Х.Нямбаатар: Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлнэ | News.MN

Х.Нямбаатар: Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлнэ

Х.Нямбаатар: Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2020.08.18) “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлж, “E Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлэх талаар мэдээлэл хийлээ.


Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсрогдож, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан билээ.

Энэ хүрээнд ХЗДХЯ-наас хууль эрхзүйн шинэтгэлийн чиглэлээр 11 зорилт тусгаж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхээр 34 хуулийн төсөл, нэг хөтөлбөр боловсруулж, батлуулахаар тусгаад байна.

Тухайлбал, Оюуны өмчийн багц хууль, Арилжааны тухай, Хэрэглэгчийн гэрээний тухай, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг арван  хуулийн төслийг шинээр болон шинэчлэн боловсруулах аж. 

ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР:

БИЗНЕСИЙГ АРИЛЖААНЫ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА

-Монгол Улсад 2002-2003 оноос эрхзүйн шинэтгэлийн давалгаанууд эхэлсэн. Иргэн болон Эрүүгийн хуулийн хууль тогтоомжууд бүхэлдээ шинэчлэгдсэн. Улмаар  2015-2017 онд  Эрүүгийн болон Зөрчлийн багц хууль тогтоомжууд батлагдан гарсан нь эрхзүйн шинэтгэлийн дараагийн давалгаа болсон. Харамсалтай нь 2015-2017 онд хийгдсэн Эрхзүйн шинэтгэлийн давалгаанд иргэний эрхзүйн салбар, арилжааны эрхзүйн зохицуулалтууд өртөөгүй. 2002 онд батлагдсан Монгол Улсын иргэний  тухай хууль үүргээ төдийлөн сайн гүйцэтгэж чадсангүй. 

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд иргэний хуулийг шинэчлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас ч дорвитой алхмууд хийгээгүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний эрхзүйн хууль нь хувийн өмч, хөрөнгө оруулалтын нөхцлийг хангаж чадахгүй, иргэний эрхзүйн маргаанаас үүдэн гарч байгаа маргааныг зохицуулах үйл явц нь ойлгомжгүй бйана. Үүнээс үүдэн үндэсний хууль тогтоомж орлуулагдах хэмжээнд хүрээд байна. Тухайлбал, Монгол Улсын хоёр бизнес эрхлэгч томоохон хэлэлцээр хийхдээ Сингапурт очиж тус улсын хууль тогтоомжоор гэрээгээ хийж, маргаанаа Сингапурын хууль тогтоомжоор зохицуулах түвшинд хүржээ. 

Тиймээс  Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бизнесийг арилжааны хуулиар зохицуулах талаар тусгаж өгсөн. Мөн  хэрэглэгчийн гэрээний тухай хууль болон компанийн тухай хуулийг шинэчлэх шаардлага бий.

ӨДРИЙН ЗЭЭЛИЙГ ХОРИГЛОЖ, БҮХ ЛОМБАРДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ

Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудаас удаа дараа даалгавар, анхааруулга авсан. Мөнгө угаах, терроризмын эсрэг хийх тэмцлийг барьцаалан зээлдүүлэх төв, банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, бүртгэлжүүлэхээс эхлэх ёстой.  Тиймээс мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалтыг хийнэ. Ингэхдээ өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлснээр  үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөнгөний эх үүсвэрийг нь тодорхой болгоно. Олон улсын жишгээр бүх мөнгө, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг газар нь заавал бүртгэлтэй байхыг шаарддаг. 

ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд  зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлнэ. Энэ нь хүнийг хүмүүжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх замаар засарч, хүмүүжих боломжтой гэж үзэж байгаа. Энэ ялыг хэрэгжүүлэхээр өмнөх сайдын үед аймаг, орон нутагт хяналтын самбар авахаар төлөвлөж байсан. Үүнийг өөрчлөх санал гаргасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна.

Үүнээс гадна нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хэрэгждэггүй. Гэмт хэргийн хохирол барагддаггүй учраас  хувийн байдлыг нь харгалзан үзэж, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо төлөх зэргээр шинэчилж оруулж ирэхээр төлөвлөж байна.

ГАДААДАД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСИЙН  ЗОРЧИХ ЭРХИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАНА

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирэхээр төсөл нь бэлэн болсон. Хуульчийн мэргэжлийн үйл ажилалгаа эрхлэх зөвшөөрлийг нь олгодог болно. Үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах зохицуулалт орж ирж байгаа. Өнөөдөр маш их хуульчдыг бэлтгэж байгаа ч ажлын байрны шаардлага хангасан хуульчид төгсөж гарахгүй байна. 

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, шинэлэг заалтыг оруулж ирэхээр ажиллаж байна. Сан үүсгэж архидан согтуурах эмгэгтэй хүмүүсийг албадан эмчлэх, чиглэл руу эрх зүйн зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийн тухай хуулийг өргөн барина. Цагаачлахаар хүссэн иргэдийн мэдээллийг нэгтгэж гадаадад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн  зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлана.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Наранцэцэцэг утас 91911815 2020-08-18 202.55.188.81

Мөн "Хэрэглэгчийн гэрээний хуулийн төслийг ч бас яаралтай хармаар байна.

Avatar

Ц.Наранцэцэцэг утас 91911815 2020-08-18 202.55.188.81

Бага үдийн мэнд хүргэе. Арижааны тухай хуулийн төслийг яаралтай унших хэрэгтэй байна.Хаанаас олж унших вэ?

Avatar

Зочин 2020-08-18 202.179.15.3

МАНЫГ ДЭМЖИГСЭД БОЛ АДГИЙН ШААРНУУД б**с ДОЛООГЧИД ТЭД ГАЛЗУУ ХООСОН ТОЛГОЙТОЙ МАЛНУУД УЛС ГЭРИЙГСҮЙТЭГЧИД ШҮҮ ЯЛЛАХ ЦАГ ИРНЭЭ

Avatar

сайдад 2020-08-18 103.9.90.130

зөрчлийн тухай хууль хэрээс хэтэрлээ сайдаа та энэ баривчлах төв байруудаар явж танилцсан уу.

Avatar

Зочин 2020-08-18 202.179.27.85

Яллана шийтгэнэ л гэх юм. Зөрчлийн хуулийн яаая даа гэж байхад бас юу вэ.

Avatar

Зочин 2020-08-18 178.48.206.104

Нарангэрэл хоцроглсон олигтой эрч хүч, шинэлэг санаа гарахгүй, Баатаржав цагдаагаас өөрийг мэдэхгүй, Баасандорж нь уг чадвар сайнгүй. Олигтой чадвартай, толгойтой, өндөр боловсролтой, туршлагатай залуусын баг бүрдүүлэхгүй бол Тэмүүжингийн араас орно шүү

Avatar

Зочин 2020-08-18 103.26.194.115

Ene haltaisan huuli zuin said bolchih ch gej…haltaisan s** chi bol tui mai shuu…zurchiliin huulitaigaa udahgui daldarnaa chi

Avatar

Хувсгал гарах нь тодорхой болж 2020-08-18 64.119.23.249

энэ яг хувьсгал гарах нь ээ. Газар нутгийг нь зарлаа, одоо Монголчуудыг зорчих эрхийг хасна. Хувсгал гарах нь тодорхой болж

Avatar

Зочин 2020-08-18 202.21.110.212

төлгөн коммунист, одоо байдлаасаа гадагшаа зорчихоо чамаас асуух уу. нэртэйгээр нь зам явахаа сэргээгээч

Avatar

иргэн 2020-08-18 64.119.23.60

Гэмт хэрэг хийсэн,мал,хөрөнгө хулгайлсан,аймаг хот сум суурин газар дамжин тэнүүчилэн архидан согтуурдаг,хулгай хийдэг нөхдөд таарсан арга мөн. Замд зорчих бичиг ч бас хэрэгтэй шүү,сэргээсэн ч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж