Л.Болд Ерөнхийлөгчдөө аюулгүй зөвлөж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

Л.Болд Ерөнхийлөгчдөө аюулгүй зөвлөж чадах уу?

Л.Болд Ерөнхийлөгчдөө аюулгүй зөвлөж чадах уу?

Одоогоос хоёр сарын өмнө явагдсан УИХ-ын сонгуульд бүдрэгсэд энд тэнд орогнох байр, нөмөр нөөлөг хайн, зарим нь суурьшиж эхэлжээ.

Тэдний нэг нь Лу.Болд. УИХ-ын гишүүний сэнтийд залрах эрх авч чадаагүй Лу.Болд Ерөнхийлөгч дэргэд буйраа засаад амжжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Батлан хамгаалах бодлого хариуцсан зөвлөхөөрөө ажиллуулах болжээ.

2016-2020 оны парламентад Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон Лу.Болд нэг намаас хамт сонгогдсон Ж.Батзандатай хамт намын нөхдөөсөө урван ШИНЭ нэртэй намыг байгуулж, Ардчилсан намаа самарсан. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах ажилд хөлсний тэмцэгчийн дүрээр оройлон оролцсон.

ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгад батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг зөвлөх үүрэгтэй Лу.Болд үнэхээр аюулгүй зөвлөгөө өгч чадах болов уу. Үндэсний аюулгүй байдлын ноцтой асуудалд Лу.Болд холбогдож байсныг Б.Хурц ТЕГ-ын дарга байхдаа УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр дэлгэж байсан.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд Монгол Улсаас гадаадын зарим оронд суух Элчин сайдын асуудлыг хэлэлцсэн. Энэ хуралдааны үеэр гишүүн Лу.Болд, ТЕГ-ын дарга Б.Хурц (Б.Хурц нь БНСУ-д суух Элчин сайдаар нэр дэвшсэн) нарын хооронд тун ноцтой харилцан яриа болсон байдаг.

Яриаг сийрүүлбэл,

Л.Болд: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ. Нэр дэвшигч өөрөө олон ноцтой мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар нэг тайлбар авсан уу, уучлал гуйсан зүйл бий юү. Б.Хурц бол тушаал биелүүлдэг, цэргийн хүн. Таныг даалгавар биелүүлснийг мэдэж байгаа. Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ? Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан. Тэр нь хэн юм бэ?

Нэр дэвшигч Б.Хурц: Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яахх уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан.

Л.Болд: Шүүмжилсний төлөө ингэж улаан цайм гүтгэж, нэр төрд халддаг. Ц.Нямдоржийг бас яг ингэсэн. Надад ийм зүйл байхгүй гэдгийг хууль, шүүхээр тогтоочихсон учраас би энд сууж байна. Тухайн үед ЗХЖШ-ын дарга УИХ-д мэдээлэл өгч, ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй гэдгийг хэлсэн. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү.

Үүнээс хэд хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 20-нд Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ дараах зүйлийг ярьсан байдаг.

“Л.Болдтой холбоотой онгоцны сэлбэгийн зэвсгийн наймаа өнөөдөр гэнэт үүссэн асуудал биш 2013 онд хамаарна. Бичлэг нь бий.  “Голомт”-ын Нацагдорж гээд хүмүүс оролцсон.

Намайг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байхад Хойд Солонгосын гурав, дөрвөн хүн ирж ирж уулзаад Л.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэж гуйсан.  Хойд Солонгосын хүн тэр үед “Энэ асуудлаас болоод хоёр хүн цаазлуулсан” гэсэн.Тухайн үед Дашдэлэг генерал “300 мянган ам.долларыг Л.Болд авсан” гэдгийг хэлсэн. Прокурорын шатанд очоод Л.Болдтой холбоотой асуудал нь хэрэгсэхгүй болсон, замхарсан.

Энэ хэрэг Тагнуулын ерөнхий газарт бүртгэлтэй. Нууц юм байхгүй. Хойд Солонгосын Элчин сайдын яамны хүн ирээд “Та туслаад өгөөч, энэ хүнээс 300 мянган ам.доллараа авах шаардлагатай байна” гэсэн.

Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн зургадугаар сард Хойд Солонгосын Ерөнхий прокурорын газраас бичиг ирүүлсэн. Орчуулганд “Манай холбогдох компани болон танай улсын сэлбэгийн компанийн хооронд онгоцны сэлбэгийн арилжаа хийх явцад үүссэн 1.5 сая ам.долларын  авлагатай холбоотой асуудлыг шийдэх явцад Батлан хамгаалахын сайд байсан Л.Болд 300 мянган доллар залилсан гэх материал байсныг мэдэгдэж байна” гэж бичсэн байсан”.

Энэ талаарх мэдээллийг дараах холбоосоор авч болно.

http://www.sonin.mn/news/gemt-hereg/15161?fbclid=IwAR2sKVDVhzvtmtKSlBEaZaXEpRWwvC0DLWcX0IuOR7nMDukaoL6jdOPuNbc

“Бодь” группээс өрх тусгаарлан “Богд” нэртэй банк байгуулсан нь саяхан. Шинэхэн банкиндаа санхүүгийн зузаатгалыг улс төрийн тэмцэгчийн хариу болгон авсан гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан бас л анхаарал татна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үүнийг нотолсон байдаг. Сүхийн талбай дээр тэмцэгчийн дүрдээ тоглож хариуд нь “Богд банкиндаа 30 тэрбумийн зузаатгал авсан нь үнэн юм билээ, би гэрээг нь харсан” хэмээн хэлсэн.

/https://www.youtube.com/watch?v=9u2VzaGL7DU&feature=youtu.be&fbclid=IwAR18dl6FWCbOXYTNW7oXEVx0MWk-MKdPQTrdrFuTKkjSzWjpZP4NO83QTHw/

Ерөнхийлөгчийн зөвлөх болсон цаг хугацаа нь ч анхаарал татна. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал он дамжин үргэлжилж ял оноосны дараа энэ томилгоо хийгджээ.

Зэвсгийн наймаачин, хөлсний тэмцэгч, намаа хагалагч ийм л түүх намтартай хүн төрийн тэргүүнд зөвлөж байна. ҮАБЗ-ийн тэргүүний энэ сонголт үндэсний аюулгүй байдалд ноцтой үр дагавар дагуулж мэдэх юм.

Т.МӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж