Хайлмаг хайлах арга | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Удахүй цагаан сар болох гэж байна. Тиймээс эзэгтэй нартаа хайлмаг хэрхэн хийх зааврыг хүргэж байна. 

Шар тосыг ялгаж ээзгий хийж хутгасан цөвийг ээзгийтэй тос гэх буюу зарим нутагт холиотой тос гэнэ. Шарыг нь авсан цөвөн дээр мэхээрийн гурил холивол бор тос болох бөгөөд үүнийг мэхээрт тос гэдэг. Мэхээрийн гурил ээзгий мэт хольцгүйгээр хайлуулж шарыг нь багаар авсан тосыг хайлмаг гэнэ. Цөвөнд сүү хийж аривжуулан гурил нэмж хольсон тос хийнэ. Үүнийг зарим нутагт хайлмаг гэнэ. 

Орц: 

Түүхий өрөм 300 гр 

Гурил 200 гр 

Үзэм 1 атга 

Элсэн чихэр 2 хоолны халбага 

Давс 

Хийх арга: 

Зузаан ханатай саванд өрмөө хийж хайлуулна. Хайлсан өрөм дээр гурил хийж 2-3 минут орчим хутгаж шарна. Шарагдсан гурил дээр чимх давс хийгээд усыг бага багаар нэмж үргэлжлүүлэн 2-3 минут орчим хутгаж хайрна. Үүн дээрээ элсэн чихэр, үзэм нэмж хутгаж хайрна. Элсэн чихэр хайлж, хайлмаг шаргал өнгөтэй болоход тогооноос гаргаж таваглана. Түүхий өрмийн оронд цөцгийн тос хийж болно.

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-01-25 37.120.7.93

ee mangraa hiatadyyd hezee baihad mongol hund hailmag hiihiig zaadag bolchihoo be hezee baihad yc hiij baican ym

ЗОЧИН 2016-01-25 202.126.89.199

Хайлмаг хийхэд ийм дараал***** хэрэггүй ,ингэж хийдэггүй юмаа. Тосон дээр ус хийнэ гэж юу байх вэ дээ. Дүгэржавын Энэбиш гуайн бичсэн " Амьдрах ухаанд суралцах бичиг" номонд бичсэн байгаа. Тэр номыг уншиж судалж суралцаарай . Амьдралд маш их хэрэгтэй ном шүү.

Зочин 2016-01-25 119.40.98.162

gamdir hairahad l iim bdag bh hiisen hailmagnii bgaa zus tsaraig hardaa sharegaltsan shn amtlag hailmagiig hodoogiin shn eejuud l neg setgeleesee hiideg yum shuu de us hiideggui sh de tsagaan tos bol ooriinhoo shar tosoor shine orom bol jaahan tsai bur bor tsai tusmaa sain bna davs hiihgui sh de tenegee bi hiij uzuulehuu ta nart

Зочин 2016-01-25 202.21.100.162

ЭНЭ СЭДВЭЭР БИЧСЭН НӨХӨР ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙНА. УС ХИЙГЭЭД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ККК. СҮҮ ИЛИ СҮҮТЭЙ ЦАЙ ХИЙХЭЭР ШАР ТОС НЬ АЯНДАА ЯЛГАРААД ИРДЭГ ЮМ. ГУРИЛ ХАЙРНА Ч ГЭХ ШИГ....ККК

Зочин 2016-01-25 202.21.106.106

Гараад л,хайраад л

Mergejliin hailmag hailagch 2016-01-25 126.103.138.213

Us hiideggyi, suugeer esvel suutei zaigaar tosoo yalgana, shardaggyiiin . ene hailmag hailsan nuhur ali nutag zugeer us mus holiod hailmag hairchihvaaaaa aaan Hun ideh uuuuu. Muuhai ***** guril ihedsen zavaan paglaisan yum bolchijee ene zurag harahad .

unen 2016-01-25 202.21.106.154

ус хийгээд байхдаа яадаг юм. сүү юмуу сүүтэй цай л хийдэг, хольсон тос чинь нэг их хөх юм л харагдаж байна. энэ бол амтгүй тос болсон байх ккккк

Зочин 2016-01-25 103.229.121.21

Уухайс, гурил ихэдвэл барималын шавар шиг юм болдог юм. Хайлмаг хийх арга ажиллагаа Архангайн хойд хэдэн сумдынх бол арай өөр шүү хүүхээ, шарыг нь авахдаа багахан сүүгээр, эсвэл сүүтэй цайгаар ч болно. Тэрийг нь хэлж өгөхгүй юмуу хүүхээ

Зочин 2016-01-25 202.9.40.176

Гурилаа шарна гэнэ үү?

Зочин 2016-01-25 122.201.26.162

Үүнийг уншаад шар тосоо яаж авах тухай бичээч гэх гэсэн чинь (59.153.115.*) бичсэн байна. шар тос гаргаж авах нь гол нь байдаг Энэ тийм ч амттай хайлмаг биш байна харваас илт Үзэм нь их гээд тоочоод байвал... технологийн алдаатай гэчих үүү хэхэхэхэ

Зочин 2016-01-25 59.153.115.78

хамгийн гол нь шар тосоо яаж ялгаж авах чухал шүүдээ түүнээ бичээчээ эзэгтэй.