WWE-ын од Соня Девиллийг барьцаалахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

WWE-ын од Соня Девиллийг барьцаалахыг завджээ

WWE-ын од Соня Девиллийг барьцаалахыг завджээ

WWE буюу бидний сайн мэдэхээр “нохой зодоон”-ы од Соня Девиллийн Флорида мужийн Лутз хотод байрлах гэрт нь өнгөрөгч Ням гаригт /2020.08.16/ гадны этгээд нэвтэрсэн байна. Гэмт хэрэгтний нэрийг Филип А.Томас гэдэг бөгөөд өмнө нь зэвсгийн хулгай, хүн хулгайлах, танхай, мансууруулах бодисын хэргээр шийтгэгдэж байжээ. Тэрбээр Девиллийн гэрт нууцаар нэвтрэхийн тулд найман сар төлөвлөсөн аж.

Ням гаригийн оройн 02:43 цагт гэрт байсан хүмүүсийг унтаж байх хооронд Филип цонхоор нь дамжин бүсгүйн гэрт нэвтэрчээ. Азаар гэрийн дохиолол нь дуугарч, гэрт байсан хүмүүс гадны хүн байгааг мэдэж 911 рүү залган цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар ирж Филип А.Томасыг баривчлахад түүний биеэс хутга, хуванцар зип, скоч, цахилгаан бороохой зэрэг зүйлсийг олжээ.

Хэргийн газарт ажилласан цагдаа нарын хэлснээр “Гэмт хэрэгтэн нь өмнөд Каролина дахь гэрээсээ Флоридад ирж Девиллийг барьцаалахаар төлөвлөж байсан” гэжээ. Харин Соня Девилль өөрийн цахим хуудаснаа өөрийн шүтэн бишрэгч болон цагдаа нарт баярласнаа илэрхийлэн “Миний төлөө анхаарал халамж тавьсан бүх хүнд баярлалаа. Маш аймшигтай зүйл тохиосон боловч одоо бид бүгд аюулгүй байна. Хиллсборогийн цагдаагийн газрын алба хаагчдад онцгойлон талархсанаа илэрхийлье” хэмээжээ.

Соня Девилль бол түүний тайзны нэр бөгөөд бүсгүйн жинхэнэ нэрийг Дариа Рай Беренато гэдэг аж. Мөн тэрбээр WWE-ийн түүхэнд ижил хүйстэн гэдгээ зарласан анхны эмэгтэй тамирчин гэнэ.

 

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж