Иргэд Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ | News.MN

Иргэд Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Иргэд Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Иргэд Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж иргэд өнөөдөр /2020.08.17/ жагслаа. Тэдний ярьж буйгаар Зөрчлийн хуулийн торгууль амьдралд нь хүндээр нөлөөлж, туйлдуулж байгаа гэдгийг хэлж байв. Иймд торгуулийн дээд, доод хязгаарыг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, шаардлага хүлээж авахгүй тохиолдолд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ. 


Энэ үеэр  Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн С.МИШГЭЭ:

-Бид яагаад  Зөрчлийн тухай хуулийг  эсэргүүцээд байгаа вэ гэвэл тус хуульд зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлбэл 50 нэгжээр төгрөгөөр торгоно гэж заажээ. Гэтэл энэ 50 мянган төгрөгийг яагаад 10-50 нэгж болгож болохгүй байгаа юм бэ. Ар гэрээ авч явж, амьдрахын тулд нэг улавч оймс зараад 50 мянган төгрөгөөр торуулна гэдэг дэндүү харамсалтай. Алхам тутамд биднийг цагдаа нар хянадаг. Тэднийг ажлаа хийж байгааг бид буруутгахгүй. Гэхдээ амьдралд нийцэхгүй хөрсөн дээр буугаагүй энэ хуулийн золиос цагдаа нар болсон шүү. Тиймээс энэхүү хуулийг баталсан УИХ-ын гишүүдэд хуулийн заалтаа эргэж харж ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг шаардаж байна. Х.Нямбаатар гишүүн намрын ээлжит чуулганаар Зөрчлийн тухай хуулийг заавал хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт Зөрчлийн тухай хуулиар  иргэдээсээ санал авах хэрэгтэй” гэв. Тэрбээр өмнө нь Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж хоёр ч удаа нүцгэн жагсаал хийж байжээ. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаа шалтгаан нь ард иргэдийн амьдралд огтхон ч нийцэхгүй байна гэв. Мөн Зөрчлийн тухай хууль нь иргэн, цагдаагийн хооронд үл ойлголцох байдал үүсгэж байгааг онцолсон юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-17 66.181.177.73

Ардчилал бол хуулиар зохицуулсан дарангуйллын нэг хэлбэр. Хэн дуртай юу ч хийж болдог эмх замбраагүй нийгмийг байгуулж болохгүй. Иргэд, байгууллагыг хариуцлагатай байлгах гэж энэ хууль гарсан байх. Хуулийн тодорхой заалтад алдаа байж болно. Гэхдээ бүхэлд нь үгүйсгэж болохгүй.

Avatar

Зочин 2020-08-17 103.212.117.29

Тэмүүжин элбэгдоржийн Өнөрбаяр нар санаачилсан хууль шүү дээ эхний хэлэлцүүлгээ хийгээд дараагийн парламентад үлдсэн хууль даа

Avatar

Зочин 2020-08-17 192.82.66.151

Зөрчлийн хуулиар татвар НД хуулийнхан бамбай барьж маш их дарамт шахалт үзүүлж ард иргэдийг хүндрэлдэг оруулдаг.Буруу зүйл хийсэн бол бид хариуцлагаа хүлээнэ.Сануулга зөвлөмж өгөөд асуудлыг шийдэх зүйлийг заавал торгож сална санаа нь амрна энэ байцаагч цагдаа нар.Одоо бүр утасны төлбөрөө төлөөгүй бол Монгол банкны зээлээ төлөөгүй хар жагсаалтанд оруулж банкнаас зээл авах боломжийг хаадаг болсон байна Мобиком.Яасан том эрх дархтай газар бэ Мобиком.Бүн зүйлээр дарамтладгаа боль энгийн иргэдээ .

Avatar

Зочин 2020-08-17 202.9.46.177

Жолооч нарт өмнө нь хуримтлагдсан бүх торгуулийг хүчингүй болго төлж чадахгүй

Avatar

Зочин 2020-08-17 202.55.188.45

зах зээлийн нийгэмд ядууралаас гарах маш олон гарцуудыг хаасан дутагдал ихтэй амьдралаас тасарцан хуулиа барьчихаад манай дарга нар төсөвөө нөхөж улсаа хөгжүүлэнэ гээд байгаа м.Яваандаа бидний торгуулийн өр гэж өчнөөн сая гарч ирэх бололтой.жагьсяааа

Avatar

зочин 2020-08-17 66.181.161.76

Тэмүүжингийн хийсэн хууль

Avatar

зочин 2020-08-17 66.181.161.76

Зөрчлийн тухай хуулийг Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа санаачилж батлуулсан шүү

Avatar

зочин 2020-08-17 202.21.120.66

Зөрчлийн тухай хууль нь энгийн ард иргэдэд үнэхээр том дарамт болсон ялангуяа жолооч нарт бүр дарамт. үүнийг хэрэгжүүлэгч цагдаа нарт сайхан байх шиг байна Монголын цагдааг шинэчилэх цаг болсон, арай дэндүү байгаа шүү.

Avatar

санаа 2020-08-17 112.72.8.90

зөрчлийн хууль хэрэгтэй хууль бид чинь нэг хэсэг замаа алдлаа шүү. юу хүссэн юу санасанаа хийлээ шүү дээ гэхдээ хийж болно харин бусдын эрх эрх чөлөө гэдгийг огт мартаж болохгүйг сануулсан хууль аль ч улс оронд хэвшил болсон зүйл.

Avatar

Ард түмэн 2020-08-17 103.212.116.104

Их хурал алдаагаа хүлээж , ард иргэдээсээ уучлал гуйн хуульдаа нэн даруй өөрчлөлт оруул!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж