Эхнэрээ аврахын тулд аварга загастай “зодолджээ” | News.MN

Эхнэрээ аврахын тулд аварга загастай “зодолджээ”

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Эхнэрээ аврахын тулд аварга загастай “зодолджээ”

Эхнэрээ аврахын тулд аварга загастай “зодолджээ”

Австралийн Шинэ Өмнөд Уэльст амарч явсан эмэгтэй рүү цагаан акул дайрсанд баатарлаг нөхөр нь санаанд оромгүй эр зориг гарган түүнийг аварсан байна. Тодруулбал, Шантелле Дойл нэртэй бүсгүй нөхөр Марк Рапли болон гурван настай хүүтэйгээ хамт наймдугаар сарын 15-нд  Шелли далайн эрэгт очин тавцангаар гулгаж байжээ. Гэтэл бүсгүй рүү гэнэт цагаан акул дайрч, баруун хөлнөөс нь зуусан байна. Энэ үед Марк цагаан акулын нуруун дээр үсрэн гарч, цохисон аж. Тийнхүү хамаг хүчээрээ акулын нуруу руу хэд хэдэн удаа цохиход акул Шантеллийн хөлийг тавиад зугтсан гэнэ.

Аврагчид хэргийн газарт яаравчлан ирэхэд Марк эхнэрээ аль хэдийн эрэг дээр гаргаж ирсэн байжээ. Шантеллийн баруун гуя ноцтой бэртэж, их цус алдсан ч цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тул аминд нь халгүй өнгөрчээ. Тэрбээр удалгүй мэс засалд орох бөгөөд баруун хөл нь эдгэх эсэхийг эмч нар одоохондоо хэлж мэдэхгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-17 2.78.60.42

акул биш махчин загас

Avatar

zochin 2020-08-17 202.21.97.30

paa ovoo muu gar bn shu

Avatar

mr 2020-08-17 202.55.191.130

unen hair gej ene

Avatar

ОНОМ 2020-08-17 119.40.98.106

гайхалтай.

Avatar

Зочин 2020-08-17 202.55.188.94

😱😱😱😱🥳🥳🥳🥳🤩🤩🤩

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж