Орчин үеийн асуудалд орчин үеийн шийдэл хэрэгтэй гэдэг. Тэгвэл зохион бүтээгч Аллен Пэн “Тэнэг хүмүүсийн тэнэглэлд тэнэг шийдэл хэрэгтэй” хэмээгээд маск зүүгээгүй хүмүүсийн нүүр лүү маскаар бууддаг буу зохион бүтээжээ.
Дэлхийн олон орон өдгөө аймшигт цар тахалтай тэмцэж байгаа билээ. Гэвч зарим оронд эрүүл мэндийн удирдлагуудын зөвлөгөөг үл тоон хүмүүс өөрсдийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалан маск зүүхээс татгалзсан хэвээр байгаа юм.
Пэний хэлж байгаачлан ялангуяа нөхцөл байдал хамгийн хүнд буй АНУ-д маск эсэргүүцэх хүмүүсийн тоо маш олон байгаа бөгөөд тэдэнд яаж ч зааж зөвлөөд, маскны ач тусыг тайлбарласан ухуулах контент бүтээгээд хэн ч тоохгүй байгаа аж.
America has a pandemic problem so I solved it by making a gun: pic.twitter.com/WRaiuVU90K
— Allen Pan (@AnyTechnology) August 15, 2020
Тиймээс Пэн хэний ч санаанд оромгүй тэс өөр арга олжээ. Тэрбээр өдгөө дэлхий ертөнц үнэн баримт дээр биш үзэл бодол болон сэтгэл хөдлөл дээр тогтдог болсон хэмээн үздэг нэгэн аж. Пэн өдгөө хүмүүс маскыг эсэргүүцэн жагсч буй нь галт зэвсэг эзэмших эрхийн төлөө жагсч байсантай ижил хэмээн үзэж “Америк асуудалд америк шийдэл хэрэгтэй” гэж боджээ.
Тэрбээр хүмүүсийг өөрсдийгөө болон бусдыг хамгаалахын тулд маск зүүхийг ятган гуйхын оронд хүссэн хүсээгүй шууд маск хүчээр зүүлгэх арга бодож олсон байна. Пэн мөн энэхүү бүтээлийнхээ тухай нарийн ширийн бүх зүйлийг өөрийн Youtube хуудаст байршуулсан бичлэгтээ тайлбарлажээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ