ҮСХ: Өрхийн орлого 69.4 мянган төгрөгөөр өслөө | News.MN

ҮСХ: Өрхийн орлого 69.4 мянган төгрөгөөр өслөө

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

ҮСХ: Өрхийн орлого 69.4 мянган төгрөгөөр өслөө

ҮСХ: Өрхийн орлого 69.4 мянган төгрөгөөр өслөө

Монгол Улсын 2020 оны долдугаар сарын статистик үзүүлэлтийн талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2020.08.17) мэдээлэл хийлээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2020 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.4 (6.2 хувь) мянган төгрөгөөр өсчээ.

Өрхийн сарын дундаж бодит орлого өсөхөд цалин хөлсний бодит орлого 40.6 (7.3%) мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмжийн бодит орлого 28.3 (15%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлага 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.4 (6.1%) мянган төгрөгөөр өсчээ. Өрхийн сарын дундаж бодит зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 71.2 (10.1%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-17 66.181.191.199

Хөөрхий энэ ҮСХороо гэж шал худлаа ярьдаг хүмүүсийн цуглуулга юм уу хаашаа юм. Өчнөөн хүн ажилгүй болчихоод байхад яаж өрхийн орлого нэмэгдээд байдаг юм бол эсвэл ингэж тэгж нэмэгдлээ гээд тайлбар хийгээч. Яг одоо 2020 07 сарын 26 ны мэдээгээр бүртгэлтэй ААН __н 50.8% нь үйл ажиллагаа явуулаагүй гэж өөрсдөө мэдээлсэн байх юм 20 хоног дотор бүгд ажиллаад орлого өсчихдөг юм байхдаа

Avatar

Монгол улсын иргэн 2020-08-17 202.9.46.119

Статистикийн төвөөс ямар судалгаа хийгээд байнаа. Цалин 40, тэтгэвэр 28-н мянгаар нэмэгдхэд өрхийн орлого хаанаасаа нэг өрхийн орлог 1.2 сая төгрөг болчихвоо. Ард иргэдийн 50-60 хувь нь хүүхдийн мөнгөөр амьдарч бхйхад хэний орлого нэмэгдээд ийм дундаж гарчихваа. Өрх бүр 69 мянган төгрөг сард нэмэгдсэн юм бол монголчууд баяжсан юм байна л даа. Худлаа хэдэн баячуудынхаа орлогыг нийт ард иргэддээ хувааж гаргачаад хэнийг хуураад байнаа Короногоор баячууд л улам баяжиж улсын дундаж орлогыг нэмлээ

Avatar

Иргэн 2020-08-17 122.201.31.243

Худлаа шоу
Энэ мэдээлэл : Ичих нүүрэнддэ Элэгээ наасан Солиот

Avatar

Иргэн 2020-08-17 202.126.89.149

Харагдахгүй тодрохгүй байна шүү дэ засаачээ….

Avatar

hhhhh 2020-08-17 202.21.97.30

http://unuudur.mn/цар-тахлын-улмаас-гурван-өрх-тутмын-нэгийнх-нь-орлого-буурав/ холбоосоор ороод харвал шал эсрэг бичсэн байна даа!!!

Avatar

Зочин 2020-08-17 202.21.97.30

http://unuudur.mn/цар-тахлын-улмаас-гурван-өрх-тутмын-нэгийнх-нь-орлого-буурав/ гэсэн холбоосоор ороод хараарай. Сар хүрэхгүй хугацааны өмнө шал өөр дүгнэлт хийж байсан байх юм??? Энийг тэгээд дээр бичсэн хүмүүс л гаргасан баймаар!!!!

Avatar

АХМАД ДАЙЧИН 2020-08-17 103.26.193.127

Хуцав аа л гэе дээ

Avatar

Зочин 2020-08-17 202.179.27.143

нийтлэлын гарчигаа зөв өгөөч, хүмүүсийг төөрөлдүүлэх зорилготой юм уу

Avatar

Өлсгөлөн 2020-08-17 139.5.216.57

ккк хахаха

Avatar

Зочин 2020-08-17 43.228.131.113

хаана хэнийн өрхийн орлого өсөөд байгааг хэлээд өгөөч. өрхийн орлого маань улам л буураад байхад дандаа өсөөд байна гэхийн. 500 төргөг байсан төмс 1500 болчихоор яаж өрхийн орлого өсөөд байгаам бэ, битгий доромжилоод байл даа

Avatar

Ksa 2020-08-17 202.126.88.151

Мэдээгээ бүрэн уншиж гүйцэд ойлгочихоод шаль шаль хийгээч. Орлого 69.400-р, зарлага 70.400-р өсч 1000-р ядуурсан байна.
Бүх юмыг харлуулж амьдардаг өлөн оркуудын нэг болох чиний санаа амрав уу? 1000 төгрөгөөр ядуурсан байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-08-17 180.149.93.98

манай гэрийн 69 мянгийг хэн авчихав аа

Avatar

Зочин 2020-08-17 66.181.180.33

Доромжлоод байгаамуу?

Avatar

Хөрөнгө оруулагч 2020-08-17 103.10.22.34

Дэлхий нийтээрээ эдийн өсөлт удааширч, цалин орлого үгүй сандарч байна. Гэтэл Монгол улсад дундаж цалин өсөөд, хүн зоны амьдрал сайжраад байна гэж ҮСХороо тайлан гаргажээ. Дэлхий нийт Монголыг маш эрсдэлтэй орон гээд 500 сая орчим долларын зээл олгоод байгаагаас дүгнэхэд Монгол улсын засгийн газар гайхамшигтай ажиллаж байгааг нь дэлхийн тэргүүлэгч гүрнүүд ойлгохгүй байгаа юм бол уу!

Avatar

Тэнэг гөлөгнүүд 2020-08-17 103.57.92.151

ҮСХ ийм мэдээлэл гаргаж бгаадаа ичиж зовдоггүй юм бх даа. Цалин хөлс тэтгэвэр тэтгэмжээ 5 цаасаар нэмэхэд дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхгүүн нь 10 цаасаар нэмэгдэнэ. Тэгээд тэрийгээ иргэдийн амжиргаа дээшилж бна гэж хуцхаа боль. Ийм л*****н нийгэмд ажилаа хийж чадахгүй бгаа та нар шиг юмнууд бхгүй бсан нь дээр шүү

Avatar

Зочин 2020-08-17 202.9.46.27

ичдэггүй юм байх даа,

Avatar

ИРГЭН 2020-08-17 202.9.46.108

ЮУ СОЛИОРООД БАЙГААМ ОРЛОГОГҮЙ БОЛООД БАЙХАД ЧИНЬ НЭМЭГДЛЭЭ ГЭЖ ШААЖ БАЙХ ЮМ…КОРОНОГООС БОЛООД МОДОО БАРИЖ БАЙХАД ЧИНЬ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж