Б.Баттүшиг Азийн наадмын сонгон шалгаруулах комисст ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Б.Баттүшиг Азийн наадмын сонгон шалгаруулах комисст ажиллана

Б.Баттүшиг Азийн наадмын сонгон шалгаруулах комисст ажиллана

Азийн олимпийн зөвлөл/АОЗ/-өөс 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах хороог сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдийн нэрсийг зарлалаа. Уг комисс нь нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг ажиллах юм.

2030 оны Азийн наадмыг зохион байгуулахаар Катарын Доха болон Саудын Арабын Рияд хотууд өрсөлдөж байгаа бөгөөд тус комиссын гишүүд нь тухайн хотуудад зочилж наадам зохион байгуулах төлөвлөгөөтэй танилцаж үнэлгээ өгөх аж. Азийн наадам нь дэлхийн хамгийн олон тамирчдыг хамардаг спортын арга хэмжээ бөгөөд өнгөрсөн "Жакарта-2018" Азийн XVIII наадамд 45 улсын 11 мянга гаруй тамирчид 43 спортын 465 төрөлд өрсөлдсөн билээ.

Үнэлгээний комиссын дарга:
– Вэй Жи Жон /БНХАУ/ – Азийн олимпийн зөвлөлийн хүндэт Ерөнхийлөгч, Ёс зүйн хорооны дарга

Үнэлгээний комиссын гишүүд:
– Рью Сүн Минг /БНСУ/ – ОУОХ-ны гишүүн

– Микаелла Кохуванго /Филиппин/ – АОЗ-ын тамирчдын комиссын гишүүн

– Жиан Хаммам /Ливан/ – Ливаны ҮОХ-ны Ерөнхийлөгч

– Юнүс Попалзаи /Афканистан/ – Афканистаны ҮОХ-ны Ерөнхийлөгч

– Азат Морадов /Туркменистан/ – Туркменистаны ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

– Батболд Баттүшиг /Монгол/ – МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн

– Хуссейн Аль Мусалам /Кувейт/ – АОЗ-ын Ерөнхий захирал

– Азийн олимпийн зөвлөлийн ажлын албаны хоёр төлөөлөгч

ЭХ СУРВАЛЖ: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж