АНУ: “Үхлийн хөндий”-д 54,4 хэм хүрч халав

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

АНУ: “Үхлийн хөндий”-д 54,4 хэм хүрч халав

АНУ: “Үхлийн хөндий”-д 54,4 хэм хүрч халав

АНУ-ын Калифорни мужийн “Үхлийн хөндий” хэмээх газарт ням гаригт /2020.08.16/ Цельсийн 54,4 хэм хүрснийг тус газарт байрладаг цаг уурын автомат станц бүртгэж авчээ. Дээрх хэмжилт нь урьдчилсан мэдээлэл бөгөөд удахгүй бусад хэмжилтүүдтэй харьцуулж, баталгаажуулсны дараа албан ёсны үр дүнг гаргах юм байна.

Хамгийн сүүлд 1913 оны долдугаар сард мөн л “Үхлийн хөндий”-д Цельсийн 56,7 хэм хүрч халсныг Дэлхийн Цаг Уурын Байгууллага хүн төрөлхтний хэмжсэн манай гарагийн агаарын хамгийн өндөр температур гэж тооцдог. Үүнээс өмнө Хойд Африкийн Ливид 1922 оны есдүгээр сард Цельсийн 58 хэм хүрснийг өмнө нь дээд үзүүлэлт гэж тооцдог байсан ч Дэлхийн цаг уурын байгууллага судалж үзээд тухайн үед хүний алдаанаас шалтгаалан буруу хэмжсэн гэж дүгнэсэн юм.

Гэхдээ олон судлаач 1913 онд хэмжсэн агаарын хэмийг ч бас тухайн үед техник технологи сайн хөгжөөгүй байсан учир эргэлзээтэй гэж учир ням гаригт бүртгэгдсэн агаарын температур нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр нь байх магадлалтай болж байгаа юм. Хагарч дагтаршсан хөрс, давсан царцмаг, өндөр сүрлэг уулсаас бүрдэх “Үхлийн хөндий” нь манай гаригийн хамгийн халуун цэгт тооцогддог бөгөөд цар тахлаас өмнө адал явдалд дурлагсдын ихээр зорин очдог газруудын нэг байв.  

Эх сурвалж: The Guardian

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж