Есдүгээр сарын 1-нд эцэг эхэд цалинтай амралт өгөх санал гаргав | News.MN

Есдүгээр сарын 1-нд эцэг эхэд цалинтай амралт өгөх санал гаргав

Есдүгээр сарын 1-нд эцэг эхэд цалинтай амралт өгөх санал гаргав

Есдүгээр сарын 1-нд эцэг эхэд цалинтай амралт өгөх санал гаргав

Нэгдүгээр ангийн хүүхэдтэй эцэг эхэд амралтын нэг өдөр гаргах өгөх саналыг Боловсролын хөгжлийн хүрээлэнгийн тэргүүн Анна Маркс ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковад хандан тавилаа.

Хүүхэд нь нэгдүгээр ангид орж байгаа эцэг эхэд есдүгээр сарын 1-ний өдөр цалинтай амралт өгөх санал тавьж байгаа юм.

Тус хүрээлэнгээс наймдугаар сарын 1-нээс 10-ны хооронд Оросын 75 бүс нутгийн 1600 эцэг эхийг хамруулан хийсэн судалгаагаар 56 хувь нь есдүгээр сарын 1-ний өдөр хүүхэдтэйгээ хамт хичээлд нь суух хүсэлтэй гэжээ.

Судалгаанд оролцогчдын 83 хувь нь есдүгээр сарын 1-ний өдөр ажлаасаа хэдэн цагийн чөлөө авах, эсвэл дараа нөхөх нөхцөлтэйгөөр амралтын өдрөө урьдчилан хүүхдээ анхны хичээлд нь суулгах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Харин 37 хувь нь хүүхдийнхээ анхны хичээлд суух хүсэлтэй ч ажлын боломж болохгүй гэж хариулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

На 2020-08-18 64.119.23.177

Манайх анхааралдаа авах хэрэгтэй байн даа

Avatar

бйс 2020-08-18 202.21.115.190

Манайд гэж горьдов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж