БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв талбай буюу Тянь Ань Миний талбайн хажууд байрлах Үндэсний музейд саяхан covid-19 цар тахлын үйл явц, тахалтай тэмцэж буй эмч мэргэжилтнүүдийн баатарлаг гавьяаг мөнхөлсөн үзэсгэлэн нээлтээ хийжээ.
"Эв нэгдэл бол хүч чадал" нэртэй уг үзэсгэлэнд коронавирусийн тэргүүн шугаманд ажиллаж буй эмч нарын баримал, усан болон тосон будгаар зурсан уран зургууд, бийрэн бичлэг гээд 180 гаруй бүтээлийг дэлгэсэн байна.
Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Хятадын ард түмэн, эмч мэргэжилтнүүд, эрх баригчид цар тахалтай хэрхэн тэмцэж, тахлыг хэрхэн ялан дийлж буйг мөнхлөн баримтжуулах, цар тахлын үеийн бодит нөхцөл байдлыг харуулах гэж албаны хүн мэдээлжээ.
Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улсад өнөөдрийг хүртэл 90 мянган хүн коронавирусийн халдвар авч, 5000 орчим хүн уг өвчний улмаас нас баржээ. Хэдий энэ тоо бага тоо биш ч тус улстай ойролцоо хүн ам, эдийн засагтай улс орнуудтай харьцуулахад чамлахааргүй амжилт гэж хэлж болно.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ