Соёлын сайдыг толгойтой болгон нь “байцаадаг” болов

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Соёлын сайдыг толгойтой болгон нь “байцаадаг” болов

Соёлын сайдыг толгойтой болгон нь “байцаадаг” болов

Соёлын сайдаар томилогдохдоо л УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт байцаагдаж, хамгийн хэл амтайгаар сайдын суудалд очиж буйгаа чуулганы танхимд зарлуулж байсан  С.Чулуун МАН-ын толгойтой болгонд дуудагдаж, уулздаг ажилтай болов.

УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Соёлын сайд С.Чулуунд Соёлын тухай, Киноны тухай, Музейн тухай зэрэг хуулийн төслүүд болон салбарын тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах даалгавар өгсөн бол өнөөдөр хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд “байцаагдав”.

Энэ үеэр хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч түүнд нийслэлээс хэрэгжүүлж буй соёлын чиглэлийн бодлого үйл ажиллагаа, өв соёлыг хамгаалах, засварлах, хадгалах, хүүхэд залууст танин мэдүүлэх зэрэг олон ажлыг хамтарч зохион байгуулах, хадгалах хамгаалах шаардлага байгааг  онцлов.

Нэг хэсэг УИХ-ын гишүүд яам, агентлагийн ажилтай танилцах нэрийдлээр сайдын ажлынх нь цагаас хумсалж, хүндрэл учруулсан бол чуулганы ээлжит бус хуралдаан эхлэнгүүт хотын орлогч залгуулаад дууддаг болов.  Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ,  нийслэлийн хэмжээнд бэлтгэл хэрхэн хангаж байгааг байцааж мэдэх тул Боловсролын сайд дуудагдахдаа бэлтгэж, бэлтгэлээ хангасан нь дээр болов уу?

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж