БНСУ: Монгол иргэн согтуугаар жолоо барьж, нэг иргэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

БНСУ: Монгол иргэн согтуугаар жолоо барьж, нэг иргэн амиа алджээ

БНСУ: Монгол иргэн согтуугаар жолоо барьж, нэг иргэн амиа алджээ

БНСУ-ын Инчон хотын хурдны зам дээр согтуу монгол жолооч автомашинтайгаа зогссоноос хэд хэдэн машин ар араасаа мөргөлдөж, зам тээврийн ноцтой осол гарсан байна. Улмаар нэг хүний алтан амь эрсдэж, 12 хүн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирчээ.

Инчоны цагдаагийн газрын хурдны замын зохицуулах багийн мэдээлж буйгаар осол наймдугаар сарын 16-ны шөнө 02:20 цагт гарсан аж. Тодруулбал, Киа K5 маркын машин жолоодож явсан согтуу монгол иргэн Инчоны Кёнги дүүрэг дэх хоёрдугаар Кёнгин хурдны замын Анхён уулзварын ойролцоо нэгдүгээр эгнээнд машинаа зогсоосон гэнэ.

Удалгүй түүний араас мөн ижил Киа К3 маркын болон Туксон маркын хоёр машин хурдтайгаар ирж мөргөж,  ослын хажуугаар хурдаа хасан явсан таксиг нэгэн портер араас нь мөргөсөн осол болжээ. Мөн тэдний араас явж байсан гурван машин замаасаа гарч, их, бага хэмжээгээр эвдрэл гэмтэл авсан байна.

Ослын улмаас К5 машины зорчигчийн суудалд зорчиж явсан 33 настай монгол иргэн нас барж, бусад 12 хүн хүнд, хөнгөн бэртэж, ойролцоох эмнэлэгт хүргэгджээ.

Жолооч нараас цусны шинжилгээ авч үзэхэд К5 машин жолоодож явсан монгол жолоочийн цусанд алкохоль 0.08 болон түүнээс дээш хувьтай гарсан аж. Мөн тэрбээр жолооны эрхээ хасуулсан байжээ.

Цагдаа нар ослын нарийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
29
ХарамсалтайХарамсалтай
22
БурууБуруу
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж