Завхан руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо | News.MN

Завхан руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо

Завхан руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо

Завхан руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо

Завхан аймгийн “Доной” нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн Гэрэл суулт болон PAPI системийг Алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Доной нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 5-ны хооронд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэжээ.

Тухайн ажлын барилга угсралтыг “Хан жаргалант стоунс” ХХК туслан гүйцэтгэж, Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид суурилуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан байна.

Доной нисэх буудлын 2860 м урттай, 30 м өргөнтэй хөөрч, буух хатуу хучилттай зурваст нийт 170 ширхэг гэрэл суурилуулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-18 66.181.189.54

сайн байна

Avatar

zochin 2020-08-18 122.201.23.226

saihan medee baina. buult ni zuulun baigee

Avatar

Зочин 2020-08-18 202.21.125.50

Баяр хүргье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж