санхүүжилт, “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник, туслалцааны төслийн хүрээнд  “Монгол хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох” судалгааны хэрэгжүүлсэн. Үр дүнгээр

MNS 4253-1-2019 “ЕБС-ийн 6-18 насны охидын биеийн хэв шинжит галбирын ангилал. Биеийн хэмжээ”, MNS 4253-2-2019 “6-18 насны хөвгүүдийн биеийн хэв шинжит галбирын ангилал. Биеийн хэмжээ”

стандартыг боловсруулан шинээр батлуулаад байна.

Дүрэмт хувцас хэрхэн сонгож авах талаар

Сурагчийн дүрэмт хувцас сонгон худалдан авахад дараах зүйлсийг анхаараарай.

  1. Эх орондоо үйлдвэрлэсэн.
  2. Хүүхдийн биед таарсан эсэх
  3. Оёдлын болон материалын чанарыг харгалзах хэрэгтэй.

1. Хүүхдийн биеийн хэмжээг хэрхэн тодорхойлох

Та хүүхэддээ хувцас сонгон авахдаа өндөр болон насыг харгалзан сонголт хийгээрэй.

Хүүхдийн биеийн хэмжээ стандартад заасны дагуу биеийн өндөр, цээжний бүслүүр гэсэн үндсэн хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд шинэчилсэн стандартад хүүхдийн насыг оруулсан.

2. Чанар хэрхэн шалгаж худалдан авалт хийх талаар 

Хувцасны чанарыг шалгахдаа оёдол жигд, ханзраагүй, илүүдэл утас гараагүй байхыг харгалзахаас гадна шошго байгаа эзэхийг шалгаарай.

Хувцсанд үйлдвэрлэгчийн шошго, хэмжээний болон угаалга, цэвэрлэгээний шошгыг хадсан байна.

3. Угаалгын заавар

Сурагчийн дүрэмт хувцас нь оёмол даавуун болон сүлжмэл хувцаснаас бүрдэж байгаа тул угаалгын горим 2 төрөл байна.

  • Даавуугаар хийсэн хувцас буюу хүрэм, өмд, юбкыг хүйтэн бүлээн усаар / 30 хэмийн/ цайруулагчгүй угаалгын нунтгаар угаалгын машины ноосон даавуу угаах горимоор угаана. Угаасны дараа хүрэм, сарафаныг өлгүүрт өлгөж хатаана.
  • Сүлжмэл хувцас болох майк, кардиганыг угаалгын машинаар угаах нөхцөлд ноосон бүтээгдэхүүн угаах горимоор, гараар угаар тохиолдолд хүйтэй бүлээн усанд булхуулж угаагаад базаж усыг шавхана. Хавтгай гадаргууд дэлгэж хатаана.

Эрхэм хэрэглэгч та бүхэн чанар стандартын шаардлага хангасан дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдан авч нийгэм, эдийн засагт үзүүлэх жижиг дунд үйлдвэрийг хөгжилд өөрийн хувь нэмрээ бодитоор оруулсанд баярлалаа.

“ХАА, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”, “ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник, туслалцаа” төсөл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-18 150.129.141.222

Намар цаг болж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үед сайхан мэдээлэл тавьсанд баярлалаа.ажилд нь амжилт хүсьеэ

Avatar

Зочин 2020-08-18 103.212.117.38

Hemjeeg n yaj taaruuldag yum boldoo. Umd n shuudqi shig l baidag yum

Avatar

Зочин 2020-08-18 202.131.235.74

Ахлах ангийн хөвгүүдийн өмдний хэмжээг эргэж харах хэрэгтэй, өндөр өргөн нь таарахгүй хэцүү байдаг

Avatar

Тайж 2020-08-18 66.181.187.230

Хятдаас хямд муу материал боодол боодлоороо орж ирнэ.Тэгээд монголд үйлдвэрлэв нэрээр тэнгэрийн үнэ хэлнэ.ИЙМ Л БАЙНА БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОРЦУУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж