Барселонагийн дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Барселонагийн дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Барселонагийн дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Саяхан өөрсдийн ахлах дасгалжуулагчаа халсан Испанийн Барселона баг шинэ ахлах дасгалжуулагчийн эрэлд гарлаа. Шинэ улирлыг Эрнесто Вальвердегийн удирдлага дор эхлүүлсэн ч өнгөрөгч нэгдүгээр сард түүнийг халан Реал Бетис багийн ахлах дасгалжуулагч 61 настай Кике Сетьенийг багтаа авчирсан. Гэвч байдал улам дордож Ла лигтээ тэргүүлж байсан ч Реал Мадрид багт цомоо алдаж, УЕФА Аваргуудын лигт Германы Байерн Мюнхен багт 8:2 гэсэн харьцаатайгаар бут ниргүүлсэн билээ. Одоо тэгвэл Барселона багийн удирдлагууд Лионель Мессид таалагдах, багийг нь дахин алдрын оргилд хүргэх дасгалжуулагч хайж байна.

Арсенал багийн дасгалжуулагч асан Арсене Венгерт санал тавьсан ч татгалзсан хариу авсан нь ил болсон.

Тэгвэл эхнээсээ хэд хэдэн нэр дэвшигчдийн нэрс ил болжээ. Үүний нэг нь өдгөө 57 настай Нидерландын шигшээ багийг удирдаж буй Роналд Коеман. Түүний хувьд 1998-2000 онын хооронд Барселона багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан өдгөө 1989-1995 онуудын хооронд тус багийн төлөө хүчин зүтгэж байсан домог хэмээн хүндлэгдэх нэгэн билээ. Мөн Английн Тоттенхэм Хотспур багийг таван жилийн хугацаанд амжилттай удирдаж байсан боловч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард халагдсан Аргентин мэргэжилтэн Маурисио Почеттино болон Катарын Аль Садд багийг удирдаж буй багийн амьд домог Шави Эрнандез нарын нэрс яригдаж байна.

Сүүлийн жилүүдэд Барселона багийн удирдлагын зүгээс явуулж буй тоглогчдын солилцоо наймаа болон дасгалжуулагчдын халаа, сэлгээ үр дүнгүй ашиггүй байсан гэдэг нь цаг хугацааны шалгаралд харагдлаа. Үүнийг ч ухаарсан Лионель Мессиг багаасаа явах хүсэлтээ илэрхийлсэн гэх шуум сүүлийн өдрүүдэд гарлаа.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж