Б.Түвшинжаргал: Үндсэн далан биш түр зам үерт угаагдсан | News.MN

Б.Түвшинжаргал: Үндсэн далан биш түр зам үерт угаагдсан

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

Б.Түвшинжаргал: Үндсэн далан биш түр зам үерт угаагдсан

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян өртөө хүртэлх 414.6 км төмөр замын төсөл 2019 оны тавдугаар сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 98.29 хувийн гүйцэтгэлтэй, нийт 594 хоолой 93.86 хувийн гүйцэтгэлтэй байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам үерт автсан мэдээлэл тарсан. Бид энэ талаар уг төслийн Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргалаас тодрууллаа.


Төмөр замын бүтээн байгуулалтын зарим хэсэг борооны улмаас үерт автсан зураг өчигдрөөс эхлэн цахим орчинд тархаад байна. Ер нь төсөл эхлэхээс өмнө усны судалгаа хийгдсэн үү?

Мэдээж төсөл эхлэхээс өмнө геологи болон усны судалгаа хийгдсэн. Геологийн судалгаа нь трассын дагуу хамгийн ойрхон далангийн материал болон зам дээр дэвсэх чулууны материалын ордуудын байрлал, нөөц хэр байгааг тодорхойлдог. Харин усны судалгаа нь ямар хэмжээний ус, хаагуур урсах вэ гэдгийг тодорхойлдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, усны хэмжээнээс шалтгаалаад их ус орж ирэхээр байвал гүүр барих, бага хэмжээний ус орж ирэх газарт хэдэн ширхэг усны хоолой байрлуулах вэ гэдгээс шалтгаалж гүүр, хоолойгоо төлөвлөж ажлын зургаа зуруулдаг.

Бид өнгөрсөн жил усны тооцоо судалгааг нягтлан шалгуулахын тулд усны судалгааны мэргэжлийн компаниар гурван удаа нарийвчилсан судалгаа хийлгэсэн. Энэ жил мөн дахин нягтлан баталгаажуулах ажил хийлгэсэн.  

Усны тооцоо судалгааг тэд маш сайн хийсэн учраас өнөөдөр трассын дагуу 594 ус зайлуулах хоолой, 27 ширхэг гүүр төлөвлөгдөөд явж байна. Нийт 27 гүүр төлөвлөгдсөнөөс хамгийн урт нь 220 метр бол богино нь 37 метр. Дээрх гүүрүүдийг үндэсний 14 компани хийж гүйцэтгэж байна. Говийн ус Хангайн усыг бодвол хөрсөндөө шингэдэггүй. Бороо орлоо гэхэд богино хугацаанд гол болчих гээд байдаг талтай. Тиймээс ус зүйн тооцоо, судалгаан дээр маш сайн анхаарсан. Монголын ус зүйн чиглэлээр урдаа барьдаг зөвлөх инженерүүд санал, зөвлөмж, дүгнэлтээ өгч ажилласан.

-Төмөр зам яагаад үерийн усанд автчихав?

-Үерт автсан хэсэг бол төмөр замын гол трассын дагуух гүүр тойруулах зам буюу түр зам юм. Төмөр замын доод болон дээд бүтцийн барилга угсралтын ажил бүхэлдээ техникжсэн байдлаар явагддаг. Төмөр зам барих үндсэн технологи нь шинэ тавигдсан төмөр замаа ашиглан, дараагийн шинэ төмөр замаа тавьдаг. Тиймээс гүүр төлөвлөсөн хэсэгт “гүүр тойрох зам” буюу түр зам барьж, барилга угсралтын ажлыг үргэлжлүүлдэг. Бид түр зам дээр 1.5 метрийн диаметртэй ус зайлуулах хоолой төлөвлөсөн. Гэтэл саяны бороо хэт их ширүүн орсон учраас ус зайлуулах хоолой тэр их усыг нэвтрүүлж чадаагүй. Тиймээс бид даланд хашигдаж хуримтлагдсан их усыг албаар нэвтрүүлэхийн тулд зарим хэсгийг нь сэтэлсэн. Ийм л зүйл болсон.

Өнөөдрийг хүртэл ямар ч үндсэн далан сэтэрсэн угаагдсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Харин ч түр зам үерт автсан нь усны судалгаа сайн хийгдсэнийг, уг хэсэгт гүүр барих нь зөв байсныг нотолж өглөө. 

-Одоогоор замын бүтээн байгуулалтын ажил ямар түвшинд явж байна вэ?

Төсөл маань 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр анх нээлтээ хийсэн. Түүнээс хойш өвлийн гурван сарыг хасаад үндсэндээ барилга угсралтын ажил есөн сарын хугацаанд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ус зайлуулах хоолойн барилга угсралтын ажил бүрэн дууссан. Гүүрийн барилга угсралтын ажил 69 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Далангийн ажил бүрэн дууссан. Зүүнбаян талаасаа 47 км далан дээр зам төмрөө угсарсан.

Мөн үргэлжлээд таван байршлаас жанжин штабын дөрвөн анги, "Улаанбаатар төмөр зам"-ын инженер техникийн ажилчид гараар дээд бүтцээ угсрах ажил эхэлсэн. Үерт автсан хэсэг бол Цогтцэций сумаас 373 дугаар км дээр төлөвлөгдсөн 151 метр урттай том гүүр. Маш их хэмжээний борооны үерийн ус орж ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг секундэд 100 метр куб ус орж ирнэ. Ийм их хэмжээний ус орж ирэх газарт гүүр төлөвлөдөг.

Уг нь төлөвлөгөө ёсоор бол есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд гүүрүүдийн бүтээн байгуулалт дуусах ёстой байсан. Гэтэл энэ жил бүх гүүр дээр 4-5 удаагийн их хэмжээний үерийн ус орж ирсэн учраас графикт хугацаанаасаа ажил сар гаруйгаар хойшоогоо сунаж байна.

Энд нэг зүйлийг онцлоход 27 төмөр бетон  гүүрийн угсралтыг үндэсний 14 компани хийж гүйцэтгэж байна. Монголчууд өнөөдөр анх удаагаа төмөр бетон хүнд даацын гүүрийг өөрсдөө хийж, гүүрийн зургийг ч мөн монгол компани зурсан. Дараагийн удаа бид гадныхныг харахгүйгээр өөрсдөө бүтээн байгуулалтыг бүрэн хийх боломжтой гэдгийг харуулж байна. Зөвхөн рейс төмрөө ОХУ-аас авсан бол бусдыг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Тухайлбал, нийт 594 ус зайлуулах хоолойны 215 нь дугуй хэлбэртэй бөгөөд 1.5 метрийн диаметртэй, хоёр метрийн өндөртэй 2800 хоолойг дотооддоо үйлдвэрлэсэн.

Энэ төслийн онцлох нэгэн зүйл нь гэвэл бүгд үндэсний компаниуд, монгол инженер техникийн ажилчид өөрсдийн тоног төхөөрөмжөөрөө энэ том бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байна. Энэ бол маш том амжилт.

Ирэх арванхоёрдугаар сар гэхэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. 

Үндсэн далан

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-18 66.181.182.46

Төмөр замд бас түр зам гэж бдг юм уу ха ха ха

Avatar

J 2020-08-18 202.126.89.68

Ene MTZ gj hudlaa garuudiin tsuglaralt ene buteen baiguulaltand ednii hiij bgaa zuil gj uchuuhen ch ugui yum Tavantolgoi t.z hamt olond amjilt huse

Avatar

Зочин 2020-08-18 122.201.29.106

таван толгой төмөр зам гэж юугаач мэдэхгүй гарууд ландаа голсон ажлаа мэдэдгүй 3саяар шагнуулсан машин унаж архидсан бүтээн байгуулалтад хуруу ч хөдөлгөөгүй улс байдаг шүү эд нарт зарцуулсан мөнгөөр ахиад төмөр зам барьчих мөнгө хусаа биз хайран төсөв бөгөөд та бидний татварын мөнгө

Avatar

Зочин 2020-08-18 66.181.182.125

Трассаа алдаад барьчихсан зам шиг л байдаг юм байна. Убтз-ын гол замд трассаа алдчихсан хэсэг бий

Avatar

Зочин 2020-08-18 66.181.187.103

Сайхан ажил болж байгаа юм байна аа. Улам их амжилтыг хүсье…

Avatar

Зочин 2020-08-18 203.91.115.53

За даа энэ үндсэн далан ч хэцүү л харагдаж байна даа. Ирээдүй алга. Хэдэн жилийн дараа хамрын хийдийн зам шиг бүр ч үгүй түр ч үгүй л болох вий. Яагаад энэ далангаа үер цутгах газарт нь хашаад бетоноор өнгөлчихөж болдоггүй юм бэ?

Avatar

Зочин 2020-08-18 203.91.115.53

Үерт угаагдсан түр зам ??? гэнэ үү хэхэ Энэ хорвоод байхгүй юм гаргахнээ баттулгынхан. Таван толгойн ордоос улсад орох орлогын мөнгийг луйвардсан үйлдэл . Мөнгө угаалт !!!

Avatar

Иргэн 2020-08-18 202.131.240.218

Үндэсний барилгачид, төмөр замчид мань анх удаа их эрсдлийн дундуур сэтгэл зүтгэлээ дайчлаад маш сайхан бүтээн байгуулалт хийж байгаа. Ажил хийж байхад саад бэрхшээл, алдаа дутагдал гарч л таарна. Гүүрээ барих хүнд техник, түүхий эд материалаа гүүрийн 2 тал уруу зөөхийн тулд түр зам тавьдаг юм байна гэж ойлголоо. Харин ч борооны ус тэр хэсэгт үндсэн далан, гүүр барих тооцоолол зөв байсныг харуулж. Муулаад байгаа нөхдийг тоох хэрэггүй.

Avatar

Зочин 2020-08-18 203.91.115.53

Хуурамч төмөр зам . Улсын мөнгийг хулгайлсан нь ил боллоо.

Avatar

Зочин 2020-08-18 183.97.144.193

Баахан жингэр нохои хуцалдаа шив.Очоод ганц удаа ч болов ядаж ажил хииж буи хүмүүст аяга хоол хиигээд өгж чадахгүи.мэдэхгүи баиж нэг д их мэддэг.чаддаг.хии хардсан.өөрсдөө идэж ууж чадахгүи болохоор атаархаж хардсан хүмүүс.Та нартаи.та наргүи МТЗамиин ган реильс баригдаж дуусна.Тэр цагт олдсон хэдэн төгрөгииг нь дуугаи гударцгаагаараи.гуцах гэж баиж хахаж үхэж гаи болов.

Avatar

Даваа 2020-08-18 66.181.161.78

Харин ч байгалийн шалгарлаар зарим нэг дутуу дулимаг зүйлийг нь илрүүлж байгаа юм биш үү. Бусдаас нууж даралгүй зураг гүйцэтгэлдээ тодотгол хийгээд хариуцлагатай л байх хэрэгтэй. Явцад нь юм мэдэхгүй байж оролцоод муулаад баймааргүй л байна шүү

Avatar

Хаха 2020-08-18 23.92.142.237

Түо зам дээр нь зүтгүүр байж байгаад үерт автсан бол яах уу?

Avatar

Зочин 2020-08-18 122.201.19.99

tur zam gedeg ni neg mungu ugaah arga daa.

Avatar

Зочин 2020-08-18 202.55.188.34

Түр зам гэж байдаг юмуу тэнэг хүнийг доромжилж байгаа юмуу хаха

Avatar

Зочин 2020-08-18 103.9.90.130

Юм уншаад ойлгох чадваргүй эргүү мал вэ,

Avatar

Zochin 2020-08-18 202.131.225.197

Shaagaad baigaarai!!!!

Avatar

Зочин 2020-08-18 203.169.49.120

Энэ олон ТВ мэдээллийн хэрэгслүүд газар дээр нь очиж, сурвалжилж үнэн мөнийг тогтоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-08-18 202.126.89.197

Харин ч ингэж эвдэрч урссан нь зөв боллоо ?

Avatar

Зочин 2020-08-18 202.55.188.85

jankogiin idsen uusan ni ihee uunii mungiin idjheed tsergeer bariulj deern uuriinhuu companuudiig oruulsan idejbhandaggui gahaildaa mongol bish hulgaich janko yalsan bdagiim

Avatar

уугуул 2020-08-18 66.181.161.61

үнэхээр бахархаж байна.Амжилт хүсье

Avatar

зочин 2020-08-18 202.179.21.194

Ажил хийж байгаа хүмүүсийг бүү гутаа. Хийх юмаа олж ядсан хүмүүс ийм бичиж суудаг байх даа. Тамын тогооны үлгэрээс салах цаг болсон шүү Монголчуудаа…….

Avatar

зочин 2020-08-18 202.179.21.194

Ажил хийж байгаа хүмүүсийг бүү гутаа. Хийх юмаа олж ядсан хүмүүс ийм бичих байх даа. Тамын тогооны үлгэрээс салах цаг болсон шүү Монголчуудаа….

Avatar

зочин 2020-08-18 202.21.101.186

УГААГДАХ БИШ УРСЧААД БАЙНА МАЛАА. НААД ДОЛИЙСОН 2 ЦИЙМГЭРЭЭ НЭЭГЭЭД ХАР.

Avatar

Ok ok 2020-08-18 203.91.115.46

Mash ih baharhaj bnaa mundag mundag delhii dayaraa l uer us bdg l yum bnle shde baigaliin huuliig yah ch arga bhgui

Avatar

ИРГЭН 2020-08-18 202.21.127.168

Түр зам гэдэг чинь бас л хөрөнгө мөнгө зарж хийдэг зүйл биз дээ. Энэ малын ярьж байгаагаар харин эвдэрсэн нь сайн хэрэг болоо шив дээ. Мэдээж чи бас хэдэн цаас халааслах боломж гарлаа гээд баярлаж байгаа биз. Түр зам тавилаа гээд нэг хэсэг мөнгө хуссан одоо засуулна гээд хэдийг хусна. 1 зүйлийг 2 зардаг овоо гар юм аа

Avatar

Зочин 2020-08-18 76.205.166.119

Хүний хэлж байгааг ойлгодоггүй юм уу. Гүүр барьж байгаа газраа тойруулж түр зам тавьдаг гэж байх шиг байх юм

Avatar

tumee 2020-08-18 66.181.161.19

ажил мэдэхгүй хүмүүс түр зам гэдгийг мэдэхгүй. гэхдээ төмөр замд түр далан барихыг л ойлгохгой ю
м даа

Avatar

Зочин 2020-08-18 122.201.29.106

мал минь гүүр гэдэг чинь утас ны цаанаас хийдэг ажил биш тэр тусмаа даацых тихнеологийн ажил цаг хугацаа бетоны бэхжилт тэгээд хүлээгээд цаг хугацаа алдах уу гүүр хооронд юү тавигдсаныг ирж үзээд донгос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж