Хууль бусаар алт олборлосон 18 иргэний үйл ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Хууль бусаар алт олборлосон 18 иргэний үйл ажиллагааг зогсоожээ

Хууль бусаар алт олборлосон 18 иргэний үйл ажиллагааг зогсоожээ

Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын Экологийн цагдаагийн албанаас "Хууль бус ашигт малтмалтай" холбоотой сэдвээр өнөөдөр/2020.08.17/ мэдээлэл хийлээ. Тус албаны зүгээс Сэлэнгэ аймагт хууль бусаар уул уурхайн олборлолт хийж байсныг илрүүлж, техник хэрэгсэл, алт зэргийг хураан авч холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ.


ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтан Б.Анура:

-ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас “Нөхөн сэргээлт 2020” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумдад ажиллалаа. Ерөө сумын Могойн гол, Өлөнт, Цамхаг, Харгана гэх газруудад 1920-иод оноос өмнө Хятад иргэд, 1965-1989 онуудын хооронд Орос иргэд, 1992-2000 онуудад дотоодын иргэд, 2011-2017 онд нутгийн иргэд, 2017-2019 онуудад бичил уул уурхай эрхлэгч аж ахуй, нөхөрлөлүүд ашигт малтмалын олборлолт явуулж ирсэн. Тус нутгийн 65 хувь нь ойн санд багтдаг. Иймээс ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон байдаг. Манай ажлын хэсэг тус сумын нутагт ажиллах үеэрээ нэг нөхөрлөл, 18 иргэний үйл ажиллагааг зогсоолоо. Экскаватор 16, ковш 5, ачааны машин 5, алт олборлох төхөөрөмж 15-г хурааж зохих байгууллагуудад хүлээлгэн өглөө. Ашигт малтмалын газраас иргэн Б 230 грамм алт олсныг битүүмжилсэн. Харгант гэх газар Т, Ц нарыг хууль бусаар алт олборлож байхад нь олж илрүүлэн холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Мөн бусад аймгуудад хяналт шалгалт явуулсан. Хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх, ашиглах, боловсруулсан этгээдийг 5400-27000 нэгжээр торгох эсвэл 1-4 жилийн ял онооно. Сэлэнгэ аймагт ууланд нуусан техник хэрэгслийг буулгаж, нөхөн сэргээлтийн ажлыг явуулж байна.

Сэлэнгэ аймагийн Ерөө, Хүдэр, Бугант зэрэг газруудад алтны илрэц их байдаг учир хууль бус олборлолт их байдаг. Үүнийгээ дагаад гадаад улсын иргэд их байдаг байсан боловч экологийн цагдаагийн алба байгуулагдсанаас хойш одоо ер нь хууль бусаар ажилладаг гадны иргэн, аж ахуй нэгж байхгүй. Хуулийн дагуу зохих зөвшөөрлөө авсан уурхайнууд үйл ажиллагаагаа явуулж байгаа.Харин хууль бус иргэн, нөхөрлөлтэй тэмцэх ажлаа Сэлэнгэ аймгийн алтны газруудад явуулж байна. Гар аргаар буюу нинжа нарыг ажлуулахгүй байх үүднээс пост ажлуулж холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Хууль бусаар ашигласан техник хэрэгслийг нь улсын орлого болгоно. Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн аманд ажиллагаа явуулж, моддыг нь шалгасан. Шалгалтын ажиллагаа одоо явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Мод бэлтгэлийн үйл ажиллагаа ихээр явагдаж байна. Одоо хаана хаана ихээр хууль бусаар мод бэлтгэж байгаа байршлыг нь тогтоох ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж