Эхний анги 08:00-10:30 цаг, дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ | News.MN

Эхний анги 08:00-10:30 цаг, дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ

Эхний анги 08:00-10:30 цаг, дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ

Эхний анги 08:00-10:30 цаг, дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас өнөөдөр (2020.08.18) мэдээлэл хийлээ.

НЭГ АНГИЙГ ХОЁР, ГУРАВ ХУВААНА. НЭГ АНГИД ДЭЭД ТАЛ НЬ 20-25 ХҮҮХЭД Л БАЙНА

МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.НЯМСҮРЭН:

-БСШУЯ-ны тушаал гарсан. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудын дарга нарт тодорхой даалгавар хүргүүлсэн. Шат шатандаа бэлэн байдлыг хангаж байна. Ирэх наймдугаар сарын 20-ноос эхлэн хяналт шалгалтыг хоёр үе шаттай эхлүүлнэ. Эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч нар, хүнсний аюулгүй байдлын улсын байцаагч нар, боловсролын хяналтын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийнэ.

Дэлхий даяар 1.6 тэрбум хүүхэд цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна. Сургууль, цэцэрлэгийг гурван үе шаттай эхлүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс, их дээд сургуулийн танхимын хичээл аравдугаар сарын 5-наас эхэлнэ. Эдгээр ажлын бэлтгэл явцад хяналт тавина. Халдвар хамгаалал, дэг журам сахиулах чиглэлээр зөвлөмж гаргасан байна.

Нэг ангийг хоёр, гурав хуваана. Нэг ангид дээд тал нь 20-25 хүүхэд л байна. Өглөө 08:00 цагаас эхний анги нь ороод 10:30 тарна. Дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ. Жишээ нь 40 хүүхэдтэй анги байвал хоёр хуваана. Бага анги зөвхөн монгол хэл, математикийн хичээлүүдээ, дунд анги монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээ, ахлах анги монгол хэл, математик, сонгон судлах хичээл, гадаад хэлний хичээлүүдээ л анги танхимдаа үзнэ. Харин бусад хичээл нь телегээр орно.

ХҮҮХЭД ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГТЭЙ БАЙВАЛ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ НЬ ОРУУЛАХГҮЙ

МХЭГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Л.ГЭРЭЛМАА:

-Сургууль, цэцэрлэгүүд эхлээд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Хийгддэг ажил хэдий ч заавал мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой. Мөн багш, ажилчдыг коронавирусийн сургалтад хамруулна. Өдөрт дөрвөөс илүү цаг хичээллэхгүй. Багш, эмч, нийгмийн ажилтан, арга зүйч нар хамтран ажиллаж, хүүхдүүдийн халууныг үзэж, амьсгалын замын өвчинтэй байгаа эсэхийг шалгана. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ халдвараас хамгаалж, сэргийлэх хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд өвчний шинж тэмдэгтэй байвал сургууль, цэцэрлэгт нь оруулахгүй байх үүрэгтэй. Хүүхдээ цэцэрлэг, сургуулийнхээ үүдээр ортол нь хүлээж, мөн өөрсдөө амны хаалтаа зүүх хэрэгтэй. Цэцэрлэгийн орчинд байх бүхий л багш, ажилчид амны хаалт хэрэглэнэ. Харин цэцэрлэгтээ хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй. Сургуулийн сурагчид, багш, ажилчид бүгд амны хаалт зүүх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
193
ЗөвЗөв
97
БурууБуруу
47
ТэнэглэлТэнэглэл
43
ГайхмаарГайхмаар
29
ХарамсалтайХарамсалтай
21
ХөөрхөнХөөрхөн
16
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-18 203.91.115.56

Hot hodoon oor ymu adilhn ymu

Avatar

Зочин 2020-08-18 66.181.161.102

hicheeliin porm huwtssaa osoh ym uu engiin huwtsas omsoh ym uu

Avatar

Зочин 2020-08-18 202.9.40.63

1- р сургуулийн тооны гүнзгий ангийн тооны хичээлийг илүү оруулж өгөөч, өмнө жил цахимаар мэддэг хичээл заасаар өнгөрсөн. эрүүл мэндийн хичээлээ цахимаар оуулаач.

Avatar

Зочин 2020-08-18 64.119.16.32

Цөөхөн хүүхэдтэй хувийн сургууль 5 өдөр хичээллэж болно биз дээ

Avatar

Зочин 2020-08-18 66.181.161.61

Tamiriin hicheeliig oruulj blhgui ymuu???

Avatar

Энхтуяа 2020-08-18 66.181.161.5

Энэ богинохон хугацаанд хүүд үүд юу сурч ойлгох бэ хичээлийн цаг багтахгүйш дээ Тэр Телевизийн теле хичээлийг хүүхдүүд үзэх дургүй байдаг Бичиж амжаагүй байтал дараагийн заагаад явчихдаг маш хурдан хугацаанд заагаад өнгөрдөг юм тэгэхээр хүүхдүүд телевизийн тэр теле хичээлийг хийхэсээ хийхгүйн их байдаг хурдан заачидаг болохоор

Avatar

Энхтуяа 2020-08-18 66.181.161.5

2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй бол ар гэрийнхэн ажилтай хүмүүсийг хүүхэд харах хүнгүй ажлын цагийг яар вэ хүүхэдтэй урттгасан ажил даг үүнийг хариу шийд өгөөч

Avatar

Yuve 2020-08-18 103.212.116.18

Bolichoooooooooooooooooch

Avatar

Gn 2020-08-18 202.55.188.94

Ymar geechiin shiidwer we ene chin nylh hvvhedvvd agaargvi bvhjim angid deerees ni mask zvgeed yaj suuh yum be ingej hvvhedvvdiig ersdeld oruulj bolj bgamuu deerni ymar negen shinj temdeg ilerwel ywuulahgvi ch gj baih shig etseg exchvvd hamt hajuud ni bnga hamt baihgvishde hariutsaj hvleen awsan bagsh nar ni bas mash ix hicheex heregtei odoo 1 eer angid oroh hvvhedvvd bol bvr yugach medehgvishdee tged deerees ni hvrgej ogood gadaa ni tartal ni hvleeh yum bhdaa yu l bolood bgn

Avatar

Хүн 2020-08-18 139.5.219.124

Амьдралгүй шийдвэр гаргах юм. Хичээллэх юм бол бүтэн оруулаад хичээллэхгүй бол онлайнаар ор л доо. Өдөржин хүүхдээ зөөсөэ хүмүүс зам нил түгжээ. Хүүхдүүд нь сусан ч юмгүй ахиад нэг жил болох нь дотоод доо байхгүй юм чинь бүх юмаа нээл дээ бизнесүүд чинь дампуурлаа

Avatar

зочин 2020-08-18 202.126.88.223

7 хоногт хичээллэх хуваарийг нь хэзээ гаргах юм болоо

Avatar

Баяржаргал 2020-08-18 66.181.161.56

Тэгээд 2 настай хүүхэд цэцэрлэгт авхгүй гэхээр чинь 2 настай хүүхэдтэй ээж аав нар яахийн

Avatar

Зочин 2020-08-18 202.126.90.3

Hha tamiriin hiceelee oruulj biy byldar darhlaag demjih hergtein bishyyyy

Avatar

Зочин 2020-08-18 202.126.89.193

Jincene xuls b**s shulsendee xutgaldaj ngniixee uux yumiig uuuj ersdeld orno

Avatar

orgil 2020-08-18 202.126.88.173

unn ** te tamiriin hicheeliig oruulj baij l huuhduudiiin darhalaa saijran shde tghgu tgl 4 tsag hicheelleel taraal gertee bsaar baigd hodolgooni dutagdald orno tgd bas darhalaa c iluu muudna shde tv hicheel eer tamir orhiin bol huuhduud bosood dagaad hiine gj bodjiinu ugu shde unn **

Avatar

Зочин 2020-08-18 202.126.88.173

iim neg nohoin jonhuu shig ym hiicheed duremt huvtsas edr 100000 myngaar avaad te buur oligtoi ym c zaahaargu bhd ene ih mongiig ureh herg bnu ugui yu medehchgun bn buur arai1

Avatar

Huuhed 2020-08-18 66.181.161.21

Tanii zov bid.nart biyiin tamir orku bol uy tengiinhen.maani tv geer dagaadhiine gej bhku. Angiinhniigaa uguileed l. Ih hetsuu ym bn. Bas neg asuudal nadad.tulgaraad bn. Bi huuchin.2r surguuli ruugaa yj shiljih ve. Huuchin angiinhniigaa uguileed bn 😭

Avatar

Зочин 2020-08-18 202.126.88.173

harin txx

Avatar

Зочин 2020-08-18 139.5.217.204

Холион бантангийн ямарч амьралгуй шийдвэр бн

Avatar

ББ 2020-08-18 64.119.20.253

Утга учиртай ажил гэж нэг ч алга даа.

Avatar

Зочин 2020-08-18 66.181.176.61

Багш сурагч масктай хичээл явагдана гэвэл асуудлууд гарна даа

Avatar

Дутуу шийдэж 2020-08-18 150.129.141.3

Бага ангиуд 1дэх 2дох 3дах өдрүүдэд ороод ахлах дунд нь 4дэх 5дах 6 дахад ороод байж болдоггүй юм байхдаа. Хичээлийн цагийг арай богиносгоод . 8д ороод 10 хагаст тарах бол ажлын нэмэр Нааш цааш явах гэсээр . Ингэж ойр ойр олон нааш цааш явах нь ханиад томууг илүү л + дүүлэх нь мэдээж. Замын түгжээ бол ярих ч юм биш

Avatar

irgen 2020-08-18 103.229.123.50

1 sar surguuli ehluulsen bolj tolboriig n avchaad haana shu de. 2 tsag hicheeld irj ochno gedeg hezee ch butehgui tugjrel aav eejuudiin ajil geed butehgui teneglelee zogsoo. tegeed ariutgal tseverlegee geed bolomjgui zuil hiihee bolio. erthen onlinaar hicheelee chanartai hiihee shiidej ajillaa.

Avatar

aagii 2020-08-18 64.119.24.147

Masn tuuhii sniidber bna, sain uzeerei, 1 eeljtei surguuliud, 2.3 eeljtei surguuliud uamar ualgaataig eroosoo tootsohgui umaa, anhaarah zuil masn ih bna

Avatar

Бод 2020-08-18 202.126.88.156

Эхний анги л гээд бхын 2-р ээлж яахын 14-16.30 17-19.30 гэхээр хэцүү л бн

Avatar

ebe 2020-08-18 192.82.65.32

huuchnaaraa hicheellee kovid gudamjind garaagyi bn

Avatar

зочин 2020-08-18 192.82.64.217

одоо энэ өвчний үед хүүхдүүдээр ангийг нь цэвэрлүүлж болох уу энийг шийдэх хэрэгтэй шүү ариутгал цэвэрлэгээг маш сайн хийх хэрэгтэй байнаа

Avatar

зочин 2020-08-18 192.82.64.217

сургуулиуд цэвэрлэгээ угаалгаа хүүхдүүдийг хий гээд эсвэл цэвэрлэгч авна мөнгийг нь төл гээд л дарамтлаад эхэлдэг шүү. Ер нь хөгжилтэй оронд анги танхимын цэвэрлэгээг яаж шийдсэн байдаг юм судлаад хамгийн тохиромжтой байдлаар зохицуулах хэрэгтэй байнаа

Avatar

Зочин 2020-08-18 66.181.161.24

Нэгдүгээр ангын хүүхдүүд яаж масктай хичээллэх болж бна энэ шийдвэр ямар үр дүнд хүрэх вэ дээ тэгэсгээл бас л хаана харжил бгаарай

Avatar

Иргэн 2020-08-18 103.229.122.1

2 цаг 30 минут болоод л хүүхдээ хүргэж өгөх авах гээд замын түгжрэлд нөлөөлнө дөө. Энийг шийдвэрлэх аргө замаа бодолцсон гэж найдахаас даа. Танхимын хичээл, ТВ хичээл, 2 цаг 30 мин гэх мэтийг л яриад байх юм. Түгжрэл болон нэг айлын 2-оос дээш хүүхдийн сургуульдаа очих ирэх үед үүсэх магадлалтай ямар асуудлууд байгаа талаар ярихгүй юм. Нэг үгээр хэлбэл иж бүрэн шийдэж чадсан юм болов уу гэж асуумаар байна. Сургуулийн автобуснууд нь цаг хугацаа болон тооны хувьд хүрэлцэх үү.

Avatar

Zochin 2020-08-18 103.26.195.17

Huviin surguuliud davtlaga ogson nereer surguuli deer horiod bdag shu, mongo avsandaa bantaad.

Avatar

зочин 2020-08-18 66.181.176.61

ийм зохицуулалт хийж байгаа хүмүүс ѳѳрсдѳѳ хүүхэдгүй юм байх даа эсвэл тасарсан баячууд юм уу

Avatar

Зочин 2020-08-18 124.158.107.35

бантан болох бусуу,

Avatar

зочин 2020-08-18 119.40.100.154

hicheel nertei jonhuu neg moson online ene jildee yavsan deer huuhed hurgene avna etseg ehchuuded boon daramt

Avatar

Зочин 2020-08-18 203.91.115.40

Ugaasaa huuhdee gertee hicheelluulsen ch bolno gesen shd, zaaval tanhimd ochihgui baij bolno gesen.

Avatar

Сурагч 2020-08-18 202.126.88.229

Сн бну хөдөө мал дээр бдаг хүүхдүүд теле хичээлээ үзэж чаддаггүй юм аа би хөдөө бдаг хүүхдүүдийнхээ хичээлийн нэг нэгээр нь дуудаж хичээлийн хийлгэдэг л дээ гэхдээ зарим нь өнөөдөр малдаа явна гэсэн шалтгаанаар хичээлээ хийдэгүй нэгнээсээ нөхөөд аваарай гэхээр авдаггүй

Avatar

Зочин 2020-08-18 202.55.188.35

Хөдөөний хүүхдүүд цахим хичээл үздэггүй, үзээд ч ойлгодоггүй блхр хоцрогдоод байнаа

Avatar

Боловсролыг дэмжигч 2020-08-18 202.55.191.130

Зүгээр л 1-6 ангийн хүүхдүүдийг 1,3,5 өдрүүдэд, 7-12 ангийн хүүхдүүдийг 2,4,6 өдрүүдэд хичээллүүчээ. Ээлжилсэн өдрүүдэд цахим хичээлээ ороод явчихаачээ. Сургууль дээрх хүүхдүүдийн тоо эрс буурч хичээлийн явц илүү үр дүнтэй болно шүүдээ. 90 оноос өмнө хичээлийн 6 өдөртэй байсанаа санаачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж