Тайваньд цочир хүйтэрснээс 57 хүн нас баржээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тайваньд цочир хүйтэрснээс 57 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Тайваньд цочир хүйтэрснээс 57 хүн нас баржээ

 

Дулаан уур амьсгалтай Тайваньд гэнэтийн хүйтэн агаарын урсгалын нөлөөгөөр температур огцом доошилжээ. Агаарын хэм огцом өөрчлөгдсөнөөс шалтгаалсан өвчлөлөөр Тайваньд 57 хүн нас барсан байна. Тайваньд нэгдүгээр сард дунджаар Цельсийн 16 С байдаг боловч өнгөрсөн амралтын өдрөөр цочир хүйтэрч 4 С болж буурсан байна. Гэхдээ маргааш агаарын хэм Цельсийн 17 С байхыг цаг уурын албанаас мэдээлжээ.

 

Агаарын хэм огцом өөрчлөгдсөнөөс Тайбэйд 40 хүн, Шинэ Тайбэй хотод 17 хүн нас барсны олонх нь өндөр настнууд аж. Шинэ Тайпей хотын захиргаанаас орон гэргүй 91 хүнд хоноглох майхан өгч тусалсан байна.

 

Хүйтэн агаарын урсгалын нөлөөгөөр Тайбей хотын уулархаг газраар 9 см зузаан цас орсон аж. Үүний дараа цас үзэхийг хүссэн хүмүүс Тайбэй хотын уулын замуудад түгжрэл үүсгэсэн гэнэ.

 

Хүйтэн агаарын урсгал Зүүн Өмнөд Азийн бусад орнуудад ч ажиглагдсан юм. Тухайлбал Хонгконгод өнөөдөр /I.25/ сургуулиудыг хааж, ууланд гацсан 130 хүнийг аврах ажиллагаа явуулжээ. Хонгконгод ням гаригт агаарын хэм Цельсийн 3 С болж буурсан байв. Түүнчлэн Өмнөд Солонгосын Чэжү аралд их цас орноос онгоцны нислэгүүд саатжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-25 103.57.95.36

+4 д чадарч байна даа цаана чинь .....далайн орны +4 бол жиндүү болохоор настай хүмүүс өнгөрчээ зайлуул....Энэтхэгт +8д үй олноороо чад болдог ш дээ

dr 2016-01-25 103.26.194.128

Гэтэл УБ-т -34 хvрээд гое бна:)

Зочин 2016-01-25 78.69.118.31

Bur bur hurtai ser ser salhitai halah haluungui hairah huitengui bdag gazar bol Californi shuu dee hichneen saihan hamriin haniad ch bhgui gd boddoo

Зочин 2016-01-25 220.136.43.251

+4 градус

Зочин 2016-01-25 59.153.114.189

nemeh gradusd l tsaaduul chini yavchihna shu de

Зочин 2016-01-25 49.0.161.32

hasah gradus yumu nemeh gradus yumu bi yuch oilgosongui