Аваргуудын тулаанд Миочич илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Аваргуудын тулаанд Миочич илүүрхлээ

Аваргуудын тулаанд Миочич илүүрхлээ

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC 252 өдөрлөг өнгөрөгч Ням гаригт /2020.08.16/ АНУ-ын Лас Вегас хотын Апекс цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгийн оргил тулаан UFC холбооны хүнд жингийн аварга Стипе Миочич болон нэгэн цагт аваргын бүсийг эзэмшиж байсан Даниел Кормье нарын дунд боллоо. UFC холбооны хүнд жингийн хоёр аваргын гуравдахь хоорондоо хийсэн тулаан тун сонирхолтой болж таван үе үргэлжилсэн ширүүхэн тулааны эцэст Стипе Миочич шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулан аваргын бүсээ хамгаалж чадлаа.

Стипе Миочич болон Даниел Кормье нар өмнө нь хоёр удаа тулалдаж 1:1 гэсэн харьцаатай байсан юм.

Тулааны дараа аваргын бүсээ хамгаалсан өдгөө 37 настай Миочич “ Корнье бол гайхалтай тулаанч. Тийм учраас л тэр одоог хүртэл хийдэг зүйлээ хийж, аваргын бүс эзэмшиж, олон сайн залуусыг ялж байна. Би аваргын бүсээ аваад гэртээ харих болсондоо баяртай байна. Миний төрсөн өдөр наймдугаар сарын 19-нд болно. Өөртөө гайхалтай бэлэг барилаа” хэмээжээ. Харин өдгөө 41 настай хуучин аварга Корнье “Тулаанд ялагдсан хүний байран дээр зогсох гунигтай байна. Гэхдээ үүнтэй эвлэрэхээс өөр сонголтгүй. Аваргын бүсний төлөө тулаан л биш бол би бусад тулааныг тоохоо больсон. Надад дахиж аваргын бүсний төлөөх тулаан байгаа эсэхийг хэлж мэдэхгүй. Юу болохыг харж л байя” хэмээн өгүүлжээ.

Мөн энэ өдөр хөнгөн жингийн онц сонирхолтой тулаан Шон О’Малли болон Марлон Вера нарын хооронд явагдаж өдгөө 25 настай Шон О’Малли тулааны үеэр хөлөндөө хүнд гэмтэл авч тулааныг орхин явсан юм. Ийнхүү Марлон Вера Шонд анхны ялагдлыг нь амсуулж, чансаагаа ахиулж чадлаа.

Хүнд жингийн бас нэгэн тулаан Жуниор дос Сантос болон Жаирзиньо Розенструйк нарын хооронд явагдлаа. UFC холбоонд чанартай, сайн тулаан үзүүлдэг Жаирзиньо Розенструйк энэ удаад туршлагатай өрсөлдөгчөө хоёрдугаар үеийн 3:47 секундэд хүнд цохилтоор унаган ээлжит нэгэн ялалтаа авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж