"Орон сууцтай иргэнийг дундаж орлоготой иргэн гэнэ" | News.MN

"Орон сууцтай иргэнийг дундаж орлоготой иргэн гэнэ"

"Орон сууцтай иргэнийг дундаж орлоготой иргэн гэнэ"

"Орон сууцтай иргэнийг дундаж орлоготой иргэн гэнэ"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр (2020.08.18)-ийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байх бөгөөд эдгээрийн хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлон тусгах замаар энэхүү үндсэн чиглэлийн зорилт нь урт хугацааны бодлогын баримт бичигтэй уялдах болно.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй байх талаар тусгасан. Энэ дагуу таван жилээр оруулж байгаа нь зөв. Амьдралын чанарыг дээшлүүлэх, ажлын байр бий болгоход үйлдвэржүүлэлтийн асуудал хамгийн чухал. Гэтэл энэ асуудал төсөлд орхигдсон байх юм. Хоёрдугаарт, Булган аймгийн Хялганат, Эрдэнэт чиглэлийн автозам ТЭЗҮ боловсруулах гэдэгт тусгагдаж. Уг нь зурагтай, 53 км автозам. Үүн дээр тайлбар өгнө үү.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Таван жилийн энэхүү төлөвлөгөөний онцлог нь бодлогын асуудлуудыг аль болох яаманд нь үлдээхийг зорьсон. 100 гаруй төслийг хэрэгжүүлнэ. Үүний хэдэн хувь нь ТЭЗҮ-тэй хэд нь ТЭЗҮ-гүй вэ гэдгийг тодорхой болгоод, ТЭЗҮ-гүй төслүүдээ Барилга, хот байгуулалтын яаманд зураг төслийг нь хийх төсвийг нь эхний жилдээ шийднэ. Төсвийн тодотголд ч энэ дагуу сууна. 72 мянга орчим ажлын байр зөвхөн улсын төсвөөс хэрэгжүүлэх томоохон төсөлд хөтөлбөрүүдийн хүрээнд шийдэгдэнэ. Тухайлбал, төмөр замын төсөл, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой төслүүд хэрэгжинэ. Энэ хүрээнд хувийн хэвшилтэй хамтарч ажиллавал бидний зорилт тавьсан 150 мянга орчим ажлын байр бий болох боломжтой гэж тооцоолсон. Дундаж орлоготой иргэдийн хувь хэмжээг нэмэгдүүлж байж нийгмийн тогтвортой байдал хангагдана. Нийгмийн тогтвортой байдал хангагдаж байж эдийн засгийн тогтвортой байдал хангагдана гэж судлаачид үздэг. Цар тахлын үед аль болох дундаж давхаргаа живүүлчихгүй, ажлын байруудыг хадгалах бодлогыг эхний 1-1.5 жилд дэвшүүлнэ.

Цаашдаа дундаж орлоготой иргэдээ дэмжихийн тулд орон сууц, эрүүл мэнд, боловсролын чанарыг дээшлүүлэх, мөн зээлийн хүүгийн асуудлыг цогц байдлаар хэрхэн багасгах вэ гэдэг бодлого хэрэгжүүлнэ. Мөн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгочихвол дундаж давхаргаа дэмжихэд чиглэсэн боловсролын зээл, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, орон сууц, эрүүл мэнд болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг нэг сангаас төлөвлөлт хийх хууль эрхзүйн орчин бүрдүүлнэ.

ЗАМ ТЭЭВРИЙН, ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР:

-Булган аймгийн Хялганат, Эрдэнэт чиглэлийн 53.6 км автозам барих гэж орсон. Суурь түвшин нь батлагдсан зураг төсөлтэй учраас ТЭЗҮ боловсруулах гэдэгт тусгагдсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн жагсаалтад орсон тул зам тавигдана гэж ойлгож болно.

 УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

-Төрийн байгууллагын үйлчилгээний бүх шатанд цахим шилжилтийг шилжүүлнэ гэдгийг дэмжиж байгаа. Үр дүнгээ өгнө. Төрийн албан хаагчдын тоо өнөөдөр хэд байгаа вэ. Монголын төр данхайгаагүй, хэвийн хэмжээндээ байгаа гэдгийг хамгаалахын тулд төрийн алба хаагчдын тоогоо дарж мэдээлдэг. Сүүлийн 15 жил төрийн алба хаагчдыг төрийн үйлчилгээний алба руу, улсын төсөвт үйлдвэрлэлийн газар руу, эсвэл улсын үйлдвэрийн газар гэдэг нэршлээр байгуулаад, тэнд ажиллаж байгаа хүмүүсээ төрийн алба хаагчдын тоонд оруулж мэдээлдэггүй. 180 мянган төрийн албан хаагчтай гэдэг ч бодит байдалд 220 мянга давчихсан.

Улсын үйлдвэрийн газар гэдэг нэрийн дор 20-30 мянган төрийн албан хаагчийг тоонд оруулахгүй байгаа. Багш, эмчээс гадна бусад нэмэгдэж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг нэмэхгүй байх бодлогын санал дэвшүүлж болох уу. Эдийн засгийн хөгжилд хамгийн их саад, чөдөр нь төр өөрөө. Төрийн өмчит компаниудыг олноор байгуулдаг. Дөрвөн жилийн өмнө нийслэлд 40 гаруй орон нутгийн өмчит компаниудтай байсан бол өнөөдөр 70 гарчихсан. Мөн дөрвөн жилийн өмнө улсын төсөвт үйлдвэрлэлийн газар 90 орчим байсан бол өнөөдөр 136 болж нэмэгдсэн. Энэ хэрээр тоо өсч зардал нь улсын төсвийн хяналтад орохгүй дураараа тэлж байгаа. Тансаглал, авлига тэр хэрээр их гарч байна. Авлигыг бууруулна гэсэн зорилт тавьсан нь буруу. Гэмт хэрэг буурснаар тухайн бодлогын үр дүнг хэмжиж болохгүй. Албан тушаалын гэмт хэрэг АТГ-т таван жилийн өмнө жилдээ 30 орчим хэрэг шалгагддаг байсан бол өнөөдөр 300-400 гэмт хэрэг жилдээ шалгаж байгаа. 10 дахин нэмэгдсэн нь муу үзүүлэлт биш, нуугдмал байсан нь илэрсэн гэсэн үг. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд ямар зорилго тавьж байгаа вэ. Албан тушаалын гэмт хэргийн 90 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудад гардаг. Авлигын улмаас 11 их наяд төгрөгийн хохирол учирсан гэдгийг АТГ-аас мэдээлсэн.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Сүүлийн мэдээллээр 188 мянга 559 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд данхгар байгаа нь үнэн. ТУЗ нь өөрөө өөртөө орон тоо гаргадаг, маш олон дэд захиралтай, авч байгаа цалин урамшуулал нь төрийн захиргааны албан хаагчдынхаас хэд дахин давсан зэрэг алдаа дутагдал бий. Цахим шилжилтийг хийснээр давхцалууд алга болно. Яаманд орон тоо нэмлээ гэхэд тэр нь шууд дэлгэц дээр гардаг байх тийм зохицуулалт руу орно. БНСУ-д туршлага судалсан.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Дундаж давхаргыг тэлнэ гэвэл гэр хорооллыг байшин хороолол болгох асуудал юм. Ингэж чадвал бусад асуудал цогцоороо шийдэгдэнэ. Гэр хорооллын иргэдийн нэг хэсгийг түрээслээд өмчлөх орон сууцанд оруулах, нөгөө хэсэгт нь хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц бий болгож хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх ийм л шийдэл эхний таван жилд хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрт ч суусан асуудал. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чингэлтэй дүүрэгт дулааны шугам татахаар болсон. Энэ ажлын явц хэр байна вэ? Их, дээд сургууль төгсөөд ажилгүй ганц дипломтойгоо үлдсэн залуучууд олон байна. Гэтэл МСҮТ-ийг төгссөн залуучууд ажилтай болдог. Энэ чиглэлд тусгасан зорилт байна уу?

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Дундаж орлоготой иргэн гэж хэн бэ гэдгийг судалгааны байгууллагатай хамтарч тогтоосон. Шалгуур үзүүлэлтээр авч үзвэл дундаж орлоготой иргэн гэдэг нь жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг, өөрийн гэсэн орон сууцтай, эсвэл цалингийн 20 доошгүй хувийг байрны зээлэнд төлөх чадвартай, өөрийгөө болон үр хүүхдүүддээ хүссэн боловсролыг нь эзэмшүүлэх боломжтой, өөрийгөө хөгжүүлдэг иргэнийг дундаж орлоготой иргэн гэж хэлнэ. Энэ шалгуурын 70 орчим хувьд нь манайх бүдэрч байгаа. 1990 оноос хойш өөрчлөгдөөгүй зүйл бол иргэдийн амьдралын чанар дээшлээгүй явдал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-08-18 202.9.46.119

Орон сууцтай боловч дундаж давхаргад орох орлоготой иргэд бас 50% нь л байгаа. Иргэдийн орлого саяаас дээш гарч байгаа нь тэрбумтнуудын орлогыг оруулж тооцсоноор л ийм дүн гарч байна. Байранд амьдардаг нэртэй, ажилгүй, элдэв тэтгэмжээр амьдардаг гэр бүл олон байгаа. Байртай, ажилтай байж л дундаж давхрага руу орно шүү дээ эрхэм гишүүдээ

Avatar

Irgen 2020-08-18 70.181.124.42

Oron suucniihaa zeeleer daramtluulj baigaa olontymniig duusaj orlogotoi gehed hecyy shyydee.200 huviin hyytei zeeleer oron suuctai bolno gedeg Hasan turshiin zeeliin hynii daramtiig bagasgah heregtei.

Avatar

зочин 2020-08-18 66.181.161.57

Эсгий гэр орон сууцных нь тоонд ордог юм бол уу яадаг юм бол .

Avatar

0000 2020-08-18 103.10.23.100

Энэ хэцүү үед бид Дотоодын үүлдвэрлэгч нар болон Өрхийн үүлвэрлэл эрхэлэгч нараан ЖДҮ хүүгүй болон бага хүүтэй
зээлээр дэмжэж Дотоодын зах зээлээн хамгаалаж Гадаадаас бэлэн хувцас оруулаж ирхээн бол Дотоодоон хийж чадах бүхнийг гаднаас бүү орууль Зөвхөн бэлэн бус даавуу торго зэрэг бүх мятраалыг л оруул энгэсэн цагт дотоод үүлдвэр аяндаан урагшаан яваад ихлэнэ
ИРГЭД АЖИЛТЭЙ АМЬДРАЛТАЙ БОЛОЖ ЧАДНА ҮҮЛДВЭРЛЭЛ ХӨГЖӨХ ЗАМ ТАВИГДАНА

Avatar

Зочин 2020-08-18 103.10.23.100

МОНГОЛД ДУНДАШ ОРОЛОГТОЙ ӨРӨХ ГЭДЭГ БОЛ ХАХУУЛЬ АВДАГ ТОМ ХУЛГАЙЧ ЭРХ МЭДЭЛТЭНИЙ БӨХСИЙГ ДОЛООДОГ БУУНЫ НОХОЙ НЬ БОЛДОГ
НАМ ДАГСАН ТӨРИЙН АЛАН ХААГЧАД ЮМ ТЭД ӨӨРИЙН ГЭСЭН ҮНТЭЙ БАЙРТЭЙ БАЙДАГ ХАМГИЙГ НААД ЗАХ НЬ НАМЫН НЭРЭЭР ХОРООН ДАРГА БОЛОЖ ХУЛГАЙЧЫН БӨХС ДОЛООСОН ХҮН БАЙРААР ШАНУУЛНА ГЭХ МЭТ
ШУДРАГ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙГАА ХҮНИЙГ ТАТВАР ТОРГУУЛЬ ХАХУУЛЫН МӨНГӨӨР ХООЛОЙГ НЬ БООЖ ШАТААНА
ИЙМ ТӨРТЭЙ БАЙХАД ШУДРАГ ИРГЭН АМЬДРАХ АРГА АЛГА ЗЭВСЭГЛЭН БОСХООС ӨӨР ЗАМ АЛГА

Avatar

Зочин 2020-08-18 49.0.212.4

Орон сууцанд амьдардаг болгон дундаж орлоготой гэж ямар сартваахи нь онолдоод байнаа. Гэр хороололд мөртлөө наймаа худладаа үйлчилгээ явуулдаг, орлого сайтай айл өрх зөндөө байгааг яах уу

Avatar

Зочин 2020-08-18 202.21.108.50

Amerikt ur zeelgui hun ugui. Oron bair mashin inaa bugd ur zeeleer awsan bdag. Manaihan huuchin ch ur zeelgui etseg ehiin ugsun bairiig goldog

Avatar

zochin 2020-08-18 202.126.88.156

aav eejees uvluj avsan oron suutsaa baritsaand taviad urd hormoigooroo hoid hormoigoo nuhuj yavaa,oyutan huuhed maani zeeleer surdag, uuruu buun urun dund languu ajilluuldag ene dundaj or-toi irgen mun uuuuu?

Avatar

Зочин 2020-08-18 66.181.189.77

Эрдэнэт үйлдвэр мөн л саалийн үнээ болсоор л байх юмаа. Одоо Оюун-Эрдэнийн саалийн үнээ болоо юу даа. 18 тэрбумын хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх хүүхдийн зусланд шинээр хэдэн байшин барьж гадна дотны жуулчид, амрагчид авах юм гэсэн. Түүндээ бэлдэж Эрдэнэт Хялганатын замыг тавих хөрөнгө мөнгийг шийдэж дээ. Зам тавих нь сайн байна. Харин 18 тэрбумаар хэдэн амбаар л босох байхдаа.

Avatar

Зочин 2020-08-18 103.10.23.100

ЭРДЭНТ БОЛ НЭНДЭЭН АРД ТҮМНИЙ ӨМЧ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛЬ ХИЙЖ АРД ТҮМЭН БҮТЭЭЖ БОСОГСОН ҮҮЛДВЭР
ГАЗАРЫН БАЯЛАГЫН НЬ АРД ТҮМНИЙ ӨМЧ МӨН ХАЙГУУЛЬ ХИЙЖ ОЛЗОВРОЛСОН ХӨРӨН НЬ Ч АРД ТҮМНИЙ ӨМЧ
100 ХУВЬ АРД ТҮМНИЙ ҮҮЛВЭР АРД ТҮМНИЙ ӨМЧ ХУЛГАЙЧ НАРАА АРД ТҮМЭНД ХУУЛЬ ЁСОНЫ ӨМЧИЙГ НЬ ӨГ

Avatar

Зочин 2020-08-18 202.170.69.98

Ёстой мэдрэл муутай, аав ээжээсээ өвлөж авсан хуучны 60 70аад оны орон сууцтай, ажилгүй, халамжийн, хөгшин настай гээд зөндөө хүн байгаа шүү дээ. Тэднийг яах вэ нэг өрөөгөө түрээсэлж амвдар гэх үү. Эсвэл орон сууцаа зараад хашаа гэрт орж утаа уугиул гэх үү

Avatar

Зочин 2020-08-18 192.82.68.11

Шүүмжлэхэд амархан,Сөрөг хүчнийхэн мэдээж харлуулна. Одоогийн болсмжид тулгуурлаж гол нь энэ хүнд үеийг давахад үүнээс өөр аргагүй Ямар ч гэсэн манай Ардчиллынхан шиг ард олноо хэдэн үеэр нь өр зээлэнд оруулж эдийн засгаа унагаж амьдралын төвшинг бууруулахгүй эсрэг сайн зүйл ололттой байх нь ээ Энэ дор нэг амьтан коммунист энээ тэрээ гэж өвчөгнөөд л

Avatar

Зочин 2020-08-18 192.82.68.11

Хүсэл шунал гэж хязгааргүй Харин боломж бол хязгаартай гэдэг б**х аа

Avatar

Зочин 2020-08-18 119.40.98.177

Хэддүгээр таван жилийн төлөвлөгөө вэ? Коммунист Хятад орон 5 жилийн төлөвлөгөгөөр хөгжиж байгаа, дууриагаад байна уу. Эн 5 жилийн төлөвлөгөөний билэлтийг 25 онд дүгнэх эхүү, шинэ УИХ 24 онд байгуулагдаад өөрийн эрх бархих хугацааныхаа хөгжлийн бодлогыг гаргана. Энэ Оюун-Эрдэнэ 2020-2024 оны ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ҮҮ

Avatar

Зочин 2020-08-18 202.126.89.53

Berhiin uurhain teneg shanaa boloh vz !

Avatar

tur 2020-08-18 59.153.113.79

Atsniihan dundaj.Ter heden tebum sayaar n hudaldaj avch baigaagaa hel…bid bol ungui avsanch uniin usultuus bol hulsuu chadan yadan tulj tarjighan amdarch baigaa humiis ……..

Avatar

Зочин 2020-08-18 59.153.112.150

Оюунэрдэнээ 3- р цахилгаан станцын шинэчлэлийг яаралтай хийгээч . Чи ч юугаа ч ойлгох вэ дээ. 50 жил мөлхүүллээ. ДЭЛБЭРНЭ ШҮҮ

Avatar

Dandaa hudlaaa ugnuud l sonsogddog boljee 2020-08-18 111.108.217.114

Hichneen ch jil huurah yum be dee. Macrogoroo harj ch chadahaa baij bna. Heterhii olon yum zereg ehluuleed faildeed – ali ni ch gui bolj bh shiv dee. Uneniig helehed Africatai en zeregtseed irsen shuu. Tegeed hudlaa peedgeree

Avatar

Зочин 2020-08-18 202.9.46.251

Ард түмэн та нарт хууртаад бүр залхаж байна шүү. Наанаа бүнд нэг их улс эх орноо гэсэн шударга хүмүүс цаанаа бүгд үгсэн хуйвалдсан луйварчид гэж та нарыг харж байна.

Avatar

Зочин 2020-08-18 182.160.36.236

yah gej songoson yum be hohi chin

Avatar

Нэг хүн 2020-08-18 202.9.46.251

Худлаа бодлого ярьж цэцэрхэж суухын оронд ард түмэнд бага ч болов тус нэмэр болох ганц ч гэсэн бодитой шийдвэр гаргаасай. Өдөр ирэх бүр л амьдрал доройтсоор л…байхад өөх ч биш булчирхай ч биш юм ярьж суугаа та нарыг харахаар үнэхээр энэ Монгол Улс сөнөж мөхөж байх шиг санагдана. Сүүлдээ өөрөө өөрийгөө аргалаад жоохон юм хийх гэхээр худлаа нээх хууль дүрэм ярьсан төрийн албан хаагчид нь дарамтлаад байх боллоо. Нөгөө МАН-ын үнэмлэхүй ялалтын гор нь гарч байгаа нь тэр үү?

Avatar

Иргэн 2020-08-18 103.212.118.82

Хэдийгээр орон сууц хүний амьдралд чухал ч ажилтай орлоготой байх нь хамгийн чухал зүйл болой. Хүн ажил хийж амьдралаа сайжруулах ёстой. Төр үүнд саад болохгүй дэмжих үүрэгтэй. Нэг их орон сууц ярьсан гишүүд олон болжээ. Орон сууцыг та нар баридаггүй иргэд баридаг юм. Та нар энэ асуудалд зохистой шийдлийг олж чадахгүй мунгинаад байгаагаа мэддэгүй!!!

Avatar

Мон 2020-08-18 180.63.154.152

Дараах асуудалд анхаарч ажиллаач:
1. Улсын аюулгүй байдал
2. Уурхай яриад олон жил боллоо, үр дүн нь өр нэмэгдсэн. Иймээс одоо хэдэн уурхай байгаа юм, улсад ямар ашиг үзүүлдэг юм, байгаль, хүнд ямар эрсдэлтэй юм бэ гэдгийг судлах. Оюу толгойгоос жил бүр ашиг хүртэхгүй бол хаах…
3. Гадаадаас авах зээлийг багасгах, улсын хөгжлийн төлөвлөлтийн загварыг гаргахдаа долоо хэмжиж нэг огтол гэдэг зүйр үгийн утгыг хэрэгжүүлэх
4. Хараат бус төрийн хяналтыг сайжруулах, ялангуяа төсвийн зарцуулалтанд

Avatar

Зочин 2020-08-18 202.126.89.53

Chi Orosiin hoshnogo bna!!!

Avatar

Зочин 2020-08-18 103.80.211.52

Төрийн албан хаагчдын тоогоо мэддэггүй хүн УИХ хууль тогтоох танхимд орж ирсэнд харамсалтай

Avatar

зочин 2020-08-18 66.181.190.205

Төрийн албан хаагч байж л байвал нэг өрх ч гэсэн баталгаатай орлоготой болно. Өөрсдөө гарчихаад жирийн иргэд төрд ихээр ажиллаа гээд худлаа шоудахаа боль. Тэр заваарсан хүн ойлгохгүй хуулиуд дээрээ ажиллаач.

Avatar

Зочин 2020-08-18 103.14.38.137

Үнэн ШУА-д тэтгэврийн нягтлангууд ажиллаад байх юм Ямар учиртай вэ

Avatar

zochin 2020-08-18 202.179.27.14

dandaa chudlaa yrij ulsiin ajliig gachaadag Ouunerdene bolj uz

Avatar

Зочин 2020-08-18 203.98.76.9

Хялгантын зам нь ТЭЗҮ хийгээгүй зураг төслөө хийсэн юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж