Испанид 6.3 магнитудын газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Испанид 6.3 магнитудын газар хөдөлжээ

Испанийн өмнөд эрэгт өнөө өглөө /I.25/ 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа зургаан удаа чичирхийлэл мэдрэгдсэн болохыг Испанийн үндэсний газарзүйн институтээс мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт Малага хотоос зүүн өмнөд зүгт 162 км зайтай газар болсон аж. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлт 33 км-ийн гүнд болжээ. Газар хөдлөлтийн  дараа Испанийн өмнөд хэсгийн Андалусиа нутгийн онцгой байдлын албанд иргэдээ 250 дуудлага ирсэн гэнэ. Хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл бүс нутаг даяар мэдрэгдсэн аж. Орон нутагт сургуулийн барилга нурахаас сэргийлэн өнөөдөр /I.25/ хаасан байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж