Монголбанк сар бүх гаргадаг ипотекийн зээлийн тайлангаа гаргасан байна. Тайлангаас харахад арилжааны банкаар дамжуулан 77105 иргэн ипотекийн зээлд хамрагджээ.
Гэсэн ч зээл авах иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал 2015 оны арванхоёрдугаар сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.3 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56.9 хувиар буурсан байна.
Харин чанаргүй зээл харьцангуй бага буюу нийт зээлийн 0.6 хувийг эзэлжээ. Нийт зээлдэгчид дунджаар 16-20 жилийн хугацаатай зээл авдаг байна.
Т.ДАВААНЯМ