Бэрхийн уурхайд осолдсон хоёр иргэний нэгийг аврав

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Бэрхийн уурхайд осолдсон хоёр иргэний нэгийг аврав

Бэрхийн уурхайд осолдсон хоёр иргэний нэгийг аврав

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жоншны олборлолтын Идэрмэг-Өсөх нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд хоёр хүн нурангид дарагдсан осол энэ сарын 14-ны өдөр гарсан. Тэгвэл аймгийн Онцгой байдлын албаны алба хаагчид  осолдсон хүмүүсийн нэг болох 19 настай Б-г өчигдөр  83.1 метрийн малталтаас эсэн мэнд гарган тус сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Түүний  бие нь тогтвортой байгаа аж.

Харин 27 настай Х-ийн цогцсыг өнөөдөр /2020.08.17/ 04:15 цагт уурхайн 35 метрийн нуранги дороос олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар Идэрмэг-Өсөх нөхөрлөлийн жонш олборлох далд уурхай нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж