ОХУ-ын Допингийн эсрэг агентлаг долоон сарын тайлангаа ил болгов

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Допингийн эсрэг агентлаг долоон сарын тайлангаа ил болгов

ОХУ-ын Допингийн эсрэг агентлаг долоон сарын тайлангаа ил болгов

РУСАДА буюу Оросын допингийн эсрэг агентлагаас өчигдөр (2020.08.17) 2020 оны эхний долоон сарын тайлангаа олон нийтэд ил болголоо. Энэхүү тайланд үзүүлснээр Оросын хөнгөн атлетикийн 502 тамирчин допингийн шинжилгээнд хамрагджээ. Харин тэдний араас тус улсын хүндийн өргөлтийн 123 тамирчин допингийн шинжилгээ өгсөн үзүүлэлттэй удаалсан байна. Мөн Каное, каяак спортын 79 тамирчин, 78 биатлончин, 75 усан сэлэлтийн тамирчин, 72 цанын тамирчин, Александр Кокорин болон Кирил Комбаров тэргүүтэй 29 хөлбөмбөгчин тус тус допингийн шинжилгээ өгчээ.

2020 онд хамгийн олон удаа буюу долоон удаа допингийн шинжилгээнд хамрагдсан тамирчнаар өвөл зохион байгуулагдсан Оросын аварга шалгаруулах 1,500 метрийн гүйлтийн аварга Константин Плохотников тодорсон байна.

Та бүхэнд сануулахад WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн зүгээс ОХУ-ын баг тамирчдыг дөрвөн жилийн турш өвөл, зуны олимпийн наадмууд болон бусад спортуудын ДАШТ-үүдэд оролцохыг хориглосон шийдвэр гаргаж, ОХУ-ыг тамирчдадаа зохион байгуулалттай сэргээш, допингийн агууламжтай эм бэлдмэлүүдийг хэрэглүүлдэг байсан хэмээн буруутгаж байгаа билээ. WADA болон ОХУ-тай холбоотой сонсгол ирэх арваннэгдүгээр сарын 2-ноос 5-ны хооронд Щвейцарийн Лозанна хотноо байрладаг CAS буюу Спортын Арбитрын шүүх дээр болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж