Малчид тахиа үржүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Малчид тахиа үржүүлж эхэлжээ

Хэнтий аймгийн Дадал сумын малчин Б.Батбаяртай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд мал маллахаас гадна тахиа үржүүлдэг нь сонирхол татаж байлаа.

-Таны хувьд хэдэн жил мал маллаж байна вэ?

-Би анх 1992 оноос хойш мал дээр гарч эхэлсэн. Тухайн үед түрээсээр мал малладаг байсан. Аав, ээжийнхээ хэдэн мал дээр түрээсийн малаа нэмээд гэр бүлээрээ мал маллахаар хөдөө гарч билээ. Бид гэр бүлээрээ Дадалынх. Одоо долоон хүүхэдтэй болсон. Том охин маань их сургуулийн оюутан. Одоо Дадал сумын Агац багийн Цагаан амд малаа маллаад амьдарч байна. Сумын төвөөсөө 55 км-ын зайд, хилийн заставаас найман км-ын зайд байна. Мөн Хилийн туслах хүчний гишүүн болоод 10-аад жил болж байгаа.

-Энэ жил цас хэр орж байна вэ?

-Жилийн жилд дулаан байдаг. Энэ жил ч дулаан өвөлжиж байна. Харин ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарлаа.

-Мал маллахаас гадна тахиа үржүүлдэг гэсэн. Яагаад тахиа үржүүлэх болов?

-Cонирхлынхоо дагуу гурван жилийн өмнөөс тахиа үржүүлдэг болсон. Одоо 50 орчим тахиатай. Тахиа өндгөө хавраас эхлээд өгнө. Өдөртөө 30-иад өндөг авна. Гуравдугаар сараас эхлээд 10 сар хүртэл өндгөө сумын төв рүү зөөнө. Энэ нь бас тодорхой хэмжээгээр амьдралд маань нэмэр болж байдаг. Хүүхдүүд маань эхнээсээ оюутан болоод эхэллээ. Тэднийхээ ирээдүйн төлөө л янз бүрийн зүйл хийгээд явна. Манай нутаг бол сайхан шүү дээ. Олон жил амьдарсан болоод ч тэрүү нутгаасаа холдох дургүй хүндээ.

-Таны хувьд сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэсэн албан тушаалтай гэж байсан?

-Тиймээ. (инээв)

Ч.БОЛОРЧУЛУУН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж