Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой өнөөдөр (2020.08.18)-ийн ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-ЭМЯ-ны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 125 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 12 иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:
-Өнгөрсөн долоо хоногт гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээ бүрэн хяналтад аваад, ажиллаж байна. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт шинээр 30 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт тусгаарлан ажиглах байранд 3345 иргэн тусгаарлагдаад байна. Эдгээр иргэд дунд тав хүртэлх насны 192 хүүхэд, хорт хавдартай зургаа, бусад өвчин эмгэгтэй 300 гаруй хүн тусгаарлагдаж байна.
Цэргийн төв эмнэлэгт нийт 74 иргэн байгаагаас эрчимт эмчилгээний тасагт маш хүнд нэг иргэн бий. Харин 14 хүний бие хүндэвтэр байна. ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалт эхэлснээс хойш 10 эх амаржиж, онгоцонд эх барьж авсан хоёр ихрийг нэмээд, 12 хүүхэд эсэн мэнд мэндэлсэн. Өчигдөр ХӨСҮТ-д нэг жирэмсэн эмэгтэй 1.700 грамм жинтэй хүү төрүүлсэн.
Дархан-Уул аймагт 97, Орхон аймагт 147, Өмнөговь аймагт 124, Сэлэнгэ аймагт 30, Дорноговь аймагт 25 хүн тусгаарлагдаж байна. Нийслэлд гэрийн тусгаарлалтад 1236 иргэн байна. Эдгээрт 137 өрхийн эрүүл мэндийн төв тусламж үзүүлж байна. Орон нутагт Завхан, Ховд аймгаас бусад аймагт 2-47 иргэн гэрийн тусгаарлалтад иргэд байгаа. Хамгийн олон иргэн буюу 47 хүн Дорноговь аймагт тусгаарлагдаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-2020 оны наймдугаар сарын 17-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 586 хүнд шинжилгээ хийхэд бүх хүнээс вирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрсэн нь 27, 28 настай энхийг сахиулагчид байна. Монголд нийт албан ёсоор батлагдсан 298 тохиолдлоос 278 хүнийг эмчилж эрүүлжүүлсэн. Эмчлэгдээд эдгэрсэн 49 хүн сувилалд, 14 хүн гэрт, 215 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Одоо ХӨСҮТ-д 20 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хоёр хүний бие хүндэвтэр, 18 хүний бие хөнгөн байна. ХӨСҮТ-д нийт ажиглалт тандалтад 41 хүн байна.
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Monday, August 17, 2020
Холбоотой мэдээ