Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ЕНБД-ыг хүлээн авч уулзав | News.MN

Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ЕНБД-ыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ЕНБД-ыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.25/ Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Моттагиг хүлээн авч уулзав. 

Ноён Жавад Моттаги, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд дэлхийн 58 оронд 220 гаруй гишүүнтэй тус холбооны үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. 1964 онд байгуулагдсан тус холбоо нь бүс нутагтаа өргөн нэвтрүүлгийн салбарыг хөгжүүлэх, гишүүн байгуулагуудынхаа дунд хамтарсан арга хэмжээ зохион явуулах үндсэн зорилготой ба Монгол Улсаас 12 байгууллага гишүүнээр элссэн байдаг талаар танилцууллаа. 

Уулзалтын үеэр Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоон дахь Монголын телевизүүдийн оролцоо, байр суурь, хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар байлцав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Утас:80804877 2016-01-25 112.72.11.104

Харилцах утас:80804877 Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана. - Дотоод сүлжээ тавина. - Принтер таниулна:, - Wifi-Switch тохируулна. - Устсан файл сэргээнэ. - Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заах болон гар утас,компьютер засварын сургалт явуулна. - Бүх төрлийн программын анхан, дунд, гүнзгий шатны видео хичээл зарна. - CD,DVD бичлэг,олшруулах /Кино, клип,дуу, тоглоом гэх мэт.../ - Бие даалт, төсөл зэргийг шивнэ. Номны эх бэлдэнэ. - Гар утасны код тайлах, програм уншуулна. - Гар утсанд бүх төрлийн тоглоом, дуу, клип,application зэргийг суулгана. Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана. Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчилэхээс гадна Компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө. Холбоо барих утас:80804877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж