АН: Төсвийн алдагдал 10.7 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй тоо | News.MN

АН: Төсвийн алдагдал 10.7 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй тоо

АН: Төсвийн алдагдал 10.7 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй тоо

АН: Төсвийн алдагдал 10.7 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй тоо

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2020.08.17/ нээсэнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцсон юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ээлжит бус чуулганаар анхаарлаа хандуулж хэлэлцэх ёстой хамгийн гол асуудал бол Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудал. Сөрөг хүчний зүгээс өмнө тодотгол хийхийг эрх баригчдаас олон удаа шаардаж байсан боловч хойшлуулсны эцэст өнөөдөр оруулж ирж байна. Одоогийн төсөв батлагдах үед Дэлхийн хэмжээнд тархаад буй COVID-19 цар тахал дэгдээгүй байсан. Гэтэл төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Монгол улсын хувьд 2020 оны эхний хагас жилд 10.7 хувийн алдагдалтай байна. Энэ бол түүхэнд байгаагүй алдагдал. Улс орны байдал хүнд байна. Эрх баригчдын хувьд ард түмний амьдрал ахуйд анхаарахгүй байна. Зөвхөн шат шатны сонгуульд анхаарсан шийдвэрүүд гаргаж байгаа учраас Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ асуудлаар анхаарч ажиллана гэж байр сууриа нэгтгэжээ.

Монгол Улсын хэмжээнд орон нутгийн нэгж, аймаг сум, баг дүүрэг бүгд ирэх он жилүүдэд ямар байх вэ гэдгийг ирэх 10 дугаар сард болох орон нутгийн сонгуулийн хуультай давхцуулан шийдвэрлэх гэж байгаа нь ямар нэгэн байдлаар улстөржилт бий болгоно гэж бүлгийн гишүүд үзэж байна. Ер нь бол энэ хуулийг шинэчилж батлах нь зайлшгүй. Гэхдээ ээлжит бус чуулганаар яаран сандран биш ээлжит чуулганаар нягт нямбай, улс төрийн өнгө аясгүйгээр, тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийг, ирээдүйг харж батлах нь зүйтэй. Тиймээс тус хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналыг бүлгийн гишүүд гаргалаа. Харин Ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг дэмжинэ гэдэгт санал нэгдлээ.

Хуралдааны дараа Бүлгийн дарга Д.Ганбат болон бусад удирдлагууд эдгээр асуудлуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Д.ГАНБАТ: ЭРХ БАРИГЧИД ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА

Дэлхийн бусад улс орнууд хэд хэдэн удаа төсвийн тодотголоо хийсэн байхад хийхгүй хойшлуулж явсаар одоо үнэнд гүйцэгдэж, эрх баригчид ээлжит бус чуулган ийнхүү зарлалаа. Мөн төсвийн тодотголоос гадна ард түмний анхаарлыг өөр тийш нь хандуулсан байдал үүсгэж байна. Жишээлбэл: Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль. Энэ хууль 2022 оноос хэрэгжинэ.Гэтэл Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчид тодорч, төрийн албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдөн сонгуулийн ажилдаа орсон байхад, хуулийг хэлэлцэхээр оруулж ирсэн нь цагаа олоогүй байна гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна. Уг хуулийг хэлэлцэх бол шаардлагатай. Гэхдээ орон нутгийн сонгуулийн дараа, намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс Ардчилсан намын бүлэг УИХ болон эрх баригч намд албан хүсэлт гардуулахаар шийдвэрлэлээ.

Харин хамгийн зөв зүйтэй оновчтой зүйл бол Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх асуудалд орж ирсэн байна. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах хөтөлбөрөө нэн яаралтай хэлэлцэж төсвийн тодотголтой хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг бол дэмжиж байна.

ДЭД ДАРГА Б.БЕЙСЕН: ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ ХУДАЛ ШОУ ХИЙЖ, ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА

Төсвийн тодотголтой холбоотой гол тулгамдаж байгаа асуудал бол боловсрол эрүүл мэндийн төсвүүд, царцаасан барилгууд, байгаа. Энэ бүгдийн тодотголын хэрхэн яаж шийдэж байгаа тухай бид анхаарах ёстой. Нөгөө талаар орон нутгийн сонгууль дөхсөн энэ үед Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндсэн хуулийг зөрчиж нилээд хэдэн асуудал гаргаж байна. Энэ нь орон нутгийн сонгуулийн өмнөх шоу бөгөөд, иргэдийг төөрөгдүүлэх хэлбэр гэж харж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ: ЗАСАГ ЗАХИРГАА, НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ СОНГУУЛИЙН ЯВЦТАЙ ДАВХЦУУЛАХ  БОЛОМЖГҮЙ

1992 онд шинэ ардчилсан үндсэн хууль батлагдаж, түүний дагуу Монгол улсын нийт нутаг дэвсгэр, түүн дээр байгаа засаг захиргааны нэгж, түүний удирдлагыг сонгох тухай хууль баталж, үүнээс хойш 30 орчим жил хуулиа мөрдөж ирсэн. Мөн 2004 онд багахан хэмжээний засвар орсон. Харин саяхан өнгөрсөн 5 дугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой. Энэ хууль бол үндсэн хуулийн дараа орох томоохон хуулиудын нэг. Энэ хууль батлагдсанаар Монгол улсын 300 гаруй хуульд өөрчлөлт орох тооцоо судалгаа бий. Тийм учраас ээлжит бус чуулганаар яаран сандран батлах гэж байгааг буруу гэж үзэж байна. Түүн дотроо зарим зүйл заалт бол Монгол улсын Үндсэн хуулинд заасан зарим өөрчлөлттэй зөрчилдөн орж ирж байгаа нь буруу. Ер нь энгийн жишээнээс авахад орон нутагт баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн нутаг дэвсгэрээ, түүний удирдлагыг, нутаг орон хэрхэн хөгжих, ямар үзэл баримтлалтай байх вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн бол нутгийн зон олон, иргэд, албан байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага гэх мэт нийгмийн харилцаанд орж буй тэдгээр хүмүүс л хамгийн сайн мэднэ. Тэд ирэх он жилүүдэд сонгуулийн циклийн хугацаанд ямар нам эвсэл, ямар удирдлага, ямар ажлыг хийж чадах вэ гэдгийг өнгөрсөн болон ирээдүй, хийсэн хийгдэж байгаа ажлуудаас дүгнэж цэгнэх нь нутгийн удирдлагын хамгийн том эрх мэдэл гэж үзэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-17 203.217.139.242

Дэлхий даяар эдийн засаг хямарч байна, ямар арга зам байгааг хамтран хэлэлцэж, хэрэгжүүлж ажиллах л хэрэгтэй баймаар юм.

Avatar

хх 2020-08-17 202.131.238.98

БИДОН ГАНБАТ

Avatar

Зочин 2020-08-17 112.72.9.150

Шинжлэх ухааны ундэслэлгуй, эмоци хеерелд автсан , улс орон удирдах гэждээ!!! Зугэр л урсаж бна.

Avatar

Зочин 2020-08-17 202.131.240.170

AN 2 SONGUULI DARAALJ HOSHNOGODUULSAN NI BAIDAG L UZEGDEL HAHAHA!

Avatar

Иргэн 2020-08-17 103.212.118.100

Энэ бидон царайлсан хүнд ажил хэрэгч байдал ер зохихгүй байна.

Avatar

Болдэрдэнэ 2020-08-17 84.71.38.196

Хүрэлсүх энэ цар тахалаар далимдуулж нэр хүнд олох гэж попроод улс орныг ёстой самарч байна даа. Хүмүүстээ, бизнесүүддээ туслахгүй зөвхөн сүржигнэж хааж хориод эцсийн үр дүнд ард түмэн яаж зовж байгааг хараач. Бусад улсууд ард иргэддээ яаж туслаж байгааг хараач.

Avatar

Зочин 2020-08-17 98.33.93.32

Сөрөг байж болно. Ямар үед,яаж дуугарахаа бодож байж ярих хэрэгтэй.Жээнкогийн амаар л хуцаж байдаг. л******д ямар үе билээ,улс орнууд яаж алдагдалд орж буй билээ,хойд хөрш орос мэтийн байгалийн баялгаа зарж амьдардаг улс асар их алдагдал амсаж байгааг мэддэггүй гэхэд гайхмаар,ийм бидон толгойлсон л******д АН,улмаар монгол улсыг мөхөл рүү хөтөлж байна,амаар нь цалгитал ус хийгээд гүн нуур руу шидэж живүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-08-17 98.33.93.32

……Энэ чинь Жээнкогийн бидон Ганбат мөн биз? Няц дэвс,лаларыг

Avatar

хшүии 2020-08-17 66.181.187.46

Энэ хүн бол улс төрч гэхийн аргагүй зүгээр л нэг орк төрхтэй ТЭНЭГДҮҮ БОЛХИ нэгэн

Avatar

Зочин 2020-08-17 139.5.217.106

Энэ бүдүүка их ажил хэрэгч царайрлах гэждээ. Гол нь даана ч зохихгүй байна. Иймэрхүү авир ааш үнэхээр моодноос аль хэдийн гарчээ. АН-ын та бүхэнд үнэхээр шинэ юм юу ч алга. Ойсон уу? Ганбат, Одонтуяа нараа. Тан нарыг хэн ч тоохоо больж дээ хөөрхий зайлуул. Чааваас даа

Avatar

Zochin 2020-08-17 202.9.46.103

Bidonoo taraa. Chi tusviin xamag munguur bidon avaad zurgaa naagaad taraagaad duusan bxaa

Avatar

Зочин 2020-08-17 98.7.80.146

АН-ын үед Монголчууд асар их мөнгөтэй болсон ч хамгийн адгийн ядуучууд болсон түүх бий. Энэ нэг булцайсан хацартай хоосон толгой ч хамт луйвардсан хүмүүсийн нэг. Нэг их мэдэхгүй царайлж гэнэ. Энэ удаагийн нөхцөл байдал бол шал өөр. Дэлхий нийтээрээ хямарч, санхүүгийн хүндрэлд орж байна. Энэ муу мал шуумжилж, нэр төр хайж явахаар яаж энэ их эрсдлийг давах вэ гэдэг ухаан нэмэрлээсэй: Чадахгүй л дээ ухаан нь хүрэхгүй. Луйвар хийхдээ л гаргуун биз АН-ынхан бүгдээрээ

Avatar

AN 2020-08-17 66.181.188.223

наад үгээ ядаж хажууд чинь зогсож байгаа Батсууриар хэлүүл л дээ, юун бидон, сав, хувин, шанага вэ

Avatar

Зочин 2020-08-17 202.9.46.52

Зарим хүн сонгуулиар үнэгүй бидон тарааснаас болсон гэсээн. Орон нутгийн сонгуулиар янз бүрийн тараахгүй өнгөрмөөр байна шүү.

Avatar

мийгаа 2020-08-17 66.181.161.88

Дэлхий даяараа хямарч байхад,хахсан дээр нь нударч өшөө авах гэж горьдоод байна уу?

Avatar

х 2020-08-17 66.181.161.63

АН намд ардчилал алга харин ч ардчилалын дөнгө болжээ

Avatar

зочин 2020-08-17 66.181.161.67

Ишшшш чаавас …. Битон Ганбаа АН нүүр царай болсон юм биз дэ … АН маань их л ядарч байгаа юм байна да .

Avatar

Зочин 2020-08-17 103.57.94.157

Хэдийгээр нам дотроо зөрчилтэй, ерөнхийлөгчтэй бүр их зөрчилтэй байсан ч Хүрэлбаатарыг сангийн сайдаас тавьсан нь хамгийн оновчтой шийдэл. Угаасаа энэ хүнээс өөр ингэж учрыг нь сайн олох хүн байхгүй. Олон жил арын албанд бүх юмыг нь хийдэг байсан хүн. Одоо ХҮН намаас сонгогдсон гишүүнтэй нийлээд төрийн сангийн менежментийг арай өөр түвшинд аваачих байх гэж харж байна. Тэрнээс биш Ганбаа манбаа АН зэрэг алиа хошин гарууд хийдэг ажил биш, энэ бол цэвэр мэргэшлийн ажил

Avatar

чамайг даа. 2020-08-17 122.201.24.187

Дэлхийн бүх улс эдийн засаг тааруухн байхад Ганбат минь чи орилоод яах вэ дээ.Манай эдийн засаг гадаад улсуудтай холбоотой баялгаа ниийлүүлж чадахгүй тэр улсууд ч э/з хүндэвтэр байгааг нялхаас 80 настангууд ойлгож байна.

Avatar

Unshigch 2020-08-17 202.21.107.74

Ganbat ooriigoo olni anhaarld ortuuleh gj yadchig yumaa

Avatar

Зочин 2020-08-17 103.57.94.157

Саяны УИХ сонгуулиар нэр дэвшсэн эргүү пацаануудаа Орон нутгийн сонгуульд дахин сойж эргүүтэх шинжтэй л харагдаад байгаамдаа АН. Нөгөөдуул нь энд тэндхийн босс, улстөрчдийн хошного насаараа долоосон өөрийн толгойгүй малнууд. Улстөрийн тогоонд олон жил чанагдсан улстөрчид нь дөнгөж хөлд орж байгаа хүүхэд шиг л аашилсан. Ан-ыхаан. МАН ядаж ингэхгүй юмдаа тэ. МАН-ы залуусаас үлгэр дууриал ав, тэднийг удирдан залж чиглүүлж байгаа ахмад үеийнхнээс нь сургааль сонс.

Avatar

Зочин 2020-08-17 202.126.89.126

Man shig hor nairuulj surah heregtei

Avatar

Зочин 2020-08-17 103.57.94.157

Бидон Ганбаа мэдэгдэл хийхдээ ч юувдээ ядаж байхад. Үнэн элгийн хошин шогийн алиа марзан юм хийхиймаа АН. Одоо нэгбол намаа нэгмөсөн Баттулга ерөнхийлөгчийн хүмүүсээр удирдуулаад өөрсдөө холхон байцгааж байвал яадгийн яршиг. Юун даргын сунгаа мунгаа, алиа хошин хөтөлбөр. Орон нутгийн сонгуульд алиа хэдэн пацаануудаас ойж түмний элэг доог боловдоо, НИТХ, аймгуудын ИТХ-д байгаа бүх залуус чин одоо болох сонгуулиар тэртээ тэргүй хусагдаад арилна.

Avatar

Зочин 2020-08-17 103.57.94.157

Та нарыг одоо хэн тоодгийн, нохой хуцсан чинээ тоохгүйшт. Орон нутгийн сонгуульд та нар дахиад дүнгээ тавиулаад нэгмөсөн улстөрөөс арчигдана АН-ыхаан. Одоо зүгээр л Хүрэлсүхээ дэмжээд явцгаа аайн, юун тэр сөрөг хүчин мүчин, угаасаа ч олуулаа байхдаа сөрөг хүчин болж чадаагүй байж. Намын шинэчлэл нтр гэж АН-ы кармааны хэдэн Групп компаниудын боссуудын боовыг долоосон хэдэн пацаануудын хийрхэл. Одоо болиөө хөгшөөн, хол очиж х**. Угаасаа Монголын ард түмэн та нарыг дэмжихгүй.

Avatar

Zochin 2020-08-17 103.14.37.8

Энэ чинь бидон тарааснаас болоод байна ойлгож байна уу

Avatar

Тийм шүү 2020-08-17 103.10.22.42

Ард олны амьдрал хүндэрч иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт доройтсоор л байна даа

Avatar

Зочин 2020-08-17 202.126.88.230

"Монгол улсын хувьд 2020 оны эхний хагас жилд 10.7 хувийн алдагдалтай байна. Энэ бол түүхэнд байгаагүй алдагдал" гэнээ. 10,7% нь яаж гөрч ирсэн. ЭНэ тоо юуг илэрхийлээд байгааг энэ хүн огт ойлгооогүй юм шиг байнаа.

Avatar

Зочин 2020-08-17 64.119.25.209

Zsss duugui L bai L da

Avatar

zochin 2020-08-17 58.109.221.157

IIm bidonuudaar AN duurvel uudluhgui dee

Avatar

Зочин 2020-08-17 182.160.1.146

Ганбат жэнко найруулгаар гарч ирсэн. Сонгуулийн хуудсыг дугаарлаагүй байхад сонгууль яаж булхайгүй явагдах юм. Сонгууль нуль булхай байлаа.

Avatar

Зочин 2020-08-17 103.229.123.246

бидоноос өөр

Avatar

Зочин 2020-08-17 103.9.90.100

түүхэнд байгаагүй тоо гэнэ шүү, түүхэнд байгаагүй корона тахал гарчаад байхад юу гэж солиороод байгаа нөхөр вэ

Avatar

Зочин 2020-08-17 195.46.106.44

Энэ балай олон жил балайрна шүү

Avatar

Зочин 2020-08-17 202.55.191.194

АН хан дэлхий дээр байхгүй байгаа юм байна даа хар гаригаас ирцгээсэн юм болов уу

Avatar

зочин 2020-08-17 103.80.210.4

Ганц Монгол улс биш Дэлхий нийтээр тийм байгаа биз дээ. Хамтраад яаж ажиллахаа яриач улс төржиж гонгинохоос өөр чадах юм байна уу?

Avatar

Зочин 2020-08-17 64.119.21.101

Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх хүнд цар тахалтай жил байхад ойлгомжтой шүү дээ.

Avatar

Зочин 2020-08-17 202.55.191.194

ЭНэ ёстой тоо мэдэхгүй бетон байна

Avatar

Бидон 2020-08-17 66.181.165.180

тоо мэддэг бидон байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж