"Дарханы замын гурван багцыг 2020 онд багтааж дуусгана" | News.MN

"Дарханы замын гурван багцыг 2020 онд багтааж дуусгана"

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

"Дарханы замын гурван багцыг 2020 онд багтааж дуусгана"

"Дарханы замын гурван багцыг 2020 онд багтааж дуусгана"

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаагаас зарим зүйлийг тодрууллаа.


 -Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр ажиллах БНХАУ-ын ажилчид ирсэн гэж сонссон. Одоогоор хэчнээн ажилтан ирээд байна вэ? Замын ажил хэзээнээс эхлэх вэ?

-Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд эхэлсэн. Өнгөрсөн 2019 онд 25.7 хувийн гүйцэтгэлтэй ажил хийсэн. Энэ онд бид Дархан чиглэлийн авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр гуравдугаар сараас хойш ажилласан. Бид гуравдугаар сарын 20-ны үеэр барилгын ажлыг эхлүүлэхээр Засгийн газраас холбогдох шийдвэр гаргуулж, ажилчдыг шат дараатайгаар татан авах ажлыг эхэлсэн.

Засгийн газраас Дархан чиглэлийн авто замын таван багц дээр энэ жил нийтдээ 1298 хүн ажиллах квот гаргасан. Үүний дараагаар гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гаргаж, визний асуудлыг холбогдох Засгийн газрын байгууллагад тавьж шийдвэрлэсэн. БНХАУ-аас эхний ажилчид тавдугаар сарын 9-нд орж ирсэн. Одоогийн байдлаар нийтдээ 36 хүн тусгаарлагдаж дуусаад, талбай дээрээ ажиллаж байна. Эдгээр ажилчид гурав, тавдугаар багц дээр ажиллаж байна. Одоо шинээр 26 ажилтан ирж, 21 хоногийн тусгаарлалт хяналтад байна.

Үүний дараа дахин 14 хоног тусгаарлагдана. Цар тахалтай холбоотойгоор тусгаарлалтын хугацааг нарийн чанд мөрдөж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ер нь 21 хоногийн тусгаарлалтыг бөөнд нь хийж, тэндээсээ гараад таван багц дээрээ дахин 14 хоног тусгаарлалт хийнэ. Тэр хооронд ирсэн ажилчид талбай дээгүүр явж, ажлыг нь үзүүлж, танилцуулсан. Бүтээн байгуулалтын ажлын хувьд цар тахалтай холбоотойгоор нэлээд хүндрэл учирч байна. Нийтдээ 1298 хүн орж ирэх ёстойгоос 50-60 ажилтан орж ирээд байна.

-БНХАУ-аас ирсэн ажилчид хэдэн сар хүртэл ажиллах бол?

-Барилгын улирал аравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Хүйтний улиралд барилгын ажил явах боломжгүй. Тэгэхээр бид гол технологийн ажлуудаа одоо хийгээд, бусад заслын ажлуудаа өвөл арванхоёрдугаар сар хүртэл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Одоогийн байдлаар Дархан-Улаанбаатар чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай байна вэ?

-Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр БНХАУ-ын гүйцэтгэгч компаниудтай ярилцаж байгаад туслан гүйцэтгэгч монгол компаниудыг ажлуулах шаардлага тавьсан. Өнгөрсөн жил Монголын 20 гаруй аж ахуйн нэгжийн 900 гаруй ажиллах хүч ажилласан. Энэ жил бараг тэр хэмжээний 637 дотоодын ажилчин таван багц дээр 418 ширхэг машин, текниктэй ажиллаж байна.

Энэ оны дөрөвдүгээр сараас хойш нэгдүгээр багцын ажил 58.17 хувь, гуравдугаар багц 44.46 хувь, тавдугаар багц дээр 40.87 хувийн ажил явж байна. Харин үлдсэн хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгч нь БНХАУ-ын Шинжааны компани. Тэндээс цар тахалтай холбоотойгоор ажиллах хүч орж ирж чадахгүй байна.

-Бүтээн байгуулалтын ажил энэ жилдээ амжихгүй гэдэг нь тодорхой боллоо. Ирэх жил дуусах болов уу?

-Санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк болон төсөлд хяналт тавьж байгаа Энэтхэгийн Ай Си Ти” консалтинг компанитай зөвлөлдөж, одоо байгаа энэ хүн хүч, туслан гүйцэтгэгч компаниудаар ажлаа хийлгээд явбал нэг, гурав, тавдугаар багцыг энэ ондоо багтаан гол ажлуудаа дуусгах чиглэлээр ажлаа шахаж байна. Бид энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажил гүйцэтгэх гэрээг сунгаж, Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөл авсны дагуу хэлэлцээр хийгээд явж байна.

БНХАУ-ын үндсэн гүйцэтгэгч компанийн ажиллах гол хүч орж ирэх боломжгүй байна. Тиймээс дотоодын ажиллах хүч буюу туслан гүйцэтгэгч компаниудын ажиллах хүч, тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Хоёр, дөрөвдүгээр багц дээр ажиллах хүч БНХАУ-аас орж ирж чадахгүй байгаа учраас энэ жил ажил дуусахгүй нь тодорхой. Бидний зүгээс бүтээн байгуулалтын ажил явахгүй байгаа хэсгүүдэд шаардлагатай түр замыг засварлах, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх арга хэмжээ авч байна.

-Зам барилгын ажил хэт удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй энэ замаас болж олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Салбар яаманд энэ асуудлаар гомдол санал хэр их ирдэг вэ?

-Манай яам дээр иргэдтэй холбоотой осол гэмтлийн мэдээ ирж байна. Бид осол гэмтлийг судалж үзэж байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас Дархан чиглэлийн зам дээр Тээврийн цагдаагийн албатай хамтран гэрээтэй ажилладаг. Үүний дагуу 30 гаруй албан хаагч байнга ажиллаж, тээврийн зохион байгуулалтын ажил хийдэг. Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа учраас өдөр тутам замын чиглэлийг өөрчилж, тээврийн зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Тээврийн цагдаагийн албанаас гаргаж өгсөн мэдээллээр Дарханы зам дээр гарсан осол зөрчил, нас баралтын тоо 40-50 хувь буурсан байсан. Энэ нь тус чиглэлд хөдөлгөөний хурд багасч, аль болох Дархан чиглэлийн замыг сонгохгүй, тойрч өөр чиглэлийн замаар явахыг анхааруулсантай холбоотой.

-Төслийн явцад тулгамдаж байгаа асуудлууд байгаа юу?

-Улаанбаатар-Дархан чиглэлийн замын төслийн ажлыг дуусгахын тулд нийт хэрэглэх гүүр хоолой, хиймэл байгууламж, замын хийц дээр гурав, зургаан хувиар цементээр бэхжүүлсэн суурь хийхийн тулд 55 мянган тонн цементийн хэрэгцээ гарч байна.

Бид өдөр тутам Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудтай холбогдож, цементээр хангахад анхаарч ажиллаж байна. Тэгсэн хэдий ч цемент болон цаг агаараас шалтгаалаад ажил зогсч байна. Энэ мэт төслийн явцад хүндрэл гарч байгаа ч ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулаад явж байна.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-08-18 66.181.189.147

Одоо худлаа хуцахаа больж үзээч новшнууд.хоёр жил хоосон ярилаа.монголд мөнгө хусдаг ажил бол замын ажил.тавьсан замаа хараач жил болохгүй там болж байна.эхлээд хусах мөнгөнөөс болж удаашраад тэгээд дараа нь элдэв янзын шалтгаан хэлж ярина.энэ бол үнэн түүх.хятадын компани яагаад татгалзав шалтгаан нь мөнгөнөөс нь их хуссанаас тэр.

Avatar

зочин 2020-08-18 66.181.187.110

гадны зээл тусламжаар их дүнтэй ажил хийх болохоор л Хятадаар хийлгэнэ. Үндэснийхээ мэргэжилтнүүдээ дандаа доош хийнэ. Тэгээд хийсэн юмыг нь харахаар Монголчуудаас долоон дор вм хийнэ. Энэ Барилга авто замын салбарыг Хятадаас салгаач ээ. нэртэйгээр нь Уул уурхай барилгын яамыг бүхэлд нь Хятадад өгчихмөөр юм дөө.

Avatar

би 2020-08-18 202.70.44.46

цээсүрэн пихлуугийн бичснийг нь сайн хар, гарчигаа ч зөв өгч чадахгүй, ийм сэтгүүлчээр ч яах вэ дээ,

Avatar

Sddd 2020-08-18 202.126.90.135

Pzda Booronhiilson ajlaa medehgui, hariutslagaas toirson iim albanii nohduud duuren yaj ene uls uragshlah vee?? Setguulchee 5 bagts ni haanaa haa hurtel ve heden km ashoglaltand oroh ve geed bootonhii nohriig uhaad ogchih naad zahiin chadvar alga uu

Avatar

Unshigch. 2020-08-18 90.188.54.82

204 км зам барих гэж толгойгоо ажлуулж байх хооронд зарим улс оронд 2004 км замыг ямар ч төвөггүй яг стандартаар нь 1-2 сарын дотор хийж дуусгаад байна даа. малууд л ингэж яриад сууж байх юм. Ичээсэй.

Avatar

Зочин 2020-08-18 49.0.170.94

Ийм мал ч байх гэж. Зам тээврийн осол буурч байна гэнэ үү. Хүмүүс машин техникээ эвдэж байгааг яагаад ярихгүй байгаан бэ

Avatar

Зочин 2020-08-18 202.126.89.11

Сонгууль болонгуут л МАН гээл шуураад бай хохь чинь Монголчуудаа. Байнга балбуулдаг ч гн АН нь хамаагүй бүтээлч. Даанч тэрийг нь хэн ч харахыг хүсэхгүй. Хөрөнгө босгохоор өр гн. Наад зам чинь ч өр. Тавьсан өрөа хэдийг нь хармаалаад хэдээр нь ямар хугацаанд юу хийж бгаа нь гол

Avatar

Зочин 2020-08-18 203.91.115.47

Энэ ч өр нь өр л дөө. Гэхдээ хэзээ нэгэн цагт зам болчихно. Нөгөө бүтээлч нөхдүүд бол зам ч үгүй, мөртлөө өртэй үлдээнэ дээ.

Avatar

АРДУУД 2020-08-18 202.126.89.7

Сахал Ж . БАТ ЭРДЭНЭ . Я СОДБААТАР . Б ЭНХ АМГАЛАН НАР % АВЧААД ЭНЭ ЭТГЭЭДҮҮДТЭЙ ХАРИУЦЛАГА ЯРЬ

Avatar

Зочин 2020-08-18 202.21.105.26

Төрийн албан ла.лрууд асуултнаас бултахдаа сайн шүү. Эсвэл хэнд ч хэрэггүй хэдэн хувь хэмжээ, тоо энэ тэр яриад толгой эргүүлээд өнгөрдөг аргатай. Амьсгаануудаа, уучлаарай, мөнгө идэх гэж байгаад удчлаа, одоо яг хийнээ гээд үнэнгээ хэлчээчээ.

Avatar

mongol 2020-08-18 59.153.87.251

Uhaangui noend uragshgui albat gej, Khurelsukh uneheer mulguu hun yumaa

Avatar

Зочин 2020-08-18 202.126.88.142

Монголчууд ярихаас цаашгүй улс болсон гэдгийгээ энэ 200км замаар харуулж байна. Ямар ч зохион байгуулалт нэгдсэн удирдлага аривч хямагч байдал байхгүй. Төр нь хулгайч луйврчдаар дүүрсэн, ард түмэн нь ямар ч эв түнжин байхгүй хүн хүнээ хүндлэх хн ёсны жудаг уруудсан цаг үед бид амьдарч бна даа. 200км зам бол хариуцлагатай улсын хувьд арай ч дээ л зай ш ээ. Ямар хүрзээр шороо хутгаж насилаар шороо зөөх цаг үе биш ш дээ.

Avatar

Зочин 2020-08-18 202.126.89.11

МАН гээч.

Avatar

Зочин 2020-08-18 66.181.191.27

ЗТЯ-ны авилгачин сайд , түшмэдүүдээс л энэ ажил хойшилсон шүү дээ . Худлаа ковид , цемент , бороонд буруу өгөхөө боль чи . Чи ч ер нь энэ ажлыг хийж чадах хүн биш байна .

Avatar

Зочин 2020-08-18 43.242.242.59

За одоо цаг алдалгүй яаралтай замыг нь бариул. тэгэхгүй бол удахгүй хүйтэрнээ. энд улс төржиж хэрхэвч болохгүй шүү. Улстөржөөд МАН-ынхан сөрөг хүчнээсээ айгаад бараг 2 жил алдлаа.Хятадуудыг нь хөдөө хээр ажлыг нь хийлгээд тусад нь байлгаад байхад учир нь олдоно. Манайхаас ганц нэгэн хүн маск хамгаалах хэрэгсэлтэйгээ уулзаж байна биз

Avatar

Зочин 2020-08-18 202.21.113.238

yooo 60 hujaagaaar dutaad 2 jil saataj bgaam uu

Avatar

Зочин 2020-08-18 202.179.25.34

ТУСГААРЛА ТУСГААРЛА БАС ДАХИН ТУСГААРЛА. В.И.БИ. ЯЛГААГҮЙ АДУУНЫ МАХ ИДДЭГ КАЗАКСТАН ЦААНА ЧИНЬ 100 МЯНГА ДАВСАН СУРАГ БАЙНА. АНХНЫ 2 ТОХИОЛДОЛ НЬ МАНАЙД БОЛСОН ФРАНЦ НӨХРИЙН ДОРНОГОВЬД БОЛСОН ЯВДЛЫН ДАРАА ЭХЭЛСЭН ГЭЭД БОД.

Avatar

Od 2020-08-18 182.160.38.197

Dandaa ajiltan ymuu ajilchid ni irehgui dangaaraa MGL chuud hiih bolj bh shiv dee “Bumaagiin heldegeer” tegvel buur sain.

Avatar

Зочин 2020-08-18 59.153.112.150

ТА НАР ХЭЗЭЭ НАСАНДАА МАН & ХҮРЭЛСҮХ ЗАМ БАРЬЧЛАА АЖИЛ ХИЙЧЛЭЭ ГЭЖ СОНССО ВЭ . ИРЭХ ЖИЛ ДАРХАНЫ ЗАМ ДУУСАХГҮЙ ГАНЦ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ КОМПАНИД АЖИЛ ӨГСНӨӨ ХЭРГЭЭ ӨӨРӨӨ ҮҮРНЭ БИЗ ХҮҮК ГУАЙ

Avatar

Зочин 2020-08-18 66.181.191.92

Өдийг хүртэл орчин үеийн замын мэргэжилтэн бэлдэж чаддагүйг бодвол Монголын техникийн сургуулиуд хэрэггүй хуучирсан мэдлэг залуусд зааж луйвар залилангаар мөнгө хийгээд л сууж байдаг юм бн

Avatar

зочин 2020-08-18 202.21.120.66

та нар анх 4/08-нд 105 Хятадад ажилчин оруулж ирэхээр боллоо гэсэн дараа нь АН болон бусад хүчний эсэргүүцлээс айгаад больсон тэгж хугацаа алдсан шүү тэгэхэд Хятадуудыг оруулж ирээд 40 хоног тусгаарлаж байгаад ажлаа хийлгүүлсэн бол арай урагштай байх байлаа

Avatar

Зочин 2020-08-18 66.181.168.82

21 хоног тусгаарлаж байгаа манайх шиг улс байна уу? Зарим улс шинжилгээний хариу гартал тусгаарлаад гар утсан дээр нь апликэйшн суулгаад явуулж байна. Тэглээ дотооддоо алдаад дэгдээд байгаа юм алга л байна.

Avatar

Зочин 2020-08-18 202.131.225.91

Улс Төр гэж ийм заваан юм байгаа юмшдээ. АН болон хэдэн орилооч нар бөөн юм болоод байсан. Ядаж ийм бүтээн байгуулалтанд улс төр гэлгүй баймаар. Нөгөө МАН нь ч гэсэн сонгуульд ялагдахаасаа айсан биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж