Оросын кино найруулагч Федор Бондарчукийн салсан эхнэр Светлана Бондарчук дахин хадамд гарсан бөгөөд хуримынх нь даашинз 700 мянган рублийн үнэтэй байсан талаар Оросын хэвлэлүүд бичлээ. Светлана Hello сэтгүүлийн орох хувилбарын эрхлэгчээр ажиллаж байсан юм.
Светлана даашинзаа Оросын дизайнераар зөвхөн өөртөө зориулан ганцхан хувь байхаар захиалж хийлгэжээ.
Светлана Бондарчук хоёр дахь нөхрөөрөө бизнес эрхлэгч Сергей Харченког сонгосон байна. Тэд гэрлэлтээ Москва хотын Гагаринск дүүргийн хуримын ордонд бүртгүүлжээ.
Светлана, Федор Бондарчук нар 25 жил гэрлээд, 2016 онд гэр бүлээ цуцлуулсан. Тэд хоёр хүү, хоёр ачтай. Федор Бондарчук өнгөрсөн 2019 онд жүжигчин Паулина Андрееватай гэрлэсэн билээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ