Маврикийн эрэгт осолдсон газрын тостой хөлөг хоёр хуваагджээ | News.MN

Маврикийн эрэгт осолдсон газрын тостой хөлөг хоёр хуваагджээ

Маврикийн эрэгт осолдсон газрын тостой хөлөг хоёр хуваагджээ

Маврикийн эрэгт осолдсон газрын тостой хөлөг хоёр хуваагджээ

Маврикийн эргийн далайн усанд осолдож их хэмжээний газрын тос алдаг байсан хөлөг онгоц хоёр хуваагдлаа хэмээн эрх баригчид мэдээлжээ. Африк тивийн зүүн эрэг дагуу байрладаг бүгд найрамдах Маврики улсын эрэгт Японы тээвэрлэгч МВ Вакашио хөлөг онгоц БНХАУ-аас Бразиль руу явж байгаад долдугаар сарын 25-нд шүрэн хадтай хэсэгт хайргадаж, онгоцны багийнхныг нүүлгэн шилжүүлсэн юм.

Гэвч удалгүй хөлөг онгоцноос газрын тос асгарч эхэлсэн тул Маврики улс онц байдал зарласан билээ. Маврики улсын эрх баригчид хайргадсан хөлөг онгоцыг хөдөлгөх чадваргүйгээ зарлаад олон улсаас тусламж гуйсан ч одоог болтол дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Хэдий нутгийн олон мянган сайн дурынхан далайн уснаас газрын тосыг цэвэрлэхээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч зогсолтгүй асгарч буй дөрвөн мянган тонн газрын тосны өмнө эрхгүй хүч мөхөсдөж байгаагаа зарласан.

Гэтэл өчигдөр/2020.08.16/ нутгийн цагаар 46:30 цагт МВ Вакашио онгоцны урд хэсэг тасарсан аж. Одоогийн байдлаар чухам хэдий хэмжээний газрын тос асгарсныг тогтоогоогүй байгаа юм. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт тээврийг удирдан зохион байгуулж байсан Мицүй О.С.К. Лайнс компани онгоцны банкнаас 1180 тонн түлш асгарсан бөгөөд 460 тонн орчмыг нь далайн уснаас шүүж авсан хэмээн мэдээлсэн юм. Хөлөг онгоцонд нийт 3800 тонн газрын тос, 200 тонн диезл шатахуун байсан аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-17 192.82.66.42

mavrik geed sh aagaad bhiin mavritani geech. dan huduunii tulee s** naraar duurchee ene UB

Avatar

Зочин 2020-08-17 66.181.179.20

hairan turquoise water

Avatar

Zochin 2020-08-17 202.126.90.132

46.30 гэж ямар цаг байна, африк цаг юм уу?

Avatar

Зочин 2020-08-17 202.21.108.206

Хариуцагч нь Япон юм бна, байгалийг хуучин хэвд нь оруулчих бгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж