УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр үдээс хойш 15.00 цагаас эхэлж 17.00 цагт дууслаа. Долоо хоног бүрийн даваа гаригт АН-ын бүлэг хуралдаж, хурал дээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийдэг. Гэвч энэ удаад мэдээллийн ажилтан эзгүй учир сэтгүүлчдэд мэдээлэл өгөх боломжгүй гэж АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар тайлбарлалаа.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 100 хувь дэмжинэ гэсэн МАН-ын байр суурийг бүлэг дээр авч хэлэлцсэн бололтой. Сонгууль болоход таван сарын хугацаа үлдсэн учир “Шударга ёс” бүлэг, АН-ын бүлэг ч энэ Засгийн газрыг авч үлдэхийн төлөө байгаа юм.
Т.НОМИН