Маскгүй хүн лүү маскаар бууддаг буу зохион бүтээжээ | News.MN

Маскгүй хүн лүү маскаар бууддаг буу зохион бүтээжээ

Маскгүй хүн лүү маскаар бууддаг буу зохион бүтээжээ

Маскгүй хүн лүү маскаар бууддаг буу зохион бүтээжээ

Орчин үеийн асуудалд орчин үеийн шийдэл хэрэгтэй гэдэг. Тэгвэл зохион бүтээгч Аллен Пэн “Тэнэг хүмүүсийн тэнэглэлд тэнэг шийдэл хэрэгтэй” хэмээгээд маск зүүгээгүй хүмүүсийн нүүр лүү маскаар бууддаг буу зохион бүтээжээ.

Дэлхийн олон орон өдгөө аймшигт цар тахалтай тэмцэж байгаа билээ. Гэвч зарим оронд эрүүл мэндийн удирдлагуудын зөвлөгөөг үл тоон хүмүүс өөрсдийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалан маск зүүхээс татгалзсан хэвээр байгаа юм.

Пэний хэлж байгаачлан ялангуяа нөхцөл байдал хамгийн хүнд буй АНУ-д маск эсэргүүцэх хүмүүсийн тоо маш олон байгаа бөгөөд тэдэнд яаж ч зааж зөвлөөд, маскны ач тусыг тайлбарласан ухуулах контент бүтээгээд хэн ч тоохгүй байгаа аж.

Тиймээс Пэн хэний ч санаанд оромгүй тэс өөр арга олжээ. Тэрбээр өдгөө дэлхий ертөнц үнэн баримт дээр биш үзэл бодол болон сэтгэл хөдлөл дээр тогтдог болсон хэмээн үздэг нэгэн аж. Пэн өдгөө хүмүүс маскыг эсэргүүцэн жагсч буй нь галт зэвсэг эзэмших эрхийн төлөө жагсч байсантай ижил хэмээн үзэж “Америк асуудалд америк шийдэл хэрэгтэй” гэж боджээ.

Тэрбээр хүмүүсийг өөрсдийгөө болон бусдыг хамгаалахын тулд маск зүүхийг ятган гуйхын оронд хүссэн хүсээгүй шууд маск хүчээр зүүлгэх арга бодож олсон байна. Пэн мөн энэхүү бүтээлийнхээ тухай нарийн ширийн бүх зүйлийг өөрийн Youtube хуудаст байршуулсан бичлэгтээ тайлбарлажээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Demjigch 2020-08-17 202.126.89.86

Mash saihan sanaa baina! Mongold ch heregtei bna

Avatar

Зочин 2020-08-17 49.0.212.4

Хүн рүү гэж бичих ёстой. Манайхан бол яах бол доо. Хүний юм, үнэгүй юм хоёрт нугасгүй юм болохоороо уралдаад л алив нааш нь бууд, над руу гээд л тэнэгтэж өгнө дөө

Avatar

zochin 2020-08-17 66.181.161.29

хүн рүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж