Алмазан шигтгээтэй хүзүүний зүүлтээ алджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Алмазан шигтгээтэй хүзүүний зүүлтээ алджээ

Баянзүрх дүүргийн харяат иргэн М-ийн гэрээс их хэмжээний эд зүйл
алдагдсан байна гэсэн дуудлага харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст 
өнгөрсөн шөнө иржээ. Баянзүрх дүүргийн харяат иргэн М-ийн гэрээс их хэмжээний эд зүйл
алдагдсан байна гэсэн дуудлага харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст 
өнгөрсөн шөнө иржээ. Дуудлагын дагуу шалгахад иргэн М-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэж үл таних этгээд  орон  алмазан шигтгээтэй сувдан унжуургатай  хүзүүний зүүлт хоёр, монетон яст мэлхийн дүрстэй ээмэг 1хос, яст мэлхийн дүрстэй монетон бөгж,ямар нэгэн дүрсгүй цулгуй хүзүүны зүүлт, үүл дээр товгор хээтэй шүрэн толгойтой металл нуухтай их гарын хөөрөг бусад зүйлсийг  хулгайлсан болохыг тус дүүлгийн цагдаагийн ажилтнууд тогтоожээ. Одоогоор дээрх хэргийг үйлдсэн гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж