“9 сарын 1-нд цахимаар нээлт хийж, нэг ангид 25 сурагч хичээллэнэ” | News.MN

“9 сарын 1-нд цахимаар нээлт хийж, нэг ангид 25 сурагч хичээллэнэ”

“9 сарын 1-нд цахимаар нээлт хийж, нэг ангид 25 сурагч хичээллэнэ”

“9 сарын 1-нд цахимаар нээлт хийж, нэг ангид 25 сурагч хичээллэнэ”

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.


-Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Ерөнхий боловсролын сургуулиудын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Өмнө нь ярилцлагадаа Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг хэлж байсан. Уг ажлын хэсгээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой дүрэм, журам, зааврыг боловсруулсан. Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комисст хандсан албан даалгаврыг гаргаж, сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, зөөврийн ус, ил задгай бие засах газраа ариутгах, онцгой нөхцөлд хичээллэх дадлага сургуулилтыг хийх талаар тусгаж өгсөн.

Мөн Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаал батлагдсан. Энэ тушаалд эцэг, эхчүүд хүүхдэд зориулсан нийгэм сэтгэл зүйн нөлөөллийн ажлыг гэр бүлд түшиглэн зохион байгуулах, сургалтын төлбөр дээр уян хатан зохицуулалт хийх, шаардлагатай үед төсөв санхүү бүрдүүлж, багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг нарийвчилсан зүйл заалтууд орсон. Дээрээс нь яг хичээл сургалтын үеийн зохион байгуулалтын түр журмыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталлаа.

Үүнд, сум, баг, тосгоны ерөнхий боловсролын сургуулиуд хэрхэн хичээллэх вэ, аймаг, нийслэлийн  сургуулиуд хэрхэн хичээллэж, хичээлийн хуваариа яаж боловсруулах талаар тусгаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн газар, хэлтсийн дарга нар хоёр өдрийн сургалтад хамрагдсан. Ямар ч байсан одоогийн байдлаар холбогдох дүрэм, журмууд батлагдаж, шаардлагатай сургалтаа зохион байгууллаа. Одоо сургуулийн анги танхимын ариутгал халдваргүйтгэл бэлэн байдлыг хангаж ажил эхлээд байна.

-Цар тахалтай холбоотойгоор хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй гэдгийг албаныхан мэдэгдсэн. Энэ жил хичээлийн шинэ жил хэрхэн эхлэх вэ?

-Есдүгээр сарын 1-нд өглөө 08.00 цагаас хичээл сургалтын үйл ажиллагаа хуваарийнхаа дагуу танхимаар үргэлжилнэ. Магадгүй есдүгээр сарын 1-нд танхимын хуваарь тавигдаагүй бол 2-нд юм уу 3-нд танхимын сургалтаа эхлүүлнэ. Нэг ангийн хуваагдсан дэд бүлэг нь гурав, дөрөв дэх өдөр хичээллэх зохицуулалт байхыг үгүйсгэхгүй.

Ер нь ерөнхий боловсролын сургуулиудад салбар яамнаас уламжлалт аргаар нээлт хийхгүй. Харин урьдчилаад сургуулиуд 20-30 минутын видео бэлтгээд, сургуулийнхаа фэйсбүүк групп, цахим хаягаар мэндчилгээ дэвшүүлж болно.

-Багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэлээ. Хэзээнээс эхлэх юм бэ?

-Эрүүл мэндийн сайд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд чиглэл өгч, багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад эхэлсэн.

-Сурагч хоорондын зайг 1-1.5 метр байна гэсэн. Тэгэхээр нэг ширээнд нэг л сурагч сууна гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуулиудад зай барих тэмдэглэгээг хийх үү?

-Ерөнхий боловсролын сургуулиудын нийтийн эзэмшлийн зам талбай, ариун цэврийн өрөө, анги танхимуудад тэмдэг тэмдэглэгээ хийхийг зөвлөж байгаа. Ер нь сурагч хоорондын 1-1.5 метр зайг барихад нэг ангид дээд тал нь 25 хүүхэд оногдох байх гэж тооцсон. Тийм учраас нэг ширээнд нэг л хүүхэд сууна.

-Бага ангийн сурагчдад танхимаар математик, монгол хэлний хичээл л орох юм уу?

-Ер нь бол математик, монгол хэлний хичээлд суурилна. Бусад хичээлийн агуулгыг интеграци хэлбэрээр орно гэсэн үг. Жишээлбэл, математикийн хичээл орох өдөр хүн байгалийн хичээлийн агуулгыг хослуулах боломж байгаа.

Дунд болон ахлах ангийн хувьд математик, монгол хэл, байгалийн ухааны хими, физик, биологи, түүх нийгмийн ухаан, гадаад хэл, эрүүл мэндийн хичээлийг танхимаар судална. Өдөрт 2-3 цаг хичээллэх учраас тухайн сургуулийн удирдлагуудын хувьд менежмент хийх боломжтой.

Энэ хичээлийн жилд хэрэглэх сурах бичиг хэвлэлтээс бүрэн гарсан уу. Өмнөх жил хоёрдугаар улиралд хэвлэлтээс гарч, сурагчид сурах бичиггүй хичээлээ хийж байсан шүү дээ?

-Өнгөрсөн жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн бүх сурах бичгийг зах зээл дээр худалдаалахгүйгээр номын сангаар дамжуулан олгох зохицуулалтыг хийсэн. Тийм учраас сурах бичиг хэвлэлт, худалдан авах ажиллагаа удааширч, арваннэгдүгээр сард нийлүүлсэн. Энэ жил бүх сурах бичиг хүүхдийн тоогоор номын санд очсон. Жишээлбэл, зургадугаар ангийн 13 сурах бичгийг нэг сурагч 17.300 төгрөгөөр түрээсэлж, хэрэглээд буцааж өгөх юм.

Тэгэхээр аль хэсэг  нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглаж, аль хэсэг нь төлбөртэй үйлчилгээ авах нь тухайн сургуулийн асуудал. Харин тоогоо зөв бөглөсөн байх ёстой. Илүүдэл сурах бичиг гарч байгаа бол хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Боловсрол, соёл, урлагийн газраараа дамжуулан зохицуулалт хийх боломжтой.

-Сурагчийн дүрэмт хувцасны үнэд өөрчлөлт орох уу?

-Сурагчийн дүрэмт хувцасны стандартын талаар аймаг, нийслэлийн Боловсролын газрууд руу чиглэл хүргүүлсэн. Аль болохоор нэгдсэн загварын, чанартай, хүүхдийн биед эвтэйхэн дүрэмт хувцсыг өмсөнө. Дээрээс нь өнгөрсөн жилээс дүрэмт хувцасны стандарт батлагдсан учраас хил гаалиар оруулах асуудалд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Тиймээс аль болох нэгдсэн борлуулалтын цэгээс сурагчийн дүрэмт хувцсыг худалдаалахыг зөвлөж байна. Үнийн хувьд өмнөх жилүүдийнхээс нэмэгдэхгүй.

-Өнгөрсөн жил “Очир пресс” компани БНХАУ-д сурах бичиг хэвлэн, хилээр оруулахыг завдсан талаар МХЕГ-аас мэдээлсэн. Энэ компанид ямар хариуцлага тооцсон бол?

-“Очир пресс” компанид холбогдох мэргэжлийн байгууллагуудаас арга  хэмжээ авч, хариуцлага тооцсон. Энэ жил нөхөн хангалтын сурах бичгийн асуудал яригдаж байгаа. Мэдээж “Очир пресс” компани сурах бичгийн тендерт орох эрхгүй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ТэнэглэлТэнэглэл
31
ЗөвЗөв
23
БурууБуруу
12
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Fuck 2020-08-17 192.82.72.80

UGUE NEG SHIREEND 1 HUUHED SUULGAMAARGUI BNA BIY DAAH NI ZUV CH AND NUHDIIN TUSLAMJTAIFAAR HICHEELEE HIIJ OILGODOG SHDEE BAGSHAASAA ASUUHAAR ENIIG BI CHAMD ZAAGAA bizdee gej zahinadag tehuu

Avatar

Зочин 2020-08-17 150.129.140.27

Сайдын тушаал нэгж дээр ирээд хэрэгжихгүй бна. Танхимын хичээлийг монгол хэл ,математик 2т суурилан явуулна гээд бсан. Эхнээсээ сургуулиуд зарим цагийг нь хасаад , заримыг нь бүр ор тас байхгүй болгож бна. Багшийн 7 хоногт заах цагийг багасгаад цалин хасагдана гэсэн юм яриад сууж бна шүү.

Avatar

зочин 2020-08-17 202.126.89.238

9р сарын 1 нд цахимаар нээлт хийх зөв

Avatar

zochin 2020-08-17 66.181.161.125

huviin surgula yariach,mongold uil ajilga yavulj bg,mongoliin huuli uilchlene bizde,huviin surgulig yarihgui yum,bolovsroliin yam hariutsna bizde,

Avatar

Зочин 2020-08-17 64.119.24.147

hoorondoo uariad bgaa um ni zorood baih um aadaa. ocnigdor neg darga ni bas neg oor um uariad l, negdsen bodlogo bna uu

Avatar

Зочин 2020-08-17 66.181.161.101

Дүрэмт хувцас өмнөх жилүүдийхээс нэмэгдэхгүй гэнэ шүү. Аль хэлийн нэмэгдсэн байхад.

Avatar

zochin 2020-08-17 66.181.161.33

100%batalga og,darani orsdoos chini bolsn,yaduu,ariun tsever sahiagui gej helne biz,zavaan,bohiroos boldog ged yariad bsn,delhiin ulsuud bugd zavaan,garaa ugaadgui yum shig erulmendiin medeegeer heleed bsn,

Avatar

zichin 2020-08-17 66.181.161.33

delhii niitiin asudal bhd,omno hichellej boloh bhd dalchignaj devchihed odo egzegtei uedni hichel orno geh,orohgui bsni deer,havraas oroh heregtei,heden sar huchelled 12saraas anarana gesn.gadur hanuadtai humus maskgui yavjk bn,dald ilerdeg ge bizde.bagsh nariig shinjilgeend hamrulla ged yund heregtei,odr bur ajil,ger,gudamj geed olon gazar humustei haritsaj bga.hichel havraas ehleh heregtei,9aard hicheelleh hereggui.erul,mend,bolovsroliin yam,zasgiin gazar 100%batalgaa garagah heregtei

Avatar

Зочин 2020-08-17 23.241.115.111

Uchin garaagui baihad tanhimaar oroh heregtei.

Avatar

Зочин 2020-08-17 66.181.161.92

МОНГОЛ улсынхаа боловсролын одоо хүртэл явж ирсэн сургалтын хэлбэрээ сайн бодохгүйгээр Онлайн сургалтанд хэтэрхий ач холбогдол өгөөд байх юм аа. Бараг багш нар хэрэг байхгүй юм шиг ээ. Багш нар, сурагчид онлайн сургалтын арга зүйд суралцаагүй байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн Монгол улсын асуулал биш Дэлхий нийтээр ийм байгаа. Цар тахалтай холбоотойгоор энэ асуудал үүсч бий болоод байна шүү дээ

Avatar

Зочин 2020-08-17 169.253.162.4

Dund surguuliin surgaltiin tulbur denduu undur bgaag Zasgiin gazar sain medej bgaa. Mun ungursun jil hicheel hiigeegui baij havar tulbur avsan mun ene jil dund surguuliin tulburuud nemegdseniig er ni deeree medej bgaa bolovuu ? Sain shalgah heregtei shuuu. Ard tumnee l shulaad l bhaad tur zasag er toohgui l bh umdaa.

Avatar

Зочин 2020-08-17 122.201.22.13

Bolson boolloolgui gunzgii angi gj surghond bna.ardiin huuhdiig ylgavarlasan.tolborin mongiig zahiral ni yund zartsuulsan ni medegdehgui

Avatar

Зочин 2020-08-17 122.201.22.13

Bagsh nariig boonoor ni tsugluulj hachin VR dungui surgalt zohiohoo boli.ted bas are gertei.

Avatar

Хулансаран 2020-08-17 203.91.115.40

Ул суурьтай нэг сайн шийдвэр гарахгүй юмаа энэ Засгийн газраас. Нэг ангид 20-с илүү хүүхэд суулгахгүй л гээд байсан юу болов оо. Ойлгомжтой л байсан шүү дээ нөөц бололцоо чинь. Ажил хийх гэж халтуурддагаа боль .

Avatar

Zuv 2020-08-17 66.181.161.98

Er ni zuv zuil yarisan bna,matematik,Mongol hel 2 ih chuhal shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж