АНУ-д ажилгүйдэл эрс нэмэгдэж буй энэ үед Техасын Даллас хотын хүнсний нөөцийн газраас тусламж авахаар гайхмаар урт дараалал үүсчээ. Энэ үйл явдал Фэйр парк гэх газарт болсон бөгөөд цар тахал эхэлснээс хойш Техасын хүнсний нөөцийн газар дөрөв дэх удаагаа хаалгаа нээж, 10 мянга гаруй хайрцагтай хүнсийг тусламж хэрэгтэй буй 1710 гэр бүлд тараасан байна.
Тусламж авахаар очсон гэр бүлүүд гоймон, лаазласан хүнс, будаа зэрэг өдөр тутмын хэрэгцээт хүнснүүдийг нэг нэгээрээ авч байх хооронд очер улам нэмэгдсээр мянга мянган машин нэг км урттай дараалал үүсгэжээ.
Ийнхүү иргэд тусламжийн хүнс авахын тулд олон цагаар дугаарлан зогсоход хүргэсэн гол шалтгаан нь АНУ-ын эрх баригчдын буруу үйл ажиллагаа хэмээн иргэд үзэж буй гэнэ. Тухайлбал, засгийн газар коронавирусийн тархалтын тогтоон барих дорвитой арга хэмжээ авж чадаагүйгээс болж АНУ дэлхийд халдварынхаа тоогоор тэргүүлж, ажилгүйдэл хэрээс хэтэрч байгаа билээ.
Сүүлийн 70 гаруй жилийн турш АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ 6 хувиас хэтрээгүй ч энэ жилийн хувьд энэ хэмжээ аль хэдийн 14.7 хувь давсан нь иргэдийг туйлдуулж байгаа бололтой.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ