“The Diplomat” сүмогийн түүхэн дэх монгол аваргуудыг онцлов

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

“The Diplomat” сүмогийн түүхэн дэх монгол аваргуудыг онцлов

“The Diplomat” сүмогийн түүхэн дэх монгол аваргуудыг онцлов

“The Diplomat” сэтгүүл сүмогийн түүхэн дэх монгол аваргуудын тухай онцолжээ. Тус нийтлэлд монголчуудын 40 орчим хувь өнөөг хүртэл мал маллаж амьдардаг. Тал хээрийн хүнд нөхцөлтэй амьдрал нь тэдний хувьд хэвийн зүйл. Зарим нь гурван настайгаасаа морь унаж, 5 настайгаасаа бөх барилдана. Морь унаж, даваа гүвээгээр алхах нь хөдөөгийн монголчуудын гуяны булчинг чангалж өгдөг. Энэ нь бөхөд байх хамгийн ач холбогдолтой зүйлүүдийн нэг. Мөн малаа хариулах, малтайгаа ноцолдох нь бөх барилдаж байна л гэсэн үг. Эдгээр хүнд хөдөлмөр, биеийн хүчний ажлыг мах сүүнээс бүрдэх монгол хоолны дэглэмтэй хоршуулах нь хөвгүүдийг бөхийн дэвжээнд гайхалтай амжилт гаргахад ихээхэн тус болдог байна” хэмээн онцолжээ.

Улмаар Японы мэргэжлийн сүмо бөхийн мэргэжилтнүүд монгол үндэсний бөхийн ур чадварыг сүмод шингээх боломжтойг олж харж, монгол хөвгүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан тухай өгүүлсэн байна. Тус нийтлэлд “Сүмо бөхчүүдийн дундаж жин 136 кг-аас дээш байх хэдий ч биеийн жингийн 20 хувь нь л өөх байдаг. Иймээс мэргэжилтнүүд махлаг гэхээсээ илүүтэйгээр туранхай, булчинлаг хөвгүүдийг сонгохыг илүүд үзэв. Тэд дэвжээний амьдрал, чанга хатуу дэглэмийн дор жин нэмэх нь ойлгомжтой юм.

Монголоос шалгарсан зургаан хүүхдийн тав нь сүмогийн амьдралд дасахад хүндхэн байсны улмаас оргож байсан ч эцэстээ дэвжээндээ эргэн ирж, бэлтгэлээ үргэлжлүүлсэн байна. Энэ эхлэлийн эцэст Монгол Улс Асашёорю Акинори, Хакухо Шо, Харумафүжи Кохэй, Какүрю Рикисабуро гэсэн 4 Ёкозуна буюу аваргатай болсон” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж