Спортын Д.Жаргалсайхан хүндэт доктор боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Спортын Д.Жаргалсайхан хүндэт доктор боллоо

Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Доржсүрэнгийн Жаргалсайхан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улаанбаатар хотноо “Цайз” ресторанд болсон түүний “Монгол Улсын гавьяат дасгалжуулагч” цол хүртсэний хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Казахстан Улсын спорт, аялал жуулчалын академийн “Хүндэт доктор”-ын цол, зэргийг хүртлээ.

Энэхүү эрдмийн цол, хүндтэй зэргийг гардуулах ёслолд Монголын талаас 150 гаруй хүндэт зочид төлөөлөлөгчид оролцсон бөгөөд Казахстан Улсын спорт, аялал жуулчалын академийн Ерөнхийлөгч, Казахстаны оюутны спортын холбооны тэргүүн, Азийн оюутны спортын холбооны аудитор, Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Кайрат Закирьянов тус арга хэмжээнд биеэчлэн хүрэлцэн ирж оролцон эрдмийн зэргийн диплом, өргөмжлөл, ёслолын хувцасыг түүнд гардуулан өгсөн юм.

Д.Жаргалсайхан нь Олон улсын оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, Монголын оюутны спортын холбоонд 30 орчим жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа ба олон улсын эдгээр байгууллагад удирдах сонгуульт ажил амжилттай хийсэн гавьяа зүтгэлийг нь Монгол Улсын төрөөс үнэлэн “Гавьяат дасгалжуулагч” цол хүртсэн үеэр нь Казахстаны спорт, аялал жуулчалын академийн эрдмийн зөвлөлийн шийдвэр 2015 оны 12 сарын 29-нд гарсан байна.

Доктор Д.Жаргалсайханы 2014 онд нийтлүүлсэн “Оюутны спорт, Универсиад наадам” номын эрхийг тус академийн захиргаа авсан ба удахгүй орос хэл дээр энэ номыг хэвлүүлэн гаргаж Казахстан болон төв Азийн орнуудад түгээн гаргахаар бэлтгэж байна. Энэ ном нь тус бүс нутгийн төв Казахстаны Алмата хотноо 2017 оны 1 дүгээр сард дэлхийн оюутны спортын 28 дугаар өвлийн Универсиад наадмыг явуулахаар бэлтгэх хүрээнд хүн ам ялангуяа хүүхэд, залуучуудад оюутны спортыг сурталчилах, Универсиадын боловсролыг олгоход чухал ач холбогдолтой гэж тус сургуулийн захиргаанаас үзэж байгааг ноён К.Закирьянов шагнал гардуулах үеэр ярьсан юм гэж Монголын оюутны спортын холбооны хэвлэлийн албаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж