Ердөө нэг жил хүрэхгүй хугацаанд Covid-19 америкчуудын нас баралтын гурав дахь том шалтгаан болжээ. Тус улсын хувьд жил бүр зүрх судасны өвчнөөр хамгийн олон хүн нас бардаг бол нас баралтын хоёр дахь том шалтгаан нь хорт хавдар аж.
Харин коронавирусээр тус улсад нэгдүгээр сараас хойш 5,4 сая хүн өвчилж, 170 гаруй мянган хүн нас бараад байна. Сүүлийн гурван долоо хоногт л гэхэд өдөр бүр дунджаар 1000 гаруй хүн коронавирусийн улмаас нас баржээ. АНУ нь коронавирусийн улмаас дэлхийн улс орнуудаас хамгийн олон хүнээ алдаад байгаа ба уг вирусээр нас барах магадлал европчуудынхаас найм дахин өндөр байгаа аж.
Статистик мэдээллээс харахад 2017 оны байдлаар тус улсад жилд 647 мянган хүн зүрх судасны өвчнөөр нас барж байсан бол хорт хавдрын улмаас нас барагсдын тоо жилд дунджаар 599 мянга, ослын улмаас нас барагсдын тоо 169 мянга байв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ