Нэгдүгээр ангийн хүүхэдтэй эцэг эхэд амралтын нэг өдөр гаргах өгөх саналыг Боловсролын хөгжлийн хүрээлэнгийн тэргүүн Анна Маркс ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковад хандан тавилаа.
Хүүхэд нь нэгдүгээр ангид орж байгаа эцэг эхэд есдүгээр сарын 1-ний өдөр цалинтай амралт өгөх санал тавьж байгаа юм.
Тус хүрээлэнгээс наймдугаар сарын 1-нээс 10-ны хооронд Оросын 75 бүс нутгийн 1600 эцэг эхийг хамруулан хийсэн судалгаагаар 56 хувь нь есдүгээр сарын 1-ний өдөр хүүхэдтэйгээ хамт хичээлд нь суух хүсэлтэй гэжээ.
Судалгаанд оролцогчдын 83 хувь нь есдүгээр сарын 1-ний өдөр ажлаасаа хэдэн цагийн чөлөө авах, эсвэл дараа нөхөх нөхцөлтэйгөөр амралтын өдрөө урьдчилан хүүхдээ анхны хичээлд нь суулгах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Харин 37 хувь нь хүүхдийнхээ анхны хичээлд суух хүсэлтэй ч ажлын боломж болохгүй гэж хариулсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ