ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер зарлиг гарган Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг Өргөн тууз, Алтан од бүхий Германы их загалмай одонгоор шагнасан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэрээр ХБНГУ-ын нэр хүндтэй, дээд шагналыг гадаад улсаас анх удаа, тэр дундаа монгол хүн хүртсэнд талархаж байгаагаа илэрхийлж, багшдаа баяр хүргэн амжилт хүслээ. Энэ шагнал Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх нь дамжиггүй гэдгийг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин 2020-08-18 202.9.46.115
Ertnii eďleliin delģuur heseebl mugne bagtaj ydàadl yvdag nuher .mogòl uĺsiin ih surguulìn nereer ih nulhsíin gszrìig luuvirdaa baigaa nùuc luuvìrçhin eñé bàihàa.hedeñtèrbumíìñ hùuŕeg cugluulsan.sejiģtei efgeed
Зочин 2020-08-18 202.126.90.99
Гавъяат хуульч гэхээр нь эргэлзээ төрөө д явчихлаа. Монголын төрд үнэлэгдэнэ гэдэг нь луйварчин гэсэн үг.
Зочин 2020-08-18 192.82.75.32
Энэ одоо яацан, ямар гавъяа байгуулцан нөхөр юм бол. Арай нөгөө захиалгаар Үндсэн хуулийн 6/2 заалтыг шахаж хатгаж, ятгаж шавь боолуудаараа хийлгэсэн далд босс нь юм болов уу…. Хуулиар л дамжуулан улс орныг, газар нутгыг нь, эрдэс баялагыг нь хулгайлдаг болцон цаг шүү дээ. Ийм захиалга биелүүлдэг нөхөр юм болов уу. Ямартаа ч германчуудын өмнө ач тус их хийждээ. Харин эх орондоо юу хийсэн хүн юм бол? Би лав огт мэдэхгүй л этгээд байна
Гайхалтай 2020-08-18 202.9.40.80
Германууд хулгайчийг шагнадаг . . .
Зочин 2020-08-18 139.162.156.151
ХУУЛИЙН ХУЛГАЙЧ…
zochin 2020-08-18 203.91.115.251
Wow, загалмай одонтой ганц монгол. Баяр хүргэе