Утаанаас хамгаалах бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргана | News.MN

Утаанаас хамгаалах бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Утаанаас хамгаалах бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргана

Монголын залуучуудын холбооноос “Уушгиа чөлөөлье” нэртэй аяныг зарлаад байгаа. Аяны хүрээнд энэ сарын 29-ний өдөр Залуучуудын холбооны төв байранд нэгэн үзэсгэлэн худалдаа болох ажээ. Үзэсгэлэнд хүчилтөрөгчийн коктейл үйлдвэрлэгчид, утаа шүүдэг бүх төрлийн шүүлтүүр борлуулагчид, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратууд болон зориулалтын утааны маск гээд уушгиа хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон импортлогчид оролцох аж. Улаанбаатар хот ойрын жилүүдэд утаанаасаа салахгүй болохоор эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт зөвлөгөө өгөх үйл ажиллагаа ч энэ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах юм байна. Ямартай ч утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авч, эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж бүрдүүлэхийг зорьж байгаагаа гэдгээ зохион байгуулагчид хэлж байна. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн хүмүүст хүчилтөрөгчийн коктейл үнэ төлбөргүй өгөхөөр нэгэн компани санаачлага гаргасан гэнэ.

Д.УРСГАЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Төр засагт үл итгэгч 2016-01-25 59.153.112.107

Одоо бас нэг мөнгө идэх арга.\nҮзэсгэлэн зохион байгууллаа гээд л бөөн зардал гаргаад одоо та гар өөрсдөө маскаа худалдаж ав гэж бна даа

Зочин 2016-01-25 202.9.40.22

unuudur chini 1 sariin 25 bizde. yun 1 sariin 19-nsog yum be gej. ungursun ruu ayluulah geed bn uu da. muusain lalruud iim yum boloogui bolood unuudur medeelj bga bhgui yu

Зочин 2016-01-25 202.9.40.22

kk зорьж байгаагаа гэдгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж