Монгол Улсын 2020 оны долдугаар сарын статистик үзүүлэлтийн талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2020.08.17) мэдээлэл хийлээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2020 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.4 (6.2 хувь) мянган төгрөгөөр өсчээ.
Өрхийн сарын дундаж бодит орлого өсөхөд цалин хөлсний бодит орлого 40.6 (7.3%) мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмжийн бодит орлого 28.3 (15%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлага 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.4 (6.1%) мянган төгрөгөөр өсчээ. Өрхийн сарын дундаж бодит зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 71.2 (10.1%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ