Асуудал дагуулсан "6.2" | News.MN

Асуудал дагуулсан "6.2"

Асуудал дагуулсан "6.2"

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэйгээс 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан билээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан онцлох заалтуудаас өнөөдөр тус хуулийн 6.2 маргаан, асуудал дагуулсаар байна. Өмнөх заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан нэмэлт, өөрчлөлтөөр

“Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулсан билээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлагдахаас өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар 6.2-ыг өөрчлөн найруулахыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв. Тэрбээр “Үндсэн хуулийн 6.2 дахь заалт илүү ч үгүй, дутуу ч үгүй сайн зохицуулалт гэж бодож байна. Монгол Улсын онцлог, сонгож авсан хөгжлийн замд тохирсон заалт мөн. Байгалийн баялгийн засаглалыг салбарын хуулиар шийдвэрлэх бүрэн боломж бий. Үндсэн хуулийн 6.2-ын өнөөдөр (2019)-ийн хүчин төгөлдөр заалт нь бүрэн хангаж байгаа гэж ойлгож байна” хэмээн мэдээлсэн билээ.

Хуульч, өмгөөлөгч С.Мандахбат "Уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдвал Монголд уул уурхайн салбар байхгүй болно” гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Иргэдийн хувьд Үндсэн хуулийн 6.2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухайд иргэд хэлэхдээ эрх баригчид харийнханд газар нутгаа найр тавьж байна. Энэ нь цаашлаад газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд маш харш өөрчлөлт болсон хэмээн шүүмжилж буй юм.

Зарим иргэн газар монгол төрийн өмч бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй этгээдэд өмчлүүлэхийг хориглоно гэж тодорхой заах хэрэгтэйг ч сануулж байгаа бол зарим нь зөвхөн Монгол Улсын иргэн хуулийн этгээд эзэмших эрхтэй байхаар тусгах нь зөв. Санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй ядуу улс өмчилсөн газраа зам барилга барихаар орж ирсэн харийнханд юу ч бодохгүй зарна гэж үзэл бодлоо илэрхийлж буй юм.

Харин Хууль зүйн профессор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн нэг заалтыг буруу ташаа тайлбарлаж, гуйвуулж ард түмэнд сурталдаж буйд харамсаж байна. Анх 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт байсан. УИХ-аар хэлэлцэж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 6.2-ын яг энэ өгүүлбэрийг хөндөөгүй.

2019 оны долдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн юм. Энэ саналыг тусгах үнэхээр шаардлагатай юу, мөн “нийтийн өмч” гэдэг үгийг шууд авахад хэт ерөнхий, эзэнгүй мэт ойлгогдох уу гэдэг асуудал яригдсан.

Гэхдээ Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан түүхтэй. Энэ заалтын цаад агуулга нь нэгдүгээрт, төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялгийг эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон УИХ бодлогын хувьд шийдвэрлэнэ.

Шаардлагатай бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн санаа бодлыг асууж шийдэж болно. Монгол Улсын хувьд төр гэдэг бол өөрөө ардчилсан төр учраас үүний цаана ард түмний бүрэн эрхт байдал агуулагддаг.

“Нийтийн” гэдэгт ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар, байгалийн баялгийн хувь заяаг шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад тухайн заалтыг ойлгож байсан агуулга нь гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн зүйл огт байхгүй бөгөөд яригдаагүй” гэсэн тайлбар хийсэн билээ.

Эрх баригч нам Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар Өмнө нь байгалийн баялаг ард түмэн, төрийн мэдэлд байна гэснийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн, нийтийн өмч байна гэж өөрчилсөн. Төрийн өмч гэдэгт байшин, барилга орно. Төрийн, нийтийн өмчид байгалийн баялаг орно. Төрийн, нийтийн өмчийг лицензээр олгодог явдлыг больж Төрийн, нийтийн өмчийнх нь хуулиар захиран зарцуулдаг болъё гэж үзсэн. Үндсэн хуулийн 6.2-ын хамгийн гол амин сүнс нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар гарах ёстой. Энэ хуульд яаж олгох вэ гэдгийг тодорхой зааж өгнө.

Энэ Лхагва гаригт Үндсэн хуулийн 6.2 тойрсон асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна” хэмээн мэдээлэв.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар мэдээлэл хийж, Үндсэн хуулийн 6.2-ыг өөрчлөх ажлын хэсэг байгуулж авч хэлэлцэхийг шаардав. Түүний хувьд эвслийн гишүүдийн хамт энэ асуудал дээр дорвитой шийдвэр гаргахыг шаардаж өнгөрсөн долдугаар сарын 2-нд эрх барьж байгаа намуудад, Засгийн газар, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шаардлагыг нь хүлээж авч буйгаа илэрхийлээд, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар ярьж байгаа гэсэн хариу өгсөн байна. Улмаар

"Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын дагуу найман жил энэ асуудлаар хэлэлцэх ёсгүй" гэсэн нь ард түмэн бослого тэмцэл гаргаад, яаж ч эсэргүүцээд “нэмэргүй” гэсэн утгыг дайлаа гэж зарим хуульчид үзэж буйгаа илэрхийлэв.

Эрх баригчид Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг "ард түмний хүсэл"-ээр дахин сөхөж, өөрчлөх болов уу?

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-18 202.179.24.215

8-н жилийн дотор эх орон газар нутгыг устгах хууль байна

Avatar

Зочин 2020-08-18 202.21.111.170

Нөгөө, Лундаа гэдэг хөгшнөөс асуу,

Avatar

Зочин 2020-08-18 203.91.115.53

Зүгээр л хуучнаар нь болго . "нийтийн " гэдэг хулгайлах далд санаа агуулсан үгээ авч ХАЯ

Avatar

иргэн 2020-08-18 202.126.89.112

НИЙТИЙН ГЭДЭГ ҮГЭНДЭЭ БИШ ЭНЭ ҮГИЙГ ДАГАН ЭЗЭМШИХ ЭРХИЙН АСУУДАЛ ГАРЧ БАЙГААД БАЙГАА ЮМ.ХУДЛАА МЭДЭМХИЙРЭХ БИШ ЗҮГЭЭР ХУУЧНААР НЬ БОЛГО. ЭНЭ ӨӨРЧЛӨЛТ АШИГЛАЛТ БИЗНЕСИЙН ТАЛ БУС ГАДААД ЯЛАНГУЯА ХЯТАДУУДЫГ СУУРЬШУУЛАХАД ОРШИНО.19932 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН 6,2-Т ИЙМ ҮГ БАЙГААГҮЙ ТУЛ ОДОО ХҮРТЭЛ ГАДНЫХАН СУУРЬШААГҮЙ. 5 ЖИЛ ХҮРТЭЛ МОНГОЛД ЗӨВХӨН АЖИЛЛАХ НӨХЦӨЛТЭЙ ОРЖ ИРДЭГ. ХАРИН ГАДНЫХАНД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ОЛГОВОЛ ТЭД ОЛОООООН ЖИЛ БҮХ НАСААРАА МОНГОЛД СУУРЬШИНА

Avatar

ХУУЛЬЧ 2020-08-18 192.82.64.190

ХУУЛИЙГ ХУУЧНААР НЬ БОЛГОЖ ТӨР ЗАСАГ АРД ТҮМНИЙ НЭР БАРЬВЖ ДУРААРАА ТӨРИЙН ӨМЧИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ УРЬДЫН ЗОВЛОН ЭХЛЭХНЭ ДЭЭ ,,,,,УГ НЬ ГАЗАР ТҮҮНИЙ ХЭВЛИЙ,,,,,,,,,,БАЯЛАГ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙДАГ ТӨРТ ЁСНЫ ЗАРЧИМ АЛДАГДАЖ НИЙТ МОНГОЛЧУУДЫН ТӨРТ ӨМЧИЙГ ТӨРД ГАРСАН НӨХӨД ДУРААР ААШЛАДАГ ЦАГИЙГ ХҮСЭЭД БАЙГААГ ОЙЛГОВ ,,,,,ЗЭВҮҮ ЦАГ АЙСУЙ ,,,,,

Avatar

Зочин 2020-08-18 103.212.118.152

Дэлхий нийт нэг тосгон болж улам "жижигэрч", улам бие биенээсээ хамааралтай болж буй энэ цаг үед, Монголын хуулийг Монгол хэлний хүрээнд тайлбарлаж, бас хэрэгжүүлж амьдрана гэдэг нь маш өрөөсгөл /бүр тэнэг мунхаг/ хэрэг болно. Өнөөдөр Украйн, бүр агуу орос хүртэл энэ тал дээр анзааргагүй явснаасаа болж том алдагдал хохирол амсах болчихоод байгаагаа өөрсдөө дээр дооргүй ярьцгааж байна. Африкийн болон өмнөд Америкын орнуудын хувьд бүр ч аймшигтай нөхцөлд байгаа. Жиш нь, эквадор гондурас боливи

Avatar

Зочин 2020-08-18 103.212.118.152

уругвай сенегал марокко кот-д*ивуар зэрэг улсууд Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк зэрэг байгуулагуудын шахалтаар хөрсөн доорх болон дээрхи усныхаа нөөцыг гадаадын компаниудад хувьчилснаас болж, ббрсдийнхөө усыг гадныхнаас худалдан авч уух болсон. Эргээд алдаагаа ухамсарлан засах гээд чадахгүй байгаа. Гол "буруутан" нь нөгөө л хуулин дахь ганц 2хон үгний Англи Хэлний орчуулга тайлбараас болдог. Арбитрын шүүх болон Олон Улсын бусад байгууллагын маргаанд барьдаг зарчим нь Англи хэлнийорчуулга

Avatar

үнэн 2020-08-18 192.82.66.247

“Нийтийн” гэдэгт ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар, байгалийн баялгийн хувь заяаг шийдвэрлэнэ. Ийм утгаар оруулж байгаа бол үнэхээр аюлтай, өрөнд ороод эвгүйтсэн тохиолдолд ард түмний нийтийн эрх ашгийн үүднээс гээд УИХ ард түмнийг төлөөлж байна гээд л хүссэн шийдвэр ээ гаргах боломжтой. Баттулга богино ухаантай, дайчин шийдэмгий хүн. 50 – 100 жилийн дараах ард түмнийг, бидний үр хүүхдийг бодох сийрэг ухаан, ухамсаргүй

Avatar

Зочин 2020-08-18 27.123.214.2

Ерөнхийлөгч маань ирэх сонгуульд энэ заалтандаа тонгоруулах нь дээ.

Avatar

Зочин 2020-08-18 192.82.67.86

ar mongol duuchin bayarbahtal shien mongol duuchind zoduur hiibel ain bas yanu taliin mongol bugat hot zugeer suuhgui gedgeen helsen.

Avatar

Зочин 2020-08-18 192.82.67.86

ar mongolin duuchin suhene bugat hotiin taliin mongol hurim uriad baigan zalaad uguuch. bauyarbahtala taliin bugat shine balgasiin ih nair hurimd ireed duuga gargaad uguuch ee.

Avatar

Зочин 2020-08-18 192.82.67.86

ar mongoliin duuchin amgaag bugat hotod hured iree gesen.

Avatar

Зочин 2020-08-18 192.82.67.86

ar mongoliin duuchin bimbadelger, bimbasaikhan, bimbajab 3 taliin bugat hotod ireed duuald uugch gejina uriy baigan shiliin hotiin taliin mongol hurimd duulad uguuch geed uriy baigan.

Avatar

Зочин 2020-08-18 43.228.129.131

Наад нийтийн жорлонгийн хуулиа хурдан өөрчил, Монголын газар шороо public бус Монгол төрийн өмч байх ёстой. Ерөнхийлөгч Баттулга та 6.2 заалтаараа унах нүхээ малтсан.

Avatar

Zochin 2020-08-18 59.153.87.251

Ard tumen shiiddeg yumaa erguu mini, muu hudaldagdsan durak, 40 40 80 ezemshihed buh bayalag ni duusdag yum baigaa bizdee durakaa

Avatar

Түвшин 2020-08-18 66.181.189.244

Ард түмэн гэж цөөн хэдийн санаа явж байгаа юм шиг харагдаж байна… 6.2 нь ОТ гэрээг цуцлах үндсийг тусгасан юм шиг болсон байна. Үндсэн хууль нь ердийн хууль болж байгаа нь харамсалтай юмдаа…

Avatar

Зочин 2020-08-18 202.179.15.3

МОНГОЛЧУУД ХЭЛ АМААРАА ОЙЛГОЛЦОХ ХӨГ ӨНГӨРСӨӨН ЖДҮ ХУЛГЙ ХҮНИЙ АМЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ЛУЙВАРДСАН АРГА ЗАЛЬ ЭНЭ БҮГДИЙГ ТЭМЦЭЛЭЭР Л ӨӨРЧИЛНӨ.. ЭНЭ БҮГДЭД МАН , МАНЫ МАНУУХАЙНУУД БУРУУТАЙ.

Avatar

Зочин 2020-08-18 202.179.25.34

АЛТАН ОГТЛОЛЛЫН ХАРЬЦАА ЮМ БАЙХ ГЭСЭН ЧИНЬ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙЖ. ЮМНЫ ЗӨВ ХАРЬЦАА ЭВТЭЙХЭН ХАРАГДАХ ГЭДЭГТ АЛИВАА ХЭМЖЭЭСИЙГ 6,2:3,8 ГЭЖ ХУВААДАГ.

Avatar

Irgen 2020-08-18 70.181.124.42

Shaardlaga baihad uurchluhgyi geed baih ne buruu.ugaasaa yndsen huuliig ard olniig orolcuulahgyigeer batalsan Man nam buruu g ne yyrne.er luivar hiihdee.luivarchdaa hamgaalah bolohoor huuli gargaad l baidag and olon utas uchir hereg ne bolohgyi huuliig cegcreh heregtei.ih hurald yugaa ch medehgyi manuuhai bolj baigaa nuhdyyd yndsen ajlaa hiiseer yumaa

Avatar

Зочин 2020-08-18 66.181.168.82

Манай оркуудын хаан хамгийн их Монголын баялагт санаа зовдог Женкогийн оруулсан санал шүүдээ.

Avatar

монгол хүн 2020-08-18 124.158.107.35

нийтийн гэдэг бол хэний ч биш гэсэн үг тиймд хэн ч захиран зарцуулж болзошгүй , ард түмний гэвэл ядаж эзэн бие зааж байгаа хэрэг. Төрийн удирдлагад ухаантай мэдлэгтэй нь суугаагүй зальтай хөрөнгө мөнгө завшсан этгээдүүд ихэнх нт байгаа тэдэнд найдалтгүй

Avatar

Зочин 2020-08-18 112.72.9.150

Ундсэн хууль, алсын хараа гэх бичиг баримтууд дэндуу хоомой болсон. Ийм мэдлэг, боловсролгуй ажлын хэсэг гарсан гэхээр гутмаар байгаам.

Avatar

Зочин 2020-08-18 202.131.244.210

Үндсэн хуулиар байн байн оролдоно гэдэг сайны ёр биш. Энэ заалт ямар ч асуудал байхгүй. 6-р зүйлийн бусад заалтуудыг уншихад тодорхой. Энэ бол улс төрийн зорилготой явуулга.

Avatar

Зочин 2020-08-18 203.91.115.50

jinhen hujaagiin e****z zargaa taviach harya

Avatar

Иргэн 2020-08-18 103.212.118.82

МАН 1924 онд Солийн Данзанг Ренчиногийн тусламжтайгаар цаазлан хороож үндсэн хуулийг батлах эрхийг булааж авсан билээ. Үүнээс хойш 1924 ,1940, 1960 , 1992 оны үндсэн хууль , 2000, 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг бүгдийг нь эх барьж хийсэн билээ. Үндсэн хууль бол нэг намын хийдэг ажил биш шүү. Үндсэн хууль бол нийт ард түмний оролцоотойгоор боловсруулагдаж ,тэднээр баталгаажих ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж