А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хоёр хүний бие хүнд байна

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хоёр хүний бие хүнд байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, August 16, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой өнөөдрийн /2020.08.17/ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад зургаан хүн шинээр орж, найман хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3624 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Тэдэнд 34 их эмч, 95 резидент эмч, 110 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний бие хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Тэдэнд 13 их эмч, 41 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 143 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Үүний 20.6 эмнэлгийн тусламж,  мөн гадаадад амьдарч буй монголчууд зөвлөгөө авсан бол 8.4 хувь нь урьдчилан сэргийлэхтэй холбоотой дуудлага байлаа. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 15 иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

 ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

2020 оны наймдугаар сарын 16-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүх хүнээс вирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 268 хүн, долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүн, сувиллын ажиглалтад байгаа зургаан хүн, тусгаарлан ажиглах байранд байгаа 31 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан зургаан хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 298 болж байна. Үүнээс 276 хүнийг эмчилж эрүүлжүүлсэн. Эмчлэгдээд эдгэрсэн 47 хүн сувилалд, 17 хүн гэрт, 213 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Одоо ХӨСҮТ-д 22 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хоёр хүний бие хүндэвтэр, 20 хүний бие хөнгөн  байна. ХӨСҮТ-д нийт ажиглалт тандалтад  42 хүн байна.

Монгол Улсад он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор дөрвөн тохиолдол PCR буюу түргэвчилсэн оношлуур буюу лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Үүнээс хоёр хүн нь эндсэн бол хоёр нь эдгэрч, эмнэлгээс гарсан.

Сүүлчийн тохиолдлын нэг хүний бие хүндэвтэр байгаа бөгөөд одоо сумынхаа эмнэлэгт эмчлэгдэж байна. Эхний түргэвчилсэн оношлуураар сөрөг хариу гарсан. Одоо ЗӨСҮТ-ийн лабораторит эцсийн оношлогоог хийх шатандаа явж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж