Японы эдийн засаг түүхэнд байгаагүйгээрээ унаж байна | News.MN

Японы эдийн засаг түүхэнд байгаагүйгээрээ унаж байна

Японы эдийн засаг түүхэнд байгаагүйгээрээ унаж байна

Японы эдийн засаг түүхэнд байгаагүйгээрээ унаж байна

Цар тахлын уршгаар Японы эдийн засаг энэ жил түүхэнд хэзээ ч байгаагүй хурдтай унаж байна. Дэлхийн гурав дахь хамгийн том эдийн засаг болох (Японы) ДНБ дөрвөөс зургадугаар сарын хооронд өмнөх улирлаас 7.8 хувь, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 27.8 хувиар багассан байна.

Цар тахал эхлэхээс өмнө ч гэсэн Японы эдийн засгийн өсөлт маш ихээр багассан байсан билээ. Гэтэл өчигдөр (2020.08.17) боловсруулсан баримт олон улс, тэр дундаа Японы эдийн засаг цар тахалд асар ихээр хохирч байгааг санууллаа. Япон улсын эдийн засаг өнгөрсөн оны сүүлийн хоёр улиралд амжилт гаргаж эрс сайжирсан ч энэ оны эхнээс огцом унаж эхэлсэн юм.

Хамгийн сүүлийн үеийн тооцооноос үзэхэд дөрвөөс зургадугаар сарын хооронд тохиолдсон эдийн засгийн уналт Японы түүхэнд эдийн засгийн өсөлтийг анх тооцож эхэлсэн 1980 оноос хойшхи хамгийн хүчтэй уналт төдийгүй ажиглагчдын төсөөлж байснаас хэд дахин муу нөхцөл байдал аж.

Ийнхүү эдийн засаг хурдтайгаар унаж байгаа нь Японы эдийн засгийн тэн хагасыг тодорхойлдог ДНБ-ий хэмжээ асар ихээр буурсантай холбоотой. Түүнчлэн ДНБ багассанаас болоод экспортын хэмжээ ч урьд өмнө байгаагүйгээр багассан байна.

Үүнээс өмнө Японы эдийн засаг 1955 онд хамгийн ихээр муудаж байсан гэдэг ч энэ удаагийн хямрал тэр үеийнхээс илүү байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Ийнхүү эдийн засаг нь огцом хямарч байгаа нь өнгөрсөн жилийн Хагабис хар салхинаас болоод татвар 10 хувиар нэмэгдсэн дээр улам нэрмээс болж, иргэдэд маш их дарамт болж байгаа нь тодорхой.

Хэдийгээр Японы хувьд энэ нь түүхэнд байгаагүй их уналт гэгдэж байгаа ч бусад том улсуудтай харьцуулахад харин ч сайн үзүүлэлт юм. Тухайлбал АНУ, Герман хоёр орны эдийн засаг өмнөх улирлынхаа 10 хувиар, Британийн эдийн засаг 20.4 хувиар, Канадынх 12 хувиар тус тус буурсан байна.

Эргэн сэргэх найдвар

Японы эдийн засаг, ДНБ хоёрдугаар улиралд ийнхүү унасан нь Азийн орнуудын дундаас хамгийн сүүлийнх юм. Японы эдийн засаг сулрах нь үнэндээ тийм ч гайхмаар зүйл байсангүй. Учир нь бүх л улс орон, тэр дундаа хөл хорио тогтоогоогүй улсууд хүртэл хямралд өртөж байгаа билээ.

Ихэнх хүмүүс айдсаасаа болоод ихэвчлэн гэртээ байж, гадуур гарч мөнгө үрэхгүй байгаа нь хямралын бас нэг шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл худалдан авагчгүй болсон компаниуд орлого олохоо больж, улмаар ажлын байраа цомхотгож, эргээд иргэд өөрсдөө ажилгүй, орлогогүй болж байна.

Гэсэн ч тэглээ гээд ирээдүйн тухай бодохгүй байж болохгүй. Японы эдийн засаг бол зарим ажиглагчдын үздэгээр бусад аль ч орныхоос хамгийн хурдан сэргэдэг эдийн засаг юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэдий Японы эдийн засаг ихээр хямарч байгаа ч эрүүл мэндийн салбар нь ачааллаа даахаа болиогүйгээс гадна шинэ халдварын тоо буурсаар байгаа билээ. Судлаачдын үзэж байгаагаар Японы ДНБ гуравдугаар улирлаас эхлээд эргэн сэргэх төлөвтэй байгаа аж.

Ихэнх ажиглагчид Японы эдийн засаг ирэх хэдэн сарын дотор эргэн сэргэнэ хэмээн таамаглаж байна. Ерөнхий сайд Абэ Шинзогийн ярьснаар цар тахлаас болж хохирсон иргэдэд засгийн газар маш их тусламж үзүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Мөн түүнээс гадна дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг буюу Хятадын эдийн засаг хэдийн эргэн сэргэж эхэлсэн байна. Тухайлбал дөрвөөс зургадугаар сарын хооронд БНХАУ-ын эдийн засаг 3.2 хувиар өсчээ.

Эх сурвалж: BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2020-08-18 182.160.35.176

Ерөнхий сайд Абэ Шинзог цар тахлаас болж хохирсон иргэдэд засгийн газар маш их тусламж үзүүлэхээр бэлтгэж байна. Бид хэдэн монголчуудаа туслаж дэмжимээр байна. /Энэ зайсангаар хэдэн саяын байшинд амьдараад дэлхийгээс тасарцан хүмүүс монгол улсаа хөгжүүлэх нь туслаж үйлчилгээ соёлын газараараа үйлчилүүлэхдээ боловсон баймаар байна. Нэг нэгнээ дэмжимээр байна. /

Avatar

Uuriinhuu ulsad l sanaa zov 2020-08-18 111.108.217.114

Japan bol davaad garaad irne bitgii sanaa zov. Bugd disciplinetai. Manaih getel dalaimduulj shal hudlaa hereggui zardluud gargaad tsamaaan zzagnaad. Dandaa iim bgaarai daa. Udahku uil laigaa uzeh bh daa ediin zasgaa unagasniihaa goriig

Avatar

Зочин 2020-08-18 202.126.88.151

Японд эдийн засаг түүхэнд БАЙГААГҮЙГЭЭРЭЭ УНАЖ, ХАРИН мОНГОЛД ТҮҮХЭНД БАЙГААГҮЙГҮЙГЭЭРЭЭ ӨСӨЖ БАЙНА. ХАХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж